УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүүгийн компани ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авжээ


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор байна. 

 

Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018-08 сард 800 сая төгрөгийн зээл авсан байж болзошгүй тухай мэдээллийг хүргэж байна.

Баримт 1, ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сард Сингапурхэльткейр сентр ХХК800,000,000 төгрөгийн зээл авсан байна. Эх сурвалж: Шилэн данс

Баримт 2, Сингапурхэльткейр сентр ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Цагаанхад овогт Батсүхланг Одончимэг гэж хүн байна. Харин энэ компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Старфарм ХХК.

Баримт 3, Старфарм ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Батсүхланг Одончимэг гэж хүн байна

 

Баримт 4, Мон-Уран ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Батсүх Наранхүү бөгөөд Гүйцэтгэх Захирал нь Цагаанхад овогтой Наранхүүгийн Эрдэнэ гэж хүн байна

 

Баримт 5, Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн ТББ үүсгэн байгуулагч, УЗ Дарга нь Цагаанхад овогтой Батсүхийн Саранчимэг гэж хүн байна

Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс нь төрсөн ах дүүс ажээ.

 

Баримт 6, УИХ Гишүүн Б.Саранчимэг Facebook хуудэс дээрх пост

Дээрх баримтуудас гадна Б.Наранхүү, Б.Саранчимэг гишүүдийн өөр нэг төрсөн дүү Б.Оюунчимэгийн нөхөр В.Үнэнбат нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын алба хашдаг болохыг олж мэдлээ.

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [203.91.112.198] · 2018/11/13

    бзчууд үүнийг сонгоогүй энэ хүүхэн луйвараар л гарсан байх м иеэгийн утсан куклүүд энэ наранхүү гэж жинхэн луйварчин хулгай дундговийн тэнэгүүдэд олигтойхон угаадас өгөхөд л болоо гэж боддог хүндээ


  • Зочин · [178.3.19.170] · 2018/11/13

    turiin albiig ger bliin mafi bolgochison jum bna. iim ger bul olon bii bhaa.


  • Зочин · [122.201.24.122] · 2018/11/12

    Xulgaichiin egch hulgaich


  • зочин · [103.212.117.203] · 2018/11/12

    Ойлогтой боловсролгүй хийсэн ажилгүй дандаа луйвар хулгайгаар мөнгө босгож явсан ийм хүмүүсийг УИХ- эгч дүүсээр нь сонгосон Банзүрх, Дундговийн Ард түмэнд болон МАН, АН -д баярлаа. Энэ бол наад захын асуудал бх. Энэ луйварчидаас маш их хууль бус юм гарндаа.


  • зочин · [202.9.43.48] · 2018/11/12

    10-20Жилийн өмнө сонсож байсан гэр бүлээрээ өөр өөр намд элсчээд өгсөн юмаар нь амь зуудагзальтай гуйланчид байдаг гэж.Тэдний хамгийн томчууд нь эгч дүү гишүүд юм байна.Ичих нүүрэндээ элэг наасан гэр бүл вэ.хүргэн бэрүүд нь ч таарсан хулгайч нар дөрөө дөрөөгөө гэжинээдтэй энэ олон дотор нь ганц зөв хүн алга уу


  • үнэн · [103.26.195.5] · 2018/11/12

    Хулгайн мөнгөөр хулгайгаар төрд шургалдагийн амьд гэрч эгч,дүү 2.Одоо дүү нар,бас хүргэнээ араасаа чирээд эхэлж дээ.


  • zeelee tolood bai tolood bai · [59.153.114.139] · 2018/11/12

    1000 havar negendee gecheer IH HURAL tarah n todorhoi bolchihloo Harin ah duu hamaatan sabanguud zeelee toloh bolj dee