Б.Батзоригийг авч үлдэх үеэр сөхөгдсөн ноцтой хэргүүд


Улс орон, ард түмний эрх ашгийг төлөөлдөг төрийн түшээ эрүүгийн хэрэгтэн болж яллагдагчаар татагдсан ч түүнийг парламент хамгаалж үлдэв. Төсвийн сангаас бүрддэг мөнгийг сайд нь хувийн компани болон төрийн өндөр албан тушаалтнуудад өгсөн нь ил болсон учраас гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор чуулганы танхимд танилцуулсан ч эрх баригч намын гишүүд дэмжсэнгүй. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг ЖДҮХС-гаас хоёр удаагийн гүйлгээгээр 100 гаруй тэрбум төгрөгийг иргэн, аж ахуй нэгжид олгох явцад албан тушаалаа хэтрүүлснийг прокурорын байгууллага шалгаж яллагдагчаар татах нөхцөл байдал тогтоогдсон ч гишүүний халдашгүй бүрэн эрх тээг болж буй юм. Тиймээс халдашгүй эрхийг нь “тайлж” өгөх саналыг 76 гишүүнд тавьсан ч Б.Батзоригийг үнэн зөвөөр нь шалгуулах зөвшөөрөл олгосонгүй. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтныг хуулийн өмнө энгийн иргэнтэй ижил төвшинд шалгахын эсрэг кнопыг олонхиороо буюу 86.6 хувь нь дарлаа. Ийнхүү энэ удаагийн парламент шударга ёсны эсрэг зогссоныхоо төлөө олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Тэгвэл Б.Батзоригийг хамгаалж үлдэх үеэр УИХ-ын гишүүд томоохон гэгдэх хэргүүдийг сөхөж, үр дүнг нь Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас нэхсэн юм. АСЕМ, Хөгжлийн банк,  Монголбанкны Үнэ тогтворжуулах  хөтөлбөр, эрх баригч намын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийн шалгалтын явц  удаашралтай байгаад гишүүд шүүмжлэлтэй хандсан юм.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Агентлаг, аймгийн Засаг дарга ажлаа тайлагнадаг больё. Сүүлийн үеийн ноцтой хэргүүд болох “Эрдэнэт”, бондууд, АСЕМ, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн шалгалт юу болж байна. Зарим асуудлыг маш түргэн оруулж ирэх атлаа хэдэн жил болсон асуудлын хажуугаар яагаад таг дуугүй өнгөрөөд байна вэ.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин:

 

-Гишүүдийн яриад байгаа өмнөх том хэргүүд одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа нь үнэн. Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг заавал хүн барих тухай асуудал оруулж ирэхийг таны ажил гэж бид дүгнэхгүй. Гол нь яригдсаар байгаа томоохон хэргүүдийн үнэн, худал эсэх асуудлыг нэг талд нь гаргамаар байна. 60 тэрбумын хэрэг хоёр жил, таван сар боллоо. Ямар хэргүүд нь ийм хурдан, ямар нь удаашралтай байгаад байдаг юм бэ.

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: 

 

-УИХ бол ард түмний төлөөлөл төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл өнөөдөр бидний дунд эх орныхоо эрх ашгаас урвасан хүмүүс бий. Тэднийг УИХ хамгаалсан нь ч үнэн. Төрийн ёс жаяг гэж байх ёстой. Эх орноо худалдсан хүмүүс зүгээр явж байна. Хулгайч нарыг хамгаалсныхаа төлөө УИХ-ын нэр хүнд унаж байна. Томоохон гэмт хэргүүд болох эх орны эрх ашгаас урвана гэдэг бол аюултай зүйл. Дээр үед бараг хадаас хулгайлсан хүн шоронд ордог байсан юм. Гэтэл одоо эх орноо зарж болохоор болчихсон.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Монгол Улс, хууль хяналтын байгууллагад шударга ёс байна уу. Ард түмэн өлссөндөө биш шударга ёс нэхэж бухимдаж байна. Дуулиантай томоохон хэргүүдийг шийдэхгүй арваад жил болж байна. Монголчуудын нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуульд захирагдаж амьдардаг болсон. Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкийг шалгасан хэргийг байнгын хороогоор хэлэлцүүлэх гээд чадаагүй. Аргаа бараад хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Хариу нь хаана байна.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Нэг л зүйлийг хэлье. Хууль хяналтын байгууллагад хөндлөнгөөс нөлөөлдөг улс төр, албан тушаалтны нөлөөллийг үгүй хийхэд анхаарья. Өөрсдөө хуулийг сахидаг байх ёстой. Тэгж байж шударга зөв ажиллаж, ёсзүйтэй байж чадна.

 

М.Энх-Амгалан: ТОМООХОН ХЭРГҮҮДЭД БҮРТГЭЛ НЭЭЖ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН

 

Чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдээс шударга ёс нэхэж, баталсан хууль тогтоомжид нь  шүүмжлэлтэй хандсан байр суурь илэрхийлэв. Парламентаас шударга ёс шаардсан Ерөнхий прокурорын хэлсэн үгний онцлох эшлэлүүдийг хүргэе .

