МАН-ын Удирдах зөвлөл хотын дарга Су.Батболдыг огцруулахыг дэмжлээ


МАН-ын Удирдах зөвлөлөөс Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэлийн захирагч Су.Батболдыг огцруулах шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, өнөөдөр өглөө эхэлсэн Удирдах зөвлөлийн хурлаар ажлын хариуцлагатай холбоотой зарим асуудлаар Су.Батболдыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хотын дарга Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг дагахаа илэрхийлсэн байна.

Удирдах зөвлөлөөс гаргасан тус шийдвэрийг НИТХ-аар хэлэлцэж хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

Б.Аз


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [202.21.127.170] · 2018/11/14

    хүний гэм бурууг албан тушаалтан биш шүүхээр тогтоодог хуулийн зарчмыг энэ олон дарга нар мэдэх үү гэж асууя


  • зочин · [203.91.118.247] · 2018/11/13

    Хүрэлсүх маш зөв шийдвэр гаргалаа,,, баяр хүргэе,, 60 тэрбумынханаас салахгүй бол намын нэр цэвэршихгүй,,, Миеэ-гээс салахгүй бол шударга ёс яриад ч хэрэггүй ш дээ


  • Зочин · [202.70.41.102] · 2018/11/13

    Нийслэлийн ИТХ засаг даргаа огцруулах асуудлыг шийднэ шүү дээ. Нам шийдэхгүй шүү.Су.Батболдыг ошцруулна гэж байгаа бол мөн адил ерөнхий сайд давхар огцрох ёстой


  • hhh · [43.228.131.77] · 2018/11/13

    зөвөө зөв