Нарийн жингэсэн хоолойндоо таарсан дууг донжийг нь олон дуулж багагүй фанатдтай болсон дуучин С.Зоригтыг уншигчид андахгүй биз. Мөн дуулахын зэрэгцээ дэлгэцийн бүтээлд хүч үзээд амжсан сэргэлэн залуу. Нэг хэсэг түүнийг гоо сайхны мэс засалд орсон тухай цуу тарж өөрөө үгүйсгэж байсан ч түүнийг нь батлах олон гэрэл зургууд цахимаар нэг хөвөрсөн юм. Ийн гадаад төрхөндөө өөрчлөлт хийсэн гэх дуучин залуу саяхан манай дуранд өртөхдөө утсаа маажаад толгой өндийх завгүй байна лээ. Гэхдээ тэр зурагчин руу дунд хуруугаа гозойлгоод амжина лаа. Олны танил одонцор юм бол хийх үйлдэлдээ анхаарах нь зүйн хэрэг болов уу.
Папарацци.мн