ШАТАХУУН ХҮРГЭЖ ЯВСАН ЖОЛООЧ АМИА АЛДЖЭЭ


Дорнод аймгийн Матад суманд шатахуун хүргэж явсан хүмүүс хоорондоо маргалдаж нэг нь амиа алдаж, нөгөө нь шархадсан хэрэг гарчээ.Тодруулбал, тэд "Петро чайна дачин тамсаг" руу шатахуун хүргэж явах замдаа архиджээ. Улмаар цааш явж байхдаа замын хажуугаас хуйлаастай хулдаас олж, жолооч Э нь машиндаа ачих гэж байгаад машинаасаа унаж газар дээрээ нас барсан бол найз нь кабинд байсан архийг уугаад өөрийнхөө хүзүүг хутгаар зүссэн нь тогтоогджээ.Тэрбээр өмнө ч мөн шилээр хүзүүгээ зүсч байсан сэтгэцийн эмчийн хяналтад байдаг нэгэн гэнэ. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирчээ


Энэ мэдээ таалагдаж байвал: