Унадаг дугуйгаар Хөвсгөл нуурыг тойрчээ


Унадаг дугуйн бартаат замын аяллын холбооны тэргүүн Р.Хадбаатар тэргүүтэй аялагчид унадаг дугуйгаар Хөвсгөл далайг нар зөв тойрчээ. Аялал дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж бөгөөд 18-58 насны хоёр эмэгтэй, найман эрэгтэй дугуйчин оролцсон байна. Тэдний нэг нь БНСУ-ын дугуйчин Ким Жун Шин юм байна. Тэрээр хоёр дахь удаагаа оролцож Хөвсгөл далайг унадаг дугуйгаар тойрчээ. Дугуйчид аялалаа Хатгалаас эхлүүлж тав хоногт амжилттай дуусгажээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: