fbpx "ААВ" - АМБИЙ АХ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 32 секунд

“ААВ“ - АМБИЙ АХ

Загвар өмсөгч О.Амгаланбаатар өнгөрсөн хавар өөрийн фэйсбуук хуудаснаа жүжигчин Ц.Батхуяг буюу бидний сайн мэдэхээр Амбийгийн талаарх өөрийн дурсамжаа бичсэнийг уншигч та бүхэнд хүргэж байна. Түүний хувьд Содура уран сайхны кинонд дүр бүтээхдээ түүнтэй хамт өнгөрүүлсэн дурсамжаа ийнхүү тодогон бичжээ. 

2013 онд Содура киноны натурт гараад хэдхэн хонож байтал хошин урлагийн луугаруудын нэг Амбий хэмээх ах арын группыг ахлан ирлээ. Ирсэн өдрөөсөө энэ нөхөр уучихсан юм болов уу гэж эргэлзтэл инээд наргиан, дуу хуур хадааж эхэлсэн.

Төд удалгүй Ариунбямба ах, Өөскө ах, Амбий ах бид хэд нэг гэрт ч орж таарлаа. Ийнхүү тэр зуны жаргал зовлонгоо хуваалцсан 60 хоногийн натур эхэлсэн юм. Зуны дэлгэр цагт зурагтай, зураггүй, зугаатай, бас үл ойлголцолтой өдөр юу эс мундах вэ дээ. Тэр бүхний голд эв зүйг нь олж, инээд хөөр бэлэглэж, дурсамж болон хожим нь санагдах дуу шуутай өдрүүдийг бүтээж байсан хүн нь Амбий ах. Бид гурвыг (Бямба ах, Өөскө ах, би) манай мангар гурван хүүхэд гээд өөрсдийгөө "Хар гэрийнхэн" гэнэ. Харин ар талын бүсгүйчүүдийн гэрийг "Ягааны өргөө" хэмээн өргөмжилнө. Гурван тэнэг хүүгээ Ягааны өргөөнийхөнтэй ураг барилдуулна гэж наргина. Шалтгааныг нь дан эрчүүд болохоор идэж уух юм тэсгээхгүйн дээр энэ хэд маань бөөстөх шахтлаа заваан сууж байна, тиймээс хар гэртээ гэрэл нэмье гэж егөөднө. Бид хэд бэр гуйх гэж дуу шүлэг болон олон орсон ч дурлал, ураг барилдах оролдлого бүр маань бүтэлгүйтсэн . Борлогдохгүй гурван хүүтэйгээ болгонодоо гээд маасайтал инээнэ.

Натур дээрх олон хүний хоол цуйван, будаатай хуурга, будаатай шөл, гурилтай шөл дөрвийн дунд эргэнэ. Нэг орой би ам түргэдээд "Нэг их сайхан стэйк идэх юмсан" гэтэл "Май миний хүү" гэлээ. Эргээд хартал хоосон таваг өгөөд, араас нь хутга сэрээг нь өгч байна. Тэгээд бид хэд төсөөллөөрөө баахан стэйк хусаж өгсөн. Энэ мэт уйдахгүй байх, одоо хэр нь тод томруун санагдах олон дурсамжийг энэ эрхэм ах л бүтээсэн. Натурт гарсан кино болгон ийм сайхан дурсамжтай үлддэг юм болов уу гэж бодсон үгүй юм билээ. Удахдаа биш ямар хүмүүс байх нь, бүр нарийвчилбал удирдаж залах сүргийн манлай нь хэн байх нь чухлыг хожим ойлгосон. Ойлголцол муутай "дүлий" группээс хурдхан харихын түүс болдог бол оргилж буцалсан натурт хоргодож, хотод ирсэний дараа хоосрох мэдрэмж төрүүлдэг юм билээ.

Хотод ирээд "Миний тэнэг бага хүү хаана байна. Өлсөөд л явж байгаа биздээ" гэж хааяа залгана. Өнөөх төсөөллөөрөө иддэг байсан стэйкээ 19-ын Broadway-д "больёо" гэтэл бодитоор нь хэд хэд цохисондоо. Ах нь өнхрөхөөсөө өмнө хэдэн сайхан кино хийнээ гэж байнга ярина. Эрдэнэ ах, Жаки ах, Сумъяа эгч гээд Содурагийнхантай кино хийх юм байх. Надад тэр кинондоо бас болоогүй ээ нэг дүр өгчихсөн. Гэвч тэр хүсэл мөрөөдлөө гүйцээж чадаагүй...

