Шуурхай: ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжлээ


МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Удахгүй МАН-ын Бага хурлыг хуралдуулж, намын зарим гишүүдтэй хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар 60 тэрбумтай холбоотой болон ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстэй холбоотой хариуцлагын асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

Мөн ХХААХҮ-ийн дараагийн сайдын асуудлыг хэлэлцэж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ХХААХҮ-ийн дараагийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааны нэр маш хүчтэй яригджээ. Улмаар Удирдах зөвлөлийн хуралдаанаас түүнийг дэмжсэн байна. 

Түүнчлэн Хотын дарга С.Батболдоос хариуцлага нэхэж, огцруулах асуудлыг ч мөн хэлэлцэх гэнэ. 

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 


Энэ мэдээ таалагдаж байвал: