Дарлагдсан иргэд, даварсан Засгийн газар


Шатахууны үнэ байсхийгээд нэмэгддэг нь Монголд ердийн үзэгдэл, бараг жишиг болсон үзэгдэл юм. Энэ удаа шатахууны үнэ литр нь 2000 төгрөгт хүрэх шахаад байна. Өнгөрсан сарын 31-ний байдлаарнийслэлийнхэмжээнд дизельтүлшний үнэ  2220-2385 төгрөгт хүрсэн. Тэгвэл  шатахууны үнэ ч нэмэгдэж,  “Аи-76, “Аи- 80” 1780-1850 төгрөг, “Аи-92, “Аи-93”  1950-1985 төгрөг, “Аи-95”  2300-2345 төгрөгт хүрч, газ нэг литр нь  1200- 1300 төгрөгийн ханштай  байна. Шатахууны үнийн өсөлтийг дагаад тээврийн зардал, татан авалтын өртгийн зөрүү гэхчлэн өргөн хэрэглээний барааны үнэ  өсдөг. 

Автомашинтай, автомашингүй ард олон бүгд үнийн хөөрөгдөлд өртдөг. Гэтэл шатахууны үнэ нэмэгдлээ гээд цалин, тэтгэвэр нэмэгддэггүй.  Ард түмний амьдрал доройтсоор байгаа шалтгааны нэг нь энэ. Ийм атал  Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ байдлыг  үл тоож, “Зах зээлийнхээ жамаар нэмэгдэж байгаа шатахууны үнийг яах ч аргагүй” хэмээсэн нь  ард олноо доромжилсноос өөрцгүй юм. Үнэн хэрэгтээ бол манай улсад шатахуун импортлох  монополь эрхтэй хэдхэн том  компани  л байдаг. Эзэд нь улс төрийн намын угшил бүхий хандивлагч, санхүүжүүлэгчид  гэдэг нь нууц биш. Тодруулбал, Ардын намын голдуу бизнесмэн, улс төрийн төлөөлөл бий. Дээр нь Монголд орж ирж буй шатахууны 90 орчим хувийг ганцхан ОХУ, “Роснефть” компани нийлүүлдэг. Яагаад заавал ОХУ-аас, ингэхдээ зөвхөн “Роснефть” компаниас импортолдог нь ойлгомжгүй. Импортлогчид үгсэн тохироод үе үе үнээ нэмдэг. Мөн үгсэн тохирч гааль дээр ямар ч төрлийн шатахууныг ихэнхийг нь  “Газ” гэж бичүүлээд онцгой албан татвар, бусад татварыг хямдхан төлж ирсэн нь нууц биш юм.

Өнөөдөр 2000 төгрөг хүрэх шахан хэлбэлзэж буй шатахууны үнийн хөөрөгдөл цаашлаад талхны үнийг 2000 төгрөгт хүргэх учраас  иргэд эсэргүүцэхээс аргагүй. Энэ бол  талхаа таллаж авдаг бидний зарим нь  авч чадахаа байх нь  гэсэн үг юм. Иймд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн  иргэд  автомашинтай жагсаал хийж, Төрийн ордныг тойрон  хэдэн хоног горооллоо. Харамсалтай нь  төр, засгийн зүгээс нааштай хариу сонссонгүй. Жагсаалдоролцогчидавтомашиндээрээ “Шатахууныүнийг 1500 төгрөгттогтоонбарь”, “Ардтүмнийядуурал – Бензиныүнэнэмэгдсээр” гэсэн уриалоозонбайрлуулсан ч  саарал ордны цонхоор нэг  хүн өнгийж  харсангүй.

Жагсагчид хоолойгоо  сөөтөл хашгирч, аргаа барахдаа автомашиынхаа дуутдохиогоохангинуулж эсэргүүцлээ илэрхийллээ.  УИХ-ын 2016 оны сонгуулиар  иргэдтэй уулзахдаа цалин, тэтгэврийг нэмнэ, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдлийг арилгана, иргэдийн  нуруунд дарамт болж буй аливаа асуудлуудыг шийднэ, ЖДҮ хөгжүүлэхэд бэрхшээлгүй болгоно, бага хүүтэй зээлээр төрөөс дэмжинэ, туслана хэмээн амласан Их хурлын эрхэм гишүүд  нь  уулзах, сонсох бүү хэл,  иргэдийнхээ  барааг ч харахыг хүссэнгүй. Гарч ирсэн хүн ч байсангүй.

