Нийгэм / 2017/12/13 / 12

Сумогийн ертөнцийн дуулиан ба монголчууд



Related imageСаяхан нэг сарын өмнө Ёкозуна Харумафүжи нутаг нэгт бөх Таканоивагийн толгойг шар айрагны лонхоор хага цохиж, гавлын яс нь цуурсан гэх мэдээ сумогийн ертөнцийг тэр чигт нь цочоолоо. Шууд мэдээний нэвтрүүлгүүд өөр чухал үйл явдал байхгүй юм шиг ганцхан энэ асуудлыг хэдэн талаас нь өглөө үдэшгүй хэлэлцэн, Монгол руу өөрсдийн сэтгүүлчээ явуулсаар байлаа. Энэ дуулиан одоо ч намжаагүй байна. Хувь хүнийхээ үүднээс авч үзвэл миний хувьд энэ нь маш харамсалтай үйл явдал. Би Таканоиватай ярилцлага хийн сонинд нийтлүүлж байсан, мөн Харумафүжи аваргын ойр дотны хүмүүстэй сайхан харилцаатай явдаг болохоор энэ тодорхой бус, ээдрээтэй асуудалд ойртохоос халширч, хэрхэн мэдээлэхээ мэдэхгүй, өнөөдрийг хүртэл хий дэмий сэтгэл зовсоор ирсэн юм.

Бүтэн 17 жилийн турш сумод гялалзаж явсан, олны хайр хүндэтгэл хүлээсэн Харумафүжи аварга гурван долоо хоног хэвлэл мэдээллийнхэнд бүчүүллээ. Тэр Ёкозуна нэрийг сэвтүүлсэндээ гэмшиж, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээн, зодог тайлахаа мэдэгдлээ. Гэвч асуудал үүгээр намжсангүй. Таканоива бөхийн ояаката болох Хэйсэйн үеийн (1989 оноос хойших) их аварга,сумогийн 65 дахь ёкозуна Таканохана, Сумогийн холбоо, их аварга Хакухо нарын дунд үл ойлголцол ч гэж болохоор чимээгүй тэмцэл үргэлжилсээр байна.Энэ асуудал чухам яагаад үүссэн болон хэрхэн шийдэж болох талаар одоо ч хэлэлцэж, ярилцсаар л байна.

Болсон явдлыг тоймлон авч үзвэл аравдугаар сарын 25ны шөнө тойргийн барилдаан болж байсан Тоттори мужид Жёохокү ахлах сургуулийн сумогийн дасгалжуулагч багш өөрийн шавь байсан бөхчүүдээ хүлээж авна гэсэн тул Таканоива бөх очжээ. Ийм шалтгаан байгаагүй бол Таканохана ояаката түүнийг тийшээ явахыг зөвшөөрөхгүй байж. Учир нь тэр монгол бөхчүүд уулзахаараа нийлж архи дарс уудагт дургүйцдэг ажээ. Бас дээр нь хэдхэн өдрийн дараа башё эхлэх гэж байлаа. Ийм үед монголчууд уулзалдаж, идэж ууна гэдэг нь даваа наймаалцах сэжиг төрүүлж бас болох юм. Энэ уулзалтанд Жёохокү ахлах сургуулийн багшаас гадна Хакухо аварга тус сургуулийн хүндэт элч өргөмжлөлтэй тул уригдсан байв. Харумафүжи аварга ирээдүйд ояаката болох тул сайн ирээдүйтэй хүүхдүүд авах тухай ярих гэж тийшээ очжээ. Нэг сургууль төгссөн Озеки Терунофүжи, багшийн хүү болох Хакухо аваргатай нэг дэвжээний бөх Ишиура, мөн Какурюү аварга нар тэнд очсон байна.

