“УЛАЙДАГГҮЙ” Ч.УЛААНЫГ САЙД БОЛГОХООР УЛАЙРАВ


“МАН-ынхан дотроосоо идээ бээрээ шахаж эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэлмээ ширүүхэн эргүүлж,  намын дарга, сайд болон агентлагийн дарга нарынхаа толгойг “бөндөгнүүлж” эхлэх нь. Өнгөрсөн долоо хоногт “Намаа удахгүй шинэчилнэ” гэж хэлсэн нь биелэлээ оллоо. Төрийн эргэлт хийх гэж байна. Маш зөв алхам хийж, ажиллаж эхэллээ” гэх мэтээр бичиж, олон нийт ярьж эхэллээ.
 
Нам дотроосоо хагаралдаж, талцаж эхлэх шалтгаан нь энгийн иргэдийн хүсээд ч авч чадаагүй жижиг дундын зээлийг эрх баригчид хуваагаад хүртсэн, хүүлсэн мөнгөний асуудлаас үүдэлтэй гэж харж байна.
 
Тиймээс зээл авсан гишүүдийн асуудал дээр бас бус өөр асуудал нэмэгдээд энэ намыг дотроосоо хагаралдуулж, бутаргахад хүргэв үү.
 
Ямартаа ч хариуцлага алдсан салбарын сайд Б.Батзоригийн давхар дээлийг нь тайлж, дан дээлтэй нь үлдээхээр шийдсэн. Сайдын суудлаас нь буулгасан түүний орны хүнийг МАН-ынхан шуурхай томилохоор улайрсан. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар эцэслэх байх.

Хамгийн гол нь салбараа мэддэг мэргэжлийн хүнийг томилоосой гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа юм. Гэвч намынхан дотроосоо л тавьж байвал хамаагүй гэсэн хандлагаар хандав.

Сайд асан Б.Батзоригийн оронд УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлэх тухай яригдаж эхэлсэн нь биелэлээ олжээ.
 
Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж, ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн Ч.Улааны нэрийг дэвшүүлж дэмжсэн байгаа юм. Ийнхүү намаасаа дэмжлэг авсан Ч.Улаан гишүүн салбараа мэдэх үү гэдэг нь анхаарал татав. Бүтэхгүй шинэков хулгайчийг туршлагатай жинхэнэ гаршсан хулгайчаар солихоор улайрав. Ялгаа байхгүй дээ гэж олон нийт үзэж байна. Гэхдээ түүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх ёстой.

Тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Хүнс хөдөө аж ахуйн салбар, надад энэ талын мэргэжил байхгүй” хэмээн ярьсан байсан. Ийм л хүнээр салбар удирдуулахаар улайрав У.Хүрэлсүхийн Засгийн газар.
 
УИХ-ын гишүүн Ч.Улаан нь гишүүнээр зургаа дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд таван удаа сайдын албан тушаал хашсан бөгөөд гуравт нь Сангийн сайдаар ажиллаж байжээ. Төрийг түшиж, сангийн авдрыг хариуцсан туршлагаараа бол түүнийг гүйцэх хүн байхгүй байх. Гэвч хийсэн бүтээсэн ажилд нь иргэд сэтгэл дундуур байдаг нь үнэн. Учир нь сошиал ертөнцөд түүнийг "улайдаггүй", “ичдэггүй” Ч.Улаан гэж хочилдог юм билээ. Ийм л хүн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд болохоор болов.

О.Сайхан


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Ууу · [188.217.59.150] · 2018/11/16

    САЙХАН ЯНХАН ПИЗДА ШТЭЭ. КККККККК


  • Иргэн · [203.91.119.90] · 2018/11/15

    Нэгд ичиж амьдар, хоёрт, шунал тачъаялаа дарж амьдармаар байнадаа?!


  • зочин · [45.117.35.15] · 2018/11/14

    энэ улс төрчид тэтгэвэрийн нас энэ тэр гэж байхгүй балай юмоо жирийн иргэдийг ямар чадвартай байсан ч залуучуудад зайгаа тавь гээд 55-60 хүрэнгүүт л тарсөн өдөр нь мэдэгдэл өгдөг штээ 64 хүрсэн улиг болсон хүнийг сайд ч гэх шиг


  • zochin · [64.119.21.116] · 2018/11/14

    ZG g ogtsruulakh gej baikhad Ulaanaar said bolgoj hkuurch yakh be , odoo ulaaniig tetgeber duudaj bna


  • Зочин · [202.70.42.154] · 2018/11/14

    Ulan said bolobol nam bolohgui bn .gej bodloo.


  • зочин · [202.179.26.122] · 2018/11/14

    Улаан ч урваж шарваж ашиг харж явсаар сайд болжээ


  • Зочин · [112.72.11.115] · 2018/11/14

    Урвагч Улаан улайдгүй улаан кк


  • зочин · [202.72.240.154] · 2018/11/14

    65 уулаа ээлжлээд сайд болох юм байна.бусад нь хурдлахгүй бол үлдсэн хугацаа 1 жил 6 сар


  • Бат · [202.9.42.210] · 2018/11/14

    Улаан яагаад сайд байж болохгүй энэ хүнийг сайд байхад гээд чих халууцуулах зүйл гардаггүй л биз дээ


  • Зочин · [103.111.68.3] · 2018/11/14

    Боловсон хүчний хувьд үнэхээр дампуурсан нам шүү дээ.


  • Чубар · [202.9.42.227] · 2018/11/13

    Энэ яамны сайдаар мэргэжлийн хүн сүүлийн үед тавигдаж байгаагүй. Улаан одоо идэхгүй болсон байлгүйдээ. Ямарч байсан Оюунхоролоос хамаагүй дээр.


  • unshigch · [202.179.26.246] · 2018/11/13

    Owgon odoo boloh bus uu.


  • nert · [124.158.124.169] · 2018/11/13

    ene tsagiin Altan,Huchir bol Ulaan, Terbishdagva nar