fbpx Охин үрдээ заавал хэлэх 21 зүйл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 40 секунд

Охин үрдээ заавал хэлэх 21 зүйл

Эх хүн байх – хамгийн том аз жаргал. Бас хүнд хүчир хөдөлмөр. Дэлхий үлгэрт гардаг шиг гоо үзэсгэлэнтэйгээс гадна муу муухайгаар дүүрэн гэдгийг бяцхан үрдээ хэрхэн ойлгуулах вэ? Хүн нийгмээс л ухаарал, мэдлэг, төлөвшил авдаг гэж ярьцгаадаг. Та түүнийг нийгмийн амьдралд хөл тавихад нь бэлдэх ёстой хүн. Бид охидыг гүнж шиг л өсгөдөг болжээ, энэ нь ч зөв. Гэхдээ амьдралын урт замд хүнд бэрхшээл тулгарна, тэр бэрхшээлийг толгой өндөр давж гарах ёстойг ойлгуулж бэлдэх ёстой. ИРЭЭДҮЙН амьдралд хөл тавихад нь бэлдэж та эдгээр зүйлсийг заавал хэлээрэй.

Охидын хүмүүжил

1. Хайр дурлал дандаа аз жаргал авчрахгүй. Бүтээгүй харилцаанаас алдаагаа ухаарч туршлага сууна. Хайр дурлалд итгэлээ хэрхэвч алдаж болохгүй.

2. Аз жаргалтай байна гэдэг – амьдралын сонголт юм. Аз жаргал зөвхөн мөнгө, ажил төрөл, материаллаг эд баялаг дээр тогтохгүй.

3. Эрчүүдтэй болгоомжтой харилцах ёстой. Сайхан үгний цаана богино хугацааны сонирхол нуугдаж болзошгүй.

4. Хамгийн чухал нь өөрийгөө хайрлаж, хүндэлж сур. Ямар ч эр хүн чамайг зодох, доромжлох, гомдоох эрхгүй. Эрүүл биш харилцаанаас өөрийгөө аврах зориг гаргах хэрэгтэй.

5. Өөрийн мэдрэмжиндээ итгэж сурах хэрэгтэй.Уулзсан болгондоо итгэх хэрэггүй, хүн болгон итгэл даадаггүй юм.

6. Олон найз нөхөд гэж байхгүй. Баяр баясал, уй гашуу тохиолдсон үед чиний дэргэд байгаа нэгнийг л найзаа гэж ойлгоорой.

7. Нулимсаа барих хэрэггүй. Хүчтэй, сул дорой гэлтгүй эмэгтэй хүн болгон уйлдаг юм. Сэтгэл хөдлөлөө гадагш гаргах хэрэгтэй. Сэтгэл санааны байдлаас эмэгтэй хүний эрүүл мэнд шууд хамаардгийг бүү мартаарай.

8. Гадаад төрх эмэгтэй хүний хувьд хэрэгтэй, гэхдээ хамгийн чухал зүйл биш. Дотоод гоо сайхан гэрэл гэгээ цацруулж эмэгтэй хүн бүрийг чимдэг юм. Залуу нас өнгөрсөн ч адил.

9. Ямар нэгэн зүйл хийхдээ үр дагаврыг нь бодож байгаарай. Олонхийг ч дагах хэрэггүй, өөрийн үзэл бодолтой бай.

10. Бусдыг хүндэлж сур, тэдэнд сайн сайхныг хүсэж яваарай. Гэхдээ зөвхөн өөрийгөө хайрлаж, хүндэлж яваа цагт л…

11. Шүүмжлэл сонсож сур, гэхдээ бусдын үзэл бодлыг хэт эмзэг хүлээж авах хэрэггүй. Тэд зүгээр л чамд атаархаж байж болно. Өөрийн хүчинд итгэлтэй байх нь амжилтын үндэс болно.

12. Хүмүүс дандаа үнэнч байна гэж байхгүй, тэд хуурч мэхэлдэг. Үнэн худлыг ялгаж сураарай.

13. Хувийн амьдралаа нэгд нэгэнгүй хүмүүст бүү ярьж бай. Ялангуяа гэр бүлд бий болсон үл ойлголцол, хүндрэлийг дурсаад ч хэрэггүй. Бусдын уур хилэнг ч хүргэх хэрэггүй.

14. Өөрт байгаа зүйлдээ баярлаж сур. Гэхдээ сайжруулахын тулд хөдөлмөрлөж хичээсээр л байх ёстой.

15. Амьдралын зорилго заавал байх ёстой. Ажлаа төлөвлөж эрэмбэлж сураарай. Өөрөө аяндаа болж бүтэх зүйл ганц ч байхгүй шүү.

16. Хүний амьдрал зөвхөн түүний л гарт байдаг. Найдвартай мөр дэрлэж байсан ч бие даасан байдлаа алдаж болохгүй. Хэн ч чиний амьдралыг хянаж, заах ёсгүй.

17. Сайн сайхан үйлийг чимээгүй хийнэ. Өөрийгөө гайхуулах хэрэггүй.

18. Уучилж сурах хэрэгтэй. Өөрийнхөө сайн сайхны төлөө уур хилэн, гомдол бүү хуримтлуулж бай.

19. Харилцаанд байнга асуудал тулгарна. Хэрвээ асуудалгүй харилцаа харж байгаа бол аль хэдийн харилцаа дуусжээ гэж ойлгоорой. Хамгийн чухал нь – бүгдийг цугтаа давж туулах, асуудлаа цугтаа ярилцаж шаардлагатай үед буулт хийж чаддаг байх хэрэгтэй.

20. Өнгөрснийг онгичих хэрэггүй. Зүгээр л түүх болон үлдэг. Энд, одоо цагаар амьдрах хэрэгтэй, ирээдүйн тухай эргэцүүлж бод.

21. Амьдрал гэдэг сайхан. Хүнд бэрхшээл тулгарна, гэхдээ араас нь гэрэл гэгээтэй сайхан үйл явдал хүлээж байгаа 

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​