Албан ёсны уулзалт тарсны дараа монгол бөхчүүд нийлэн нэг караоке бааранд орцгоожээ. Өнгөрсөн есдүгээр сард Таканоива “Би аваргыг ялсан. Тэдний үе дуусч, бидний үе ирж байна” гэж цээжээ дэлдсэн тухай яриа Хакухо аваргын чихэнд аль хэдийнэ хүрсэн байв. Аварга энэ завшааныг ашиглан Таканоивад үүнийг ярьж, түүнд өөрийн зүгээс зөвлөгөө өгөх үед Таканоива гар утсаа оролдож, үл хүндэтгэх байдал үзүүлсэн байна. Харумафүжи аварга үүнд уурлаж, Таканоиваг гараараа хэд хэд цохиж, үнсний сав, караокены удирдлагаар түсхийлгэсэн гэх мэдээлэл өнөөдрийг хүртэл явсаар байна. Харин өөр эх сурвалжуудаас үзэхэд эхлээд Хакухо аварга Таканоиваг загнахад Харумафүжи аварга түүнийг өмөөрчээ. Тэд тэндээсээ гарч дараагийн газар руу явах замдаа Хакухо аварга Таканоивагаас Харумафүжи аваргаас уучлал гуйсан эсэхийг асуухад Таканоива аваргаас уучлал гуйсан гэжээ. Харумафүжи аваргаас өөрөөс нь лавлатал түүнийг уучлал гуйгаагүй гэсэн байна. Ингээд Хакухо аварга Таканоивад дахиад сануулж, ярьж эхэлж л дээ. Гэтэл Таканоива аанай л үл тоомсорлох хандлага үзүүлжээ. Харумафүжи аварга энэ удаа тэссэнгүй. Дүрсхийн уурлаж, эцэст нь ийм явдалд хүрчээ.

Энэ тухайд “Хэн нэгэн яагаад дундуур нь орж болиулаагүй юм бэ? Монголд ах, дүүгийн ёс яасан чанга юм бэ?” гэж халаглах хүн ч байна.“Монголчууд архи уухаар ийм болдог юм уу?” гэх нэгэн нь ч байна. Гэвч Харумафүжи аварга архинаас болж ингээгүй гэдгээ тов тодорхой хэлсэн билээ. Чухам үнэн нь юу байсан бэ гэдэг одоогоор тодорхойгүй хэвээр байна. Зарим эх сурвалж маргааш, нөгөөдөр нь төдөлгүй Харумафүжи аварга Таканоива хоёр эвлэрч, гар барилцсан гэх. Таканоива эхэндээ энэ явдлыг ояакатагаасаа нууж байсан боловч яах аргагүй баригдаж, бүх учир явдлаа тайлагнахаас өөр аргагүйд хүрчээ. Таканохана ояаката юун түрүүн Сумогийн холбоонд мэдэгдсэний дараа цагдаад хандах ёстой байтал шууд цагдаагийн газар мэдэгдсэнээр асуудал дуулианд хүргэсэн гэгдэж байна. Гэтэл өөр бусад эх сурвалжууд Сумогийн холбоонд хэлсэн боловч асуудлыг доогуураа шийдээд өнгөрөөх санал тавьж, Таканохана ояаката үүнийг зөвшөөрөөгүй гэх. Юутай ч гэсэн Харумафүжи аварга Таканоиваг зодож гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, тэр дор нь уучлал гуйсан билээ.

Сумогийн ертөнц бол хүчтэнүүдийн тэмцэлддэг талбар юм. Энэ утгаараа дэвжээн доторх багш, шавийн сургалт хатуу, кейко нь ч ширүүн байдаг. Толгой руу нь хэд хэд дэлсэх, кейкогийн үеэр ах нь дүүгээ өшиглөх, цохих, хатуу хүнд дасгалыг ухаан алдтал нь хийх, үснээс нь зулгааж чирэх энэ тэр бол юу ч биш. Зарим ояаката нар харанхуй үүр цүүрээр дохёоны элс идэж л өдий хүрсэн гэж ярьдаг ажээ. Үүнийг японоор кавагари гэдэг. Энэ бол бас л сумогийн нэгэн онцлог уламжлал ч гэх үү, байдаг л нэг энгийн зүйл аж. Арван жилийн өмнө Токицүказэ дэвжээний бөх кейконы үеэр ояакатадаа зодуулж, хүнд шархныхаа улмаас нас барсан нь том сургамж болж, энэхүү кавагари буюу шийтгэн сургах ёсыг халах эхлэл тавигджээ. Түүнээс хойш дэвжээ болгонд ил байдаг хүрз, дэрсэн шүүр энэ тэрээ цааш хураадаг болсон аж. Өнөөдөр ах захаа хүндлэх ёс, эрэмбэ дэвийг нарийн сахидаг сумогийн ертөнцөд ам хэлээр ойлгохгүй байгаа бөхийн бие махбодод мэдрүүлж, гар хүрэх бол энгийн зүйл гэх ойлголт хуучирч, харин ч ийм хандлагыг хүнлэг бус, зэрлэг амьтан сургахтай агаар нэг хэмээн шүүмжлэх хүмүүс олширч байна.

