Их Британи Улсын Батт Их Сургуулийн проф. А.Киприано, Т.Шардлов нар МУ-ын агаарын бохирдлын талаар хийхээр төлөвлөж буй судалгаанд ҮСХ-ноос боловсруулсан тоон мэдээллийг ашиглах, цаашдын боломжит хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Үндэсний статистикийн хорооноос Статистикийн мэдээллийн нэгдсэн санг (www.1212.mn) хэрхэн ашиглах, байгаль орчны холбогдох тоон мэдээлэл тэр дундаа орон зайн статистик ашигласан агаарын бохирдлын статистик тоон мэдээллийг танилцууллаа.
Их Британи Улсын Батт Их Сургуулийн проф. А.Киприано: Статистикийн мэдээллийг илүү энгийн ойлгомжтойгоор хүргэх чиглэлээр шинэлэг ажлууд санаачлан хэрэгжүүлсэнд баяр хүргэж, өөрийн сургуулийн оюутныг дадлага хийх, Статистикийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр саналаа илэрхийллээ.
Дашрамд дурдахад МУИС-ийн Математикийн хүрээлэн, Их Британи Улсын Баттын Их Сургууль хамтран 2018 оны 09 дүгээр сарын 11-нээс 21-ны өдрүүдэд “Магадлал ба Математик Статистик” сэдэвт анхан шатны эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулж байгаа билээ.