Бадархундага нуураас иргэдийн өргөсөн үнэт эдлэлийг авсан байж болзошгүй этгээдүүд, нутгийн иргэд рүү гал нээжээ


Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэдэг.  Тэр ч утгаараа Отгонтэнгэр хайрханы урд хормойд байрлах Бадархундага рашаанаас сүсэгтэн олон хүртэж, нуураа аргадан алт, мөнгө, зэс гэх мэт эрдэнээр урласан эдлэл өргөдөг уламжлал эртнээс тогтжээ. 

Тэгвэл, иргэдийн өргөсөн алт, мөнгөн эдлэлийг нуураас гаргаж авдаг, ашиг хонжоо харсан цэвдэг сэтгэлтнүүд ч байдаг бололтой. Тодруулбал, Өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 10-нд Бадархундага нуураас авсан байж болзошгүй шуудайтай юм үүрсэн, шумбагчийн хувцастай үл таних гурван этгээд мөргөн залбирах гэж очсон нутгийн иргэд рүү гал нээж, нэг иргэний хүзүүрүү буудаж шархдуулаад, машиныг нь унаад зутгжээ.

Иргэдийн мэдээллийн мөрөөр Завхан аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, Отгонтэнгэр хайрханы орчмоос сэжигтнүүдийг баривчилжээ.

Тус хэргийг Завхан аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Буу · [43.228.129.20] · 2018/09/18

    Буу муу зүгээр л хүн алахад бэлэн байхнээ.Монголд төр, засаг байна уу.


  • зочин · [66.181.160.123] · 2018/09/13

    энэ хуулийнхан л бгаа


  • зочин · [66.181.160.123] · 2018/09/13

    төрийн луйварчидыг бодход гайгүй лхэрэг бна


  • hg · [66.181.188.193] · 2018/09/13

    ene shariin shashnii gai gj,deer ni teneg muhar susegtei maluud hohi ni bhgui yu,hul garaa ,tolgoigo ajilluulahgui neg nuurand yum hayhaar bayjih yum gene yostoi hutsvaa


  • zochin · [122.201.22.205] · 2018/09/12

    Olborloj,bolovsruulj ,urlasan edleluudiig muhar susgeesee bolj ,nuur us bohirduulj orgodgiig boliulah heregtei.