Харумафүжи аварга зодог тайлах хэвлэлийн бага хурал дээрээ Таканоивад шууд уучлал гуйгаагүй бөгөөд цаашдаа ах захаа хүндэлж, анхаарч яваарай гэсэн сургамжийн үг хэллээ. Зодуулсан нь биш зодсон нь хохирогч боллоо гэж үзэн, энэ явдлыг таашаахгүй байгаа хүмүүс ч байна. Ойрын эх сурвалжаас үзэхэд саяхан болсон есөн цаг гаруй үргэлжилсэн цагдаагийн давтан байцаалтанд очихдоо Харумафүжи аварга Таканоиваг гэмтээж, бие сэтгэлийн хохирол амсуулсандаа гэмшиж байна гэдгээ хэдэнтээ хэлсэн гэнэ. Сумогийн холбоо Таканохана ояакатагаас Таканоива бөхтэй уулзаж, болсон явдлыг асууж, байцаалт авъя гэхэд өдий хүртэл зөвшөөрсөнгүй. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 30нд болсон Сумогийн холбооны Удирдах зөвлөлийн хурлын үеэр Таканоиваг цагдаагийн газрын байцаалт дууссаны дараа холбооны холбогдох хүмүүстэй уулзуулъя гэжээ.

Өнөөдрийг хүртэл Таканоиваг шар айрагны шилээр цохисон, үгүй вискины шилээр цохисон гэхчлэн янз бүр таамаг яриа явж, Монголын сумогийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр өөрт нь Таканоивагаас мессэж ирсэн гэдгийг шууд нэвтрүүлгүүдэд оролцохдоо хэлж, толгойных нь шархны зургийг хүртэл үзүүлж, Асашёорюү аварга жиргээндээ өөрийн бодлоо хэлж, японд байгаа монголчууд бас нүүр хуудсаар талцан маргалдсаар ирлээ. Эндээс Таканоива ил гарч, бодит байдлаа хурдан хэлсэн бол ийм шуугиан дэгдэх байсан уу, үгүй юу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Таканоива мэдээж сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Таканохана ояакатагийн зааврыг дагаж байгаа түүнд өөрийн дураар хөдлөх эрх байхгүй. Тэр одоо болтол олон нийтийн өмнө гарч ирээгүй. Сая арванхоёрдугаар сарын 3-наас эхэлсэн тойргийн барилдаанд оролцох ёстой байсан Таканоива эмчийн акт бичгээ өгөөгүй мөртлөө өнжих болсон нь ер бусын үзэгдэл гэцгээж байна. Таканоива удахгүй Сумогийн холбоонд очиж нөхцөл байдлаа танилцуулах аж. Мөн ояаката Таканохана тойргийн барилдааны даргын ажлаас түр чөлөөлөгдөж, энэ удаа оролцохгүй болов. Энд хоёр учир шалтгааныг ярьж байна. Нэгдүгээрт, бүх сумочид цугларсан Сумогийн холбооны хуралдааны үеэр Хакухо аварга Таканохана ояаката тойргийн барилдааныг хариуцах юм бол бидэнд жаахан хэцүү байх болно гэж хэлсэн байна. Хоёрдугаарт, ийм их хэл амтай үед Таканохана тойргийн барилдаан ахлаад явбал бөхчүүд төвлөрч чадахгүй, хэвлэл мэдээллийнхэн дагаж, шуураад үзэж, хөгжих гэж ирсэн олон түмнийг тавгүйтүүлнэ гэж үзжээ.

Таканохана ояакатаг товч танилцуулахад эзэн хааны цомыг 22 удаа хүртэж байсан 1990-ээд оны их аварга. Олны хайр талархал ихэд хүлээсэн бөх. Түүнийг зөвхөн сумогийн төлөө төрсөн гэж үзэх хүмүүс ч бий. Тэр сумог жинхэнэ утгаар нь хөгжүүлж, нандин уламжлал, хэв маягийг алдагдуулахгүй гэж ихэд хичээдэг ажээ. Шавь нартаа үглээд байдаггүй. Өөрсдөөр нь бодуулдаг. Өөрөө их дуу цөөтэй хүн аж. Тэрээр “Сумодо” буюу сумо ёсыг ягштал баримтлахад дохёо буюу дэвжээ гэдэг нь бурхан орших ариун дагшин газар болно. Зөвхөн бурхны сүм хийдэд байдаг чимэглэлтэй адил бүсийг зөвхөн ёкозуна л зүүдэг. Тиймээс ёкозуна байх ёс зүйн хэм хэмжээг алдагдуулах эрх хэзээ ч, хаана ч байхгүй. Золгоо таарсан бөхөө машид хүндэлж харьцах ёстой гэхчлэн сургадаг ажээ. Сумогийн ёс зүйг алдагдуулсан хэнбугайг ч өршөөхгүй, хатуу тэмцэнэ, сумогийн төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэнэ гэсэн хатуу бодолтой Таканохана Асашёорюүгийн гаргасан анхны дуулианы үеэс л монгол бөхчүүдэд таагүй ханддаг болсон гэх.