Бүр сүүлд бие тэнхээ нь нэлээн муудчихсан байхад би гэж саваагүй золиг залуустай нударга зөрүүлж, Хан-Уулын цагдаа дээр өнжихдөө арга ядаад залгатал ашгүй нэг юм ирж аван аминд орлоошүү. Над шиг амьдралдаа аав гэж хэлж үзээгүй хүнд натур дээр наргиан болгон дуудаж байсан тэр үг (аав) үнэмшилтэй санагдаж, өмөөрөх хүн ирчихсэн болохоор ч тэр үү өмөлзөөд уйлчих гээд болдоггүй. Хорин хэдэн жилийн хоосон орон зай дүүрчих шиг цаанаа л нэг сайхан санагдаж билээ. Тэгээд тэндээс гараад жаахан юм ууж суух гэхээр нь "Та болохгүй шүү дээ" гэтэл "Хорин жил хонь шиг амьдарснаас хоёр жил чоно шиг амьдранаа ах нь" гэж л хэлсэн. Угаасаа түүний өөрийнхөөрөө, эрх чөлөөт салхи шиг амьдралыг би битгий хэл хэнбугай ч өөрчилж чадахгүй байсан бизээ.
Яг л тэр үгэндээ ханхалзаж, өөрийнхөөрөө амьдарсаар хальсандаа. Хоёрхон жилийн хугацаанд надад ийм нандин дурсамж бүтээсэн юм чинь 20, 30н жил ойр байсан хүмүүстээ хэн ч орлож чадахгүй хэтэрхий том орон зайг өм цөм үлдээгээд өр эмтлэн буцаа бизээ. Гэхдээ амьдарсан шиг амьдарсан хүний орон зай алга болно гэж байдаггүй юм шиг байна.
Гүйцээж чадаагүй мөрөөдлийг нь салбарынх нь хүмүүс тал талд үргэлжлүүлж байгаа нь сайхан юмдаа. Өнөөх ярьсан кино тань "Говийн домог" болон гарах гэж байгаа гэнэ. Та тэнгэрийн орноос таалан тольдоорой.

Өнгөрсөн нэгнээ дурсахдаа манайхан өөгүй хүн байсан юм шиг магтацгаадаг. Түүнд лав тийм хэтийдсэн уянгын халил, хэлбэр төдий магтаал яавч зохихгүй. Тэр хүний тухай дүгнэлт хийх эрхтэй хүн нь би биш ч "Алдаатай оноотойгоор амьдрал дундуур туучин, эмнэг хангал шиг цамнаж явсан эр хүн шиг эр хүн байсан" гэчихвэл их буруудахгүй байхаа. Амбий ах бусадтай илүүрхэж, ялгаж харьцдаг энэ цагийн урлагийн зарим томчууд шиг "Би"-ээр өвчлөгч нэгэн лав биш байсан. Өглөө сэрэхээ ч мэдэхгүйгээр хүн унтдаг байж өөрсдийгөө дөвийлгөж, бусдыг доош хийх нээрэн хэнд ч ямар ч хэрэггүй зүйл шүү дээ. Амьдрал бусдад муу санах битгий хэл аз жаргалыг нь мэдрээд явахад л хүрэлцэхээргүй ахар богинохон биш гэж үү!!!

Өнөөдөр Цэвэгсүрэнгийн Батхуяг гэдэг хүн амьд сэрүүн байсан бол 47 нас хүрэх байжээ. Аливааг мартахдаа бид хурдан хүмүүс. Амбий ахыгаа энэ өдөр эргэн дурсмаар санагдлаа. Мартаж болохгүй түүх, мартагдах ёсгүй хүмүүс гэж байдаг шүү дээ

Б.Жаргалсайхан: Ахиад л
Б.Жаргалсайхан: Ахиад л "Абсолют" дэлгүүрийн 7-10 ажилтан бүтээгдэхүүндээ хорджээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​