fbpx З.Энхболд шугам зургийн багш худынхаа нэр дээр ферм байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 40 секунд

З.Энхболд шугам зургийн багш худынхаа нэр дээр ферм байгуулжээ

Улс төрч хүн ямар ч тохиолдолд нэр цэвэр, уснаас хуурай гарах учиртай. Энэ зарчмыг хамгийн сайн баримталдаг улс төрч бол УИХ-ын дарга асан, одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд. Ингэж хэлэхийн учир нь тэрбээр тэрбумтан болохын тулд өөрийнхөө нэр дээр биш харин шугам зургийн багш худынхаа нэр дээр Францаас Мал хөгжүүлэх сан дээр ирсэн Монбиллиард үүлдрийн 50 үхрийг зээлж ферм байгуулжээ. Хүн харахад Б.Ваанчиг болон түүний хүү В.Ганцолмон нар байх ч хачир дээрээ З.Энхболдынх гэдгийг Төв аймгийн Баянчандмань сумынхан баталж байна.

Монгол улсын Засгийн газрын 141-р тогтоолоор сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыт 43 тэрбум төгрөг хүртэл зээл олгохоор шийдвэрлэсэн. Тогтоолын биелэлтийг хангах үүднээс 2013.08.08-ны өдрөөс эхлэн аж ахуйн нэгжүүдийн төслийг Голомт банканд хүргүүлсэн ба 2014 оны 09 сарын байдлаар зээлийн эх үүсвэр ашиглалт 53 хувьтай буюу нийт 30 ААН 23 051 800 000 /хорин гурван тэрбум тавин нэгэн сая найман зуун мянга/ төгрөг олгох шийдвэр гарсан байдаг. Үүнээс 12 299 900 000 /арван хоёр тэрбум хоёр зуун  ерэн есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг ААН-үүдэд олгоод байжээ.  Төслийн хувьд  боловсруулах үйлдвэр, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот орчимд сүүний эрчимжсэн  фермийн аж ахуй байгуулах болон  орон нутагт бага оврын цех байгуулах гэсэн гурван  чиглэлээр зээл олгосон. Зээлэнд хамрагдсан ААН-үүдийн хувьд  хоёр боловсруулах үйлдвэр, 10 орон нутгийн цех, 18 эрчимжсэн фермийн аж ахуй.

Төсөл эхэлснээс хойш 2013-2014 онуудад Франц, Герман, Словак улсуудаас 920 өндөр ашиг шимтэн Семменталь болон Монтбелярд, Хар тарлан, Шведийн бор үүлдрийн үхэр импортлосон. Нүүдэлчин групп ХХК Франц улсаас мах-сүүний чиглэлийн Монтбелярд үүлдрийн 315 толгой, Баянчандмань милк ХХК 50 толгой Монтбейлярд, Говь хурх ХХК Словак улсаас 160 толгой Семменталь,  Ундармал мильк ХХК Герман улсаас мах-сүүннй чиглэлийн Семменталь үүлдрийн 31 толгой “Сүү” ХХК-иуд,  Герман улсаас сүүний чиглэлийн 300 толгой Хар тарлан үүлдрийн, “Монтаримал” ХХК Герман улсаас сүүний чиглэлийн 64 толгой гунжуудыг Төв аймшйн Архуст, Баян, Баянчандмань,  Cэлэнгэ аймгийн Мандал сумдуудад оруудж ирэн нутагшуулан үржүүлж байна.

Нэг үнээнээс хоногт дунджаар 15 литр сүү саана гэж тооцвол дээрх үнээнүүдийг импортлосноор  эхний 4 сая орчим литр сүүг зах зээлд нийлүүлэх, цаашид энэ тоо өсөх болно гэсэн тооцоог тухайн үед мэргэжилтнүүд гаргаж байв.

Таны харж байгаачлан зураг дээрх үхэр 150 см өндөр, 800-900 кг жинтэй мах, сүүний чиглэлийн Монбиллиард үүлдрийн үхэр. Нэг удаагийн саалтаар 25 литр сүү гардаг энэхүү үхрийг 2013 онд нэг бүрийг нь 10 гаруй сая төгрөгөөр онгоц, усан онгоцоор тээвэрлэн Монгол улсад авчирсэн тухайг нутгийн иргэд ярьж байв. Улмаар З.Энхболдын худ гэх шугам зургийн багш мэргэжилтэй Б.Ваанчиг болон түүний хүү эдийн засагч мэргэжилтэй В.Ганцолмон нар өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж байгаа аж.

Дээр хэлсэнчлэн үнэн хэрэгтээ энэхүү ферм нь Б.Ваанчиг болон түүний хүү В.Ганцолмоннарын нэр дээр байдаг тухайг тус нутгийнхан ам булаалдан ярьж байв. Түүнд энэхүү боломжийг олгосон хүн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2013 онд Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Мал хамгаалах сангаас 50 монбиллиард үүлдрийн үхрийг УИХ-ын даргадаа тал засан өгсөн үү гэх асуулт гарч ирж байна. Үүнийг нь УИХ-ындарга шууд авахад бэрх байсан болохоор бага дүү З. Хишигтогтохын эхнэр Алтантуяагийн аав Б.Ваанчигийнх нь нэр дээр бүртгүүлж 50 үхрийг Мал хамгаалах сантай гэрээлж төлбөрийг төлөөр нь эргүүлж төлөх гэрээ хийжээ. Өөрөөр хэлбэл, төлөөр нь эргүүлэн төлөх зээлийн хугацаа нь өдгөө дуусгавар болж Зи дарга тэрбумтан болсон гэсэн үг.

Тодруулбал, өнөөдөр уг ферм нэг бүр нь 10 000 000 төгрөгийн өртөг бүхий 70 үнээтэй. Үүнээс 40 орчим нь хээлтэй бөгөөд тугал бүр нь 2 000 000 төгрөгийн үнэтэй. Үнээний тэжээлийг бэлтгэх 200 га газар, түүнд тариалсан рапс, фермийн тоног төхөөрөмж зэрэг нь өнөөдөр зах зээлийн үнэлгээгээрээ нэг тэрбум хол давж байгаа юм.

Тухайлбал таны харж байгаа энэхүү хонхойдог зөөлөн дэвсгэр л гэхэд нэг бүр нь 1 000 000 төгрөг гээд тооцохоор өдгөө Зи дарга тэрбумтан болох алхмаа хийжээ. З.Энхболд даргын хувьд энэхүү ферм дээрээ үе үе хоёр хамгаалагчийнхаа хамт эргэж ирдэг гэж байгаа. Арга ч үгүй биз. Тэрбум давсан өртөг бүхий фермээ мал аж ахуйн мэргэжилгүй худдаа даатгасан болохоор санаа амар унтах бэрх байдаг биз…

Ерөнхийлөгч Х.Баттулга З.Энхболдод ямар өртэй болоод албан тушаалд очих бүртээ“хувь хүртээж” тал засдаг болох нь тодорхойгүй байгаа юм. Гол нь тал засах ажиллагаа маш цэвэр хийгдэж байгаа нь анхаарал татаж байна. З.Энхболд шиг худтай бол мэргэжилгүй байсан ч баяжих нь баараггүй гээд хэвтэж байя даа…

Үнээний ферм гадна талаасаа

Монбиллиард үүлдрийн 70 гаруй үнээ 200 га газарт бэлчиж байгаа нь

Үнээний ферм дотор

Tags: 

Шуурхай арга хэмжээг авч байна
Шуурхай арга хэмжээг авч байна
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​