Хакухо аварга саяны башёны 11 дэх өдөр шүүгчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, гараа өргөж нэлээн удаан зогссон юм. Түүхэн рекорд болох 40 дэх түрүүнд онцгой баяр хүргэн, аваргыг алдаршуулан тэмдэглэх ёстой өдөр байтал башёд түрүүлсэний дараа гурван удаа банзай хийлээ, Харумафүжи аварга Таканоиваг дахин дохёод гаргаж асуудлын идээ бээрийг шахна гэх учир битүүлэг үг хэлсэн зэрэг нь ёкозунагийн ёсзүйн зарчмыг дахин дахин зөрчлөө, ер бус хандлага гаргалаа гэж Сумогийн холбооноос анхааруулга авав. Аваргын энэ бүх үйлдэл мэдээж сумогийн ертөнцийн хуучинсаг үзэгдлийг халж, цоо шинээр сэтгэхийг сануулж байгаа байх. Бас гадаад, дотоод гэдгээр нь бөхчүүдийг ялгаварлан гадуурхаж байж магадгүй гэсэн эмзэглэл түүнд яваад байгааг үгүйсгэхгүй. Энэ бүхэн хатуу дэг жаягтай, эртний уламжлал нэвт шингэсэн сумогийн энэхүү вант улсад шинэчлэл зайлшгүй хэрэгтэйг дахин дахин сануулаад байх шиг. Дотроо зиндаа, эрэмбэ дэв ихтэй, ганцхан дэвийн ялгаанаас болж авдаг цалин хөлс нь хол зөрүүтэй байдаг тул дохёон дээр гарсан л бол нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцан хүч тулж өрсөлдөх ёстой байтал ёс жаяг баримтал гэж шаардаад байгаа нь зарим үед ойлгомжгүй мэт. Мөн Хакухо аварга, Таканохана ояаката хоёрын зөрчил нь монгол, япон хүмүүсийн сэтгэлгээний ялгаанд их бага нөлөөлж байгаа байх.

Жинхэнэ ёкозуна байна гэдэг нь монгол, япон гэдгээс хамаарахгүй жинхэнэ японоор сэтгэж, жинхэнэ япон хүн шиг байх ёстой гэх үзэл хандлагаар монголчуудаас тийм байхыг шаардаад байгаа гэлтэй.Товчхон хэлэхэд монгол хүн сумод оршихын тулд цэвэр япон хүн болж хувирах ёстой ч байж магадгүй юм.Одоо сумод 20 гаруй монгол бөх барилдаж байна. Саяхан болсон сонирхогчдын сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд бас л монгол хүү түрүүллээ. Асашёорюү аваргын бүл дүү ирэх тавдугаар сараас барилдаж эхлэх гэж байна. Ийнхүү монголын хүчит хөвгүүд сумод ар араасаа хүч түрэн орж ирж байна. Сумогийн ёсыг гадаад бөхчүүд тэгтлээ сайн баримтлахгүй байгаа шалтгааныг тэд “өлсгөлөн сэтгэлзүй”тэй ирж, хурдан мөнгө олохыг хичээдэг, баяжиж эцэг эхийнхээ ачийг хариулах гэж яардаг, ингэхийн тулд маш шаргуу хичээллэж, ояаката болон ахмадууд дэг ёсонд сайн сургаж амжаагүй байтал яах ийхийн зуургүй дээшээ цойлоод аварга, арслан болчихдог, нэгэнт дээшээ гарсан хойно нь ёс зүй зааж хэлэлцэх нь хэцүү болдогтой холбон тайлбарлаж байна. Таканохана ояакатагийн зүгээс энэ байдалтай эвлэрэхгүй байгаа тул “Ёкозуна гэдэг зөвхөн ялахын нэр биш. Ялж л байвал барьц авсан бөхөө яасан ч яахав гэж дайраад сумогийн хориотой мэх хийхийг хэлэхгүй. Сумогийн нандин ёсыг алдагдуулж байна” хэмээн шүүмжилсээр байгаа билээ.

