fbpx СТ 4010 ДУГААРТАЙ ОНГОЦ УЛААНБААТАРААС ХӨӨРЛӨӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 58 секунд

СТ 4010 ДУГААРТАЙ ОНГОЦ УЛААНБААТАРААС ХӨӨРЛӨӨ

СТ 4010 ДУГААРТАЙ ОНГОЦ УЛААНБААТАРААС ХӨӨРЛӨӨ

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан байсан Туркийн СТ 4010 дугаартай онгоц дөнгөж сая буюу Улаанбаатар хотын цагаар 21.20 цагийн орчимд Улаанбаатар хотоос хөөрсөн байна.

Уг онгоцоор БНТУ-ын иргэн Вэйсел Акчай-г авч явсан эсэх тодорхойгүй байна.

21:18 2018-07-27

ЦЕГ: МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙНА

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт ирүүлсэн “2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 09.51 цагт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Турк улсын иргэн Акчая Виселийг үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн, Toyota Alphard маркийн автомашинд суулган хүчээр авч явсан гэх” гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

21:01 2018-07-27

ВЭЙСЕЛ АКЧАЙ-Г ЦЕГ-Т ХҮРГЭСЭН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАХААР ЯВАВ

Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат Цагдаагийн ерөнхий газар луу явсан байна.

Вэйсел Акчай-г Цагдаагийн ерөнхий газар луу хүргэсэн гэх албан бус мэдээлэл “Улаанбаатар эмпати” сургуулийнханд иржээ. Иймээс тус сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат үнэн эсэхийг тодруулахаар явсан байна.

Гэхдээ тус сургуулийн төгсөгчид болон багш нар Чингис хаан нисэх онгоцны буудалд байна.

Өмнө нь Отовад мөн өнөөдрийнх шиг үйл явдал болж, сургуулийн захирлыг Цагдаад хүргэсэн гэсэн мэдээлэл ирж, тийшээ хүмүүс бүгд хөдлөх үеэр нисэх зурваст байсан онгоц хөөрч, Турк сургуулийн захирлыг авч явсан тул ийм зүйл болж болзошгүй гэж хаширлан нэг хэсэг нь Чингис хаан буудалд үлджээ.

Бид Турк улсын иргэн Вэйсел Акчай-г Цагдаагийн ерөнхий газар хүргэсэн гэх мэдээлэл баттай эсэхийг тодруулахаар албан эх сурвалжаас тодруулахад “Энэ тухай мэдээлэл бидэнд алга байна” гэсэн тайлбар хийлээ.

 

 

20:45 2018-07-27

СТ 4010 ДУГААРТАЙ ОНГОЦООР ДИПЛОМАТ ШУГАМААР ДӨРВӨН ХҮН ИРЖЭЭ

СТ 4010 дугаартай онгоц анх Хөшигийн хөндийд газардсан байдаг. Дараа нь “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буусан тухай бид мэдээлсэн.

Тэгвэл тус онгоцоор дипломат шугамаар дөрвөн хүн зорчиж явааг анх мэдэгдээд, нэг хүн аваад буцна гэж мэдэгдсэн юм байна.

Хилийн зурвасаар орж ирэх үед хилийнхэн бичиг баримтыг нь шалгах болоход зөвшөөрөөгүй аж. Иймээс тэднийг нэвтрүүлээгүй, бичиг баримтыг нь хураасан гэх мэдээлэл байна.

20:02 2018-07-27

С.ЭРДЭНЭ: ЗЭЭЛ ТУСЛАМЖ АВАХ ЗОРИЛГООР ХҮНЭЭР ТОХИРОЛЦОО ХИЙВЭЛ ГЭМТ ХЭРЭГ

Ардчилсан намаас дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Гүйцэтгэх ажлын шугамаар ажил явуулах гэж байгаа бол интерпол зэрэг олон улсын байгууллагад хандаж явагддаг. Үүгээр асуудал шийдэгдэх ёстой.