Энэ үеэр саарал ордон дотор ямар яриа, хөөрөө өрнөж байсан бэ гэвэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог  жилийн гурван хувийн хүүтэй  зээлийг  эрх баригч Ардын намын УИХ-ын гишүүн, сайд, тэдний гэр бүл, хамаатан садан хуйгаар нь аваад дуусгачихсан, ёроолыг нь шавхчихсан гэдэг асуудал яригдаж байв. Иргэдээ энэрнэ, ЖДҮ хөгжүүлэхэд нь бага хүүтэй зээлээр дэмжинэ гэж амлаж УИХ-д гарч ирчихээд ард түмний  нэрийг барьж   тэр зээлийнхээ санг байгуулсан ч  өөрсдөө хамаад авчихсан хязгааргүй  шуналтай Ардын нам гишүүд нэг сайдаа огцруулсан болж дүр эсгэхээ яриад  юун шатахууны үнэ, юун ард түмний амьдралыг ярих манатай бужигнаж байсан. Эцэст нь намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь “Уучлал гуйчих, тэгээд болоо” хэмээн толгойг нь илсэн шийдвэрийг гаргаж,  уучлал гуйх  жүжигчилсэн давалгааг  саарал ордны урт хонгилд дэглэцгээж байсан юм.

Тиймээс шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн жагсагчдын  дуу хоолой  саарал ордны ханыг мөргөөд буцсан хадны цууриа, бухимдал нь Сүхбаатарын талбайд тусаад өнгөрсөн сүүдэр л болж үлдлээ. Их зохиолч Д.Нацагдорж тэртээ XIX зуунд  “Цагаан сар ба Хар нулимс” хэмээн эмгэнэн бичсэн  бол   өнөөдөр XXI зуунд  “Дарлагдсан иргэд- Даварсан Засгийн газар”-ын  байгаа  төрх ийм л байна.

Эх сурвалж: www.polit.mn 

Сэтгүүлч Ч.Үл-Олдох

Гэрэл зургийг “Асах гэрэл”уралдааны оролцогч   Б.Ирээдүй


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • БААС · [183.177.99.6] · 2018/11/14

    Шатахууны үнийг 5000-аас дээш гарга. Ингэсэн цагт монгол хөгжинө. Монголчууд эрүүл аз жаргалтай амьдрана. Улаанбаатар хотын утаа түгжрэл арилна. Хүмүүс бэлэнчилдэг биш хийдэг болно.Тэр дарангуйлагч нефтийн компаниуд чинь аяндаа дампуурна. Тэр гаднаас их засвар хийгдэн орж ирж монголчуудыг мөлхүүлж байгаа машинцарууд үгүй болно.


  • Зочин · [66.181.182.241] · 2018/11/12

    XX зуунд "Босцгоо дарлагдсан ардууд, боолчуудын ертөнц босцгоо" гэсэн сүрт дуу дэлхий дахинд цуурайтаж байсан бол XXI зуунд энэ сүрт аялгуу монголын тал нутагт цуурайтах боллоо. Коммунизмын хий үзэгдэл монголоор тэнэж явна.


  • Зочин · [66.181.182.241] · 2018/11/12

    К.Маркс: Хэн өмчтэй байна, тэр хүчтэй байна; төр өмчтэй байвал төр хүчтэй байна; өмчгүй төр бол төр биш болно; амины өмчтэй иргэн хүчтэй байна; амины өмчгүй иргэн бусдын боол болно гэж үзээд хувийн өмчийн аливаа хэлбэрийг устгахыг заасан байна.


  • Зочин · [66.181.182.241] · 2018/11/12

    Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.


  • Зочин · [66.181.182.241] · 2018/11/12

    Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.


  • Зочин · [66.181.182.241] · 2018/11/12

    Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төр өмчтэй байхыг, ард иргэд амины өмчтэй байхыг, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгахыг марксизмын үзэл санаа гэнэ. Усан тэнэг, үхэр монголчууд бид сүүлийн 200 жилийн туршид амины өмч, хувийн өмчийн ялгааг ойлгож чадахгүй эргүүтсээр явна. К.Марксын тодорхойлсноор бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэдэг байна. Тухайлбал, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал энэхүү өмч нь амины өмч болно. Харин 1000 хонио бусдаар маллуулвал бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжих бөгөөд ийм өмч нь хувийн өмч болдог байна. Өөрөө хэлвэл аливаа өмч нь бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжиж байна уу?, үгүй юу гэдгээс хамаараад эсвэл хувийн өмч, эсвэл амины өмч болдог байна.


  • Зочин · [66.181.182.241] · 2018/11/12

    Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.


  • Зочин · [66.181.182.241] · 2018/11/12

    Төр өмчтэй байх, иргэд амины өмчтэй байх, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгах К.Марксын агуу үзэл санааны хажууд Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ, Засгийн газар тарах, Монголын төрийн тогтолцоог өөрчлөх эсэх нь ёстой л хумхийн тоос шиг өчүүхэн асуудал. Монголчууд бидний билгийн нүдний мэлмий 1990 онд таг сохорчээ.