Таканохана нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард Сумогийн холбооны тэргүүнд нэр дэвшээд одоогийн Хакакү тэргүүнд ялагдаж, ерөнхий төлөвлөлтийн даргаас нэг доогуур байр суурь болох тойргийн барилдаан хариуцсан даргаар томилогдсон юм.Таканохана ояаката юм л бол сумогийн ертөнцөд хувьсгал хэрэгтэй хэмээн онцолдог аж. Үүнээс нь болсон уу, эсвэл сая гаргасан хандлагад нь зэвүүцсэн үү, их аварга Д.Дагвадорж жиргээндээ Таканоханаг хувьсгал хийх гээд байна уу, монголчуудыг хүйс тэмтрэх гээд байна уу гэсэн утгаар дургүйцлээ илэрхийлсэн байна. Энэ бүхнийг хөндлөнгөөс харахад сумогийн ертөнцөд шинэ, хуучин цаг үе ба уламжлал, шинэчлэл зөрчилдөж, гадаад дотоод бөхчүүдийн харилцан адилгүй сэтгэлгээнээс үүдсэн ил далд хэлбэрийн олон олон тэмцэл цаашдаа ч өрнөж мэдэхээр харагдаж байна.

“Өдрийн сонин”-ы Япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг



  • Зочин · [202.70.41.102] · 2018/01/08

    Өөрөө л уналаа яая гэх вэ. хүнд буруу жихэж болохгүй. Аархуу зангаас чинь боллоо. харамсаж байна. Одоо яая гэх вэ. Дараагийн хувилбараа л сонго


  • Зочин · [202.9.42.196] · 2017/12/30

    Баас андорж чи баас царайлаад кёкүшүзан ахтайгаа аварга болохыг чинь харъя. Та 2 хүүхэнд дуртайгаараа л таардаг бх хөгийн хогийн новшнууд. Яаж ч дараад та 2 харумафүжи аваргын хөлний хуруун чигчийн чинээнд очихгүй битгий мөрөөд. Ха ха ха


  • Зочин · [202.9.41.135] · 2017/12/30

    Бусдад улгэр жишээ узуулж монгол хун гэдгээ гайхуулж байхын оронд нэг монголоо дарамталж байж бах нь ханадаг тэнэг бохчуудийн уйлдэл юм даа монголын бохчууд тэр уйлдлийг хатуу буруушаахын оронд хайцаалж хамгаалаад улам л тэнэгтэх юмх


  • зочин · [202.179.11.10] · 2017/12/26

    заан бсан бол ч ингэхгүй дээ ,эх нь их эвдэрсэн юм бна лээ буянаа даахгүй л бна даа,японы шоронд орчих бий дээ


  • ghj · [41.85.161.175] · 2017/12/21

    БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com


  • Зочин · [150.129.142.146] · 2017/12/20

    Батбаяр гэдэг юм дайран дээр давс гэгчээр салгалж очоод ТҮ үүдээр улам дэвэргэсэн худал юм ярьж байдлыг дордуулсан. Бүр Аваргыг илт гүтгэсэн юм ярьсан. Япончууд их дургүйцэж хүлээж авав.


  • бат · [66.181.183.53] · 2017/12/18

    Бүх монгол сумочид японыг хаяаад ир.Даваажаргал уриалж чадах уу.


  • vicentia · [41.85.161.143] · 2017/12/17

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com


  • СОЁЛ · [27.123.212.142] · 2017/12/16

    МАНАЙ БӨХЧҮҮДЭД СОЁЛ ХҮМҮҮЖИЛ МЭДЛЭГ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ ДЭЭ ХҮНИЙ ГАЗАРТ МОНГОЛДОО БАЙДАГ ШИГ АГСРААД БАЙВАЛ ХОЙНО ХОЙНООСОО ТУУГДААД Л ИРНЭ ШҮҮ ДЭЭ ХҮНИЙ ГАЗАРТ ИЛҮҮ НЯМБАЙ БОЛГООМЖТОЙ МОНГОЛ ГЭСЭН НЭРЭЭ ӨРГӨЖ ЯВАХАД ИХ Ч ЗҮЙЛД СУРАЛЦАНА ДАА


  • Зочин · [66.181.161.32] · 2017/12/15

    Мангар пацаан


  • зочин · [202.21.118.58] · 2017/12/13

    Батбаяр Монгол эр хүний нүнжиггүй, эр хүний нэрийг гутаасан өөдгүй эр байжээ. Баясгалан ийм эрийг яаж тоовоо.


  • Зочин · [150.129.143.136] · 2017/12/13

    Таканохана их хүүхэмсэг эр ш дээ. Хөгийн амьтан гэж япончууд дургүй байдаг. Хажуугаар Батбаяр чи Японд очиж элдэв хангай худлаа цуурхал тарааж бүр дэвэргэлээ. Гайны баас чи Ерөнхийлөгчид гай болов оо. Зөвлөх болсон гэл үү чи