АВТОМАШИНГҮЙ ӨДӨР ДУАТЛОНЫ УЛСЫН ТЭМЦЭЭН БОЛНО


Энэ жилийнАвтомашингүй өдөр”-ийгАвтомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжьеуриан дор ирэх есдүгээр сарын 22-ны Бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг ажлын хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Монголын Триатлоны холбоо болон АэроМэн Монгол клуб хамтран “Эв Нэгдэл” уриатай Дуатлоны тэмцээн зохион байгуулахаар болсон байна. 2004 оноос хойш манай улсад эрчимтэй хөгжиж байгаа Гурван төрөлт спортын нэг болох Дуатлоны спорт нь Гүйлт-Дугуй-Гүйлт гэсэн төрлөөр уралддаг тэсвэр хатуужлын шалгуур спорт. Анх 2007 онд улсын хэмжээний сорил тэмцээн болж байсан бол энэ удаад албан ёсны Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа нь энэ юм.

            “Эв нэгдлийн Дуатлон”-ны Улсын тэмцээн нь нийт ёсөн гараатай явагдана. Тухайлбал, мэргэжлийн тамирчдад зориулсан Элит эрэгтэй, Элит эмэгтэй, 1 дүгээр ангиллын сонирхогчид, Багын буухиа гэсэн 4 ангилал нь 5 км гүйлт-20км дугуй-5км гүйлтээр уралдах аж. Харин сонирхогчдод зориулан Өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй, 2 дугаар ангиллын сонирхогч гэсэн ангилал нь 2,5 км гүйлт-10км дугуй-2,5 км гүйлтээр уралдах бол хүүхэд багачуудад Мини Дуатлон 9-11нас, Мини Дуатлон 12-14 насны 2 ангиллаар тэмцээнд оролцох юм байна. Улсын хэмжээний Дуатлоны анхдугаар тэмцээнд өнөөдрийн байдлаар 1000 орчим хүн оролцох тооцоо гарчээ.


Энэ мэдээ таалагдаж байвал: