fbpx Ерөнхийлөгчийн дараах шалгуурыг даваагүй гурван сая МОНГОЛЧУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 28 секунд

Ерөнхийлөгчийн дараах шалгуурыг даваагүй гурван сая МОНГОЛЧУУД

Энэ жилийн Үндэсний бахархлын өдрөөр “Чингис хаан” одонгийн эзэн тодрохгүй нь тодорхой боллоо. Учир нь Ерөнхийлөгч маргааш болох Монголчуудын бахархалт өдрөөр "Чингис хаан" одонг олгохгүй болсноо хэвлэлийн албаараа дамжуулан мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 171 дүгээр зарлигийн хавсралтаар “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг баталсан байдаг. Энэ журмын 3.2-д зааснаар “Чингис хаан” одонгоор шагнагдах иргэнийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс өмнө 10 хоногийн дотор олон нийтэд зарлах ёстой байсан.

Тэгэхээр энэ жилийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн “одонгүй өдөр” болж, Монголын шинэ үеийн түүхэнд үлдэх нь. Шалтгаан нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлснээр "Чингис хаан одонг хүртэх шалгуур хангасан хүн байхгүй" гэнэ. Гурван сая монголчуудаас маань  жилдээ ганцхан тохиох Их эзнийхээ одонг хүртэх шалгуур хангасан хүн байхгүй гэх нь арай доромжлол юм биш биз гэж эргэлзмээр. Тэрбээр “...энэ хүмүүс дунд өмнөх жилүүдийн Чингис хаан одонгийн эздийн шалгуур хэмжээнд хүрэхээр нэр дэвшигч байгаагүй” гэжээ.

Монголчууд гурван саяулаа хэрнээ "Чингис хаан" одонг авчих хүн байхгүй гэхээр Ерөнхийлөгчийн шалгуур их л өндөр болоод явчихлаа. Тиймээс Ерөнхийлөгчийн ямар шалгуурыг даваагүйг сонирхвол, 

ЧИНГИС ХААН ОДОНГООР ШАГНУУЛАХ ШАЛГУУРЫГ ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 11 ДҮГЭЭР ЗҮЙЛД: 

11.1. Чингис хаан одонгоор дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг одон, түүний бичил хувилбар, үнэмлэх гардуулна:

11.1.1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг;

11.1.2. Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүнийг;

11.2. Чингис хаан одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно хэмээн заажээ.

Шагнал шалгууртай, өндөр босготой байхыг дэмжинэ ээ. Гэхдээ 3.2 сая хүнээс шалгуур хангах ганц хүн  жилдээ олдсонгүй гэдэгтэй санал нийлэхгүй. Хэрэв үнэхээр тийм хатуу шалгуур босготой юм бол өмнөх “Чингис хаан” одонгуут ямар шалгуурыг яаж давсан юм бэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гэхчлэн ямар шалгуураар энэ эрхэм дээд шагналтан болов гэсэн эргэлзээ олон нийтийн дунд байдгийг үгүйсгэхгүй. 

Чингис хаан одонг олгох журмын 2.1.1-д: “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн” гэжээ.  Өөрөөр хэлбэл энэ бол шалгуур нь.  

Энд тодотгож хэлэхэд “төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан”  гэдэг үгийг дахин хэлмээр байна.  Өнгөрсөн жил  олимпийн аварга Н.Түвшинбаярт “Чингис хаан” одон гардуулахад “Ерөнхийлөгч хайртай тамирчнаа шагначихлаа” гэж хэн ч  барьцаагүй, алга ташин дэмжиж, шагнал нүдээ оллоо хэмээн баярласан ард түмэн.

 Харин энэ жил шагналын шалгуур хангах хүн олдсонгүй гэдгээс чинь улбаалаад олимпийн бас нэг аваргатай гэдгээ эргэн санах шалтгаан болов. Тэр бол Бээжингийн олимпийн алтан медальт боксчин Э.Бадар-Ууган. Энэ хүн “Чингис хаан” одон хүртлээ гэхэд хэн ч гайхахгүй. Зүгээр зэрэгцүүлж харвал  ийм.

Лодонгийн Түдэв  гэж Монголын бүхэл бүтэн үеийн оюуны хөтөч их хүмүүн насны нар хэвийсэн хойноо нам жимхэн амьдарч  явна. Уран зохиолоор дамжуулж Монголын үүх түүх, уламжлал соёлыг ертөнцөд хүргэж, үе үеийн өсвөр  насныхныг “Хорвоотой танилцуулсан” энэ хүн Монголд оюуны  маш том өв үлдээж буй гавьяатан гэдэгтэй санал нийлэх хүн олон байж таарна.

Энэчлэн Эзэн хааныхаа одонгоор энгэрээ мялаах гавьяатай олон хүн Монголд бий. 

Тэр бүхнийг шалгуур хангасангүй гээд хажиглаж зожиглох хэрэггүй.   Монгол төрийн шагналд хүртэл ашиг сонирхлын зөрчил хавчуулагдаад байгаа юм биш биз.  Төрийн тэргүүн болон түүний тамгын газрынханд хэн таалагдснаар бус ард түмэн хэнийг таалж байгаа вэ гэдэг нь  жинхэнэ  шалгуур шүү дээ. Мэдэхгүй, чадахгүй байвал ард түмнээсээ асуусан ч яахав.

М.Нэргүй

Салхины эх одтой, харагчин туулай өдөр
Салхины эх одтой, харагчин туулай өдөр
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​