fbpx Л.Энх-Амгалан: Хүүхдийн төлөө гэсэн багшийн сэтгэл бол ёс суртахууныг төлөвшүүлэх хамгийн том баялаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
4 минут 16 секунд

Л.Энх-Амгалан: Хүүхдийн төлөө гэсэн багшийн сэтгэл бол ёс суртахууныг төлөвшүүлэх хамгийн том баялаг

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, БСШУСЯ хамтран “Ахмад багшийн хүндэтгэлийн дурсамж, уулзалт” арга хэмжээг Олон улсын багш нарын болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан өнөөдөр (2018.09.27) Төрийн ордонд зохион байгууллаа.

Тав дахь жилдээ болсон уг арга хэмжээнд манай улсын аймаг, сум бүрээс төлөөлөн болон 1000 багш хүрэлцэн ирсэн байна.

Арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Монголчууд бид дээд гурван эрдэнийнхээ тэргүүнийг Багш, Ном, Эцэг эх,  хэмээн дээдэлдэг. Бид зөвхөн багш нараа л нийтэд нь ардын багш хэмээн эрхэмлэдэг. Багш та бүхний хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэл бол ёс суртахууныг төлөвшүүлэх монгол хүний хамгийн том баялаг. Ёс суртахуунгүйгээр төрийн алба урагшлахгүй, ёс суртахуунгүйгээр ямар ч хууль хэрэгжихгүй. Тиймээс та бүхний маань хүүхдүүдэд суулгаж өгсөн ёс суртахууны үр үндсийг таслахгүй ургуулах нь манай боловсролын салбарын хамгийн том зорилт байх ёстой” гэж онцлов.

Тэрбээр мөн “Өнгөрсөн хаврын ээлжит чуулганаар парламент Багшийн хөгжлийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуулинд багшийн ажлын үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог бий болгох, багшийн хөгжлийг дэмжих сан байгуулах, багшийн ажлын ачааллыг багасгах, багшийг хөгжих боломжоор хангах, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон зүйл заалтыг тусгаж өгсөн” хэмээн тэмдэглэсэн юм.

Хүндэтгэлийн дурсамж, уулзалтын нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал, О.Баасанхүү, Ахмад багш нарын холбооны тэргүүн, гавьяат багш Д.Амар нар үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Нийгэм бүхлээрээ эерэг, сайн өөрчлөлтийг хүсэж, хүлээж байна. Энэ өөрчлөлтийг авчрах хамгийн гол хүмүүс нь багш нар. Хүүхдийг бага наснаас нь, залуучуудыг оюутан байхад нь нийгэмдээ ямар оролцоотой хүн болгож төлөвшүүлэх нь  багшийн ажлаас ихээхэн шалтгаална.

Сайн багшаас сайн шавь төрдөг. Тиймээс ахмад багш нар нь залуу багш нараа халамжлан хүмүүжүүлэх ажлыг салбарын яам Ахмад багш нарын холбоотой хамтран хийнэ. Туршлага гэдэг нэг өдөр бий болдоггүй. Насаараа ажиллаж байж бий болгосон тэр үнэт зүйлээ залуу үедээ өвлүүлэх нь боловсролын салбарын нэг зорилт байх юм” гэж тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ эх орон, ард түмнээ хүндлэн дээдлэх уламжлалт ёс заншлыг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд батжуулах эрхэм үйлсэд ахмад багш нар жинтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэсэн.

Энэхүү дурсамж, уулзалтын үеэр шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болов.  

Энэ үеэр мөн ахмад багш нар “1000 ахмад багш уулзаж, дурсамжаа хуваалцдаг, баярладаг энэ арга хэмжээг 5 жил дараалан зохион байгуулж байгаа Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, БСШУСЯ-ны энэ үйл ажиллагаа төрөөс ахмад багш нартаа үзүүлж буй гүн хүндэтгэл юм” хэмээн сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Спорт хэнд юу өгдөг бол ?
Спорт хэнд юу өгдөг бол ?
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​