-Гишүүдтэй холбоотой шалгагдаж байгаа асуудал бий. Харин Б.Батзориг гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан учраас түдгэлзүүлэх саналыг оруулж ирж байна.

-Тогтолцоо үндэс суурийг нь өөрчлөх миний биш төрийн эрхийг барьж байгаа та бүгдийн асуудал. Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, АСЕМ зэрэг  та бүхний яриад байгаа томоохон хэргүүдэд бүртгэл нээгээд, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн.

-Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгаад шүүх рүү шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Дахин шүүхэд шилжүүлсэн.

 -Та бүгдийн баталсан хуулиас болоод барьж, шалгаж болохгүй байна.  Баталсан хууль чинь саад болоод байгаа учраас илүү нарийвчилж, практикаас гарч ирж байгаа саналыг тусгаад явах хэрэгтэй.

 -Шударга ёсыг энэ танхимаас эхлэх ёстой. Тэр шударга ёс чинь хаана байна.

-Хууль ёсыг дээдлэх ёстой гэх үндсэн зарчимтай УИХ энэ хүмүүсээ яагаад шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр шүү.

 -Жирийн иргэн, Сангийн эрхлэгч нь  цагдан хоригдчихсон. Гэтэл УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Шийдвэр гаргасан хүн нь шүү дээ. Энэ хүний үүргийг биелүүлсэн хүмүүс нь тэнд цагдан хоригдчихсон байна. Энэ шударга ёс юм уу.

- Би Эрүүгийн хэргийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн. Яллах нөхцөл байдал тогтоогдсон бол хэнийг ч яллах үүрэгтэй.

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж яриад байна. Тэр дагуу явж байгаа хүн нь би биш. Тэгдэг ч хүн биш.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • mgl · [103.9.90.131] · 2018/11/13

    ene erunhii prokuror shudraga ajillaj haragdaach hen negnii zahialgiig l bieluulj yabaa biz


  • Зочин · [66.181.179.252] · 2018/11/12

    ter oyunchimeg geech awgay buruu ungas aldlaa daa


  • Жирийн иргэн · [202.9.43.57] · 2018/11/12

    Төрийн өндөр албан тушаалд очоод өөрийгөө болон тойрон хүрээлэгчдэдээ үйлчилдэг ийм нийгэмд л бид амьдраад удаж байна даа. Яасан ч ханаж цаддаггүй хүмүүс бэ.ард түмний нэрийг барьсан соёлтой луйварчдад хууль үйлчлэхээ больсон шүү дээ хууль шүүх прокурор цагдаа үнэн шийдэж чадна гэж ард түмэн минь бүү итгэ тэр бол үлгэр шударга залуус гарч ирээсэй гэж бурханаас гуйхаас улс төрчид бол биш шүү ядарсан хүнийг л шүүх прокурор цагдаа яллаж чаддаг хүчтэй эрх мэдэлтэйд нь чаддаггүй юм шүү дээ


  • Зочин · [202.21.106.119] · 2018/11/12

    Монголын жирийн ард иргэд Ерөнхий прокурорыг зоригтой ажлаасай гэж харж байна. Шудрага ажиллаж энэ Монгол төрийг луйварчдаас цэвэрлэж өгөхийг хүлээж байгаа. Тэгэж чадваас та жинхэнэ Ардын Баатар болно.


  • иргэн · [103.194.176.117] · 2018/11/12

    Эрхэм Ерөнхий Прокуроороо наад 76 чинь ар нурууруу чинь хутга шаахаас хийхгүй гарууд Сэтгүүлч Оюунчимэг мэтийн унгас алдмарыг даруй зайлуулаач


  • зочин · [202.9.43.146] · 2018/11/12

    энэ прокурорын үгэнд юунд нь эмзэглэдийн,үнэн шдээ оюунчимэг мэтийн юу хэл ж байгаагаа мэдэхгүй хүн хэн дюу заах юм бэ, их хурлын гишүүд гэж дархан эрх гээд иддэг уудаг бүх муу муухайг хийдэг хүмүүс л бна үнэн үг хэлсэн хүнд хүн өшдөг үхэр унасан хүнд нохой өшдөг гэгч энэ дээ энэ шударга ёс уу


  • иргэн · [202.9.43.227] · 2018/11/12

    Хууль иргэдэд адил тэгш үйлчилж байх зарчмыг Батзоригтой холбогдуулан Ерөнхий прокурорын хэлсэн үгийг иргэд ойлгож дэмжиж байна. Бас хэдэн тэр бумын хэргийг шалгаад юу болж байгаа талаар ямарч мэдээлэл өгөхгүй хав дарсан гэсэн УИХ-ын гишүүдийн шүүмжлэлд Ерөнхий прокурор олигтойхон хариулт хэлсэнгүй. Иргэд Ерөнхий прокуор, шүүх хяналтын байгууллагаас гишүүдийн тавьсан асуудалд хүндэтгэлтэй хандаж ард түмний хүлээлтийг ч бодож даруй мэдээлэл хийх байлгүй гэж харцгааж сууна.