Хэрвээ зээл тусламж авах тохиролцоогоор юм уу, хүнийг үзэл бодлынх нь ялгаварлан гадуурхаж ямар нэг тохиролцоо хийсэн байх юм бол гэмт хэрэг. Үзэл бодлынх нь хувьд  хүнийг хавчин гадуурхаж байгаа нь маш том гэмт хэрэг болно. Манай улсын хувьд байж болшгүй зүйл, ийм үйл ажиллагаа явуулж болохгүй. Хууль дүрмээ дээдлэх зарчмаар ажиллах ёстой.

Одоогоор хэн нэг иргэнийг хүлээлгэн өгөх юм уу, солилцох яриа хэлэлцээр хийсэн мэдээлэл байхгүй” байна гэлээ.

 

19:51 2018-07-27

КАЗАХСТАН ДАХЬ ТУРК СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ БАРИВЧЛАХАД ЭНЭ ОНГОЦООР АВЧ ЯВЖ БАЙСАН ГЭВ

Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат ээлжит мэдээллийг өглөө.

“Тэрбээр Одоо Чингис хаан олон улсын нисэх талбайд байгаа “СТ-4010 дугаартай онгоцыг серээр нь хөөж үзвэл 2017 оны есдүгээр сарын 27-нд Казахстан дахь Турк сургуулийн захирлыг баривчилж, авч явж байсан онгоц байна.

Хөшигийн хөндийд зогсолт хийхээр буусан юм байна. Гэхдээ газрын зөвшөөрлийг авахдаа Станбулаас-Улаанбаатар, Улаанбаатараас Станбул гэж авсан байна” гэлээ.

19:44 2018-07-27

ОНГОЦ ЯМАР ЗОРИЛГООР ИРСНИЙГ ХУУЛИЙНХАН ТОГТООХ ЁСТОЙ

БНТУ-ын иргэн Вэйсел Акчайгийн гэр бүлийн өмгөөлөгч Б.Баатарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ онгоц ямар зорилгоор Улаанбаатар хотод ирснийг хууль хяналт хариуцсан байгууллагууд нь тогтоож, ар гэрийнхний хардлагыг нэг мөр болгох үүрэгтэй гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн хувьд хил хамгаалах байгууллагуудад болон Хууль зүйн яаманд гомдлоо гаргаад байгаа.

Өнөөдөр үл мэдэдэгдэх шалтгаанаар Турк улсын иргэнийг хулгайлж буй явдлыг цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын байгууллага хяналт тавиад явж байна. Онгоц ирээд буцаж нисэх гэж байгаа нь иргэн хүн төдийгүй, ар гэрийнхэнд нь хардлага төрүүлж байна. Үүнд Монгол Улс ямар нэгэн байдлаар албан ёсны хариу өгөх ёстой.

Энэ хүн Турк улсын иргэн, Монгол Улсын хуульд заасан эрүүгийн гэмт хэрэгт огт шалгагдаж байгаагүй. Хуулийн дагуу Монгол Улсад оршин сууж байгаа иргэн.

Түүнийг хүч хэрэглэж хулгайлсан нь аль улсын иргэн байсныг бид мэдэхгүй. Холбогдох газар нь шалгаж байгаа. Тиймээс хянан шалгах журамд заасны дагуу ажиллагаа явж байгаа гэж бодож байна. Бидний хувьд хүсэлтээ гаргасан. Ар гэр нь цагдаагийн байгууллагад мэдүүлгээ өгсөн.

Бүхэл бүтэн тусгаар тогтносон Монгол Улсын хууль дүрмийг болон олон улсын гэрээ конвенци зөрчөөд хилээр нь хэн нэгнийг аваад гарна гэдэгт би хуульч хүний хувьд итгэхгүй байна.

Монгол Улс Турк улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй. Аливаа хүн гэмт хэрэг хийсэн бол хууль дүрмийн дагуу явах естой" гэлээ

19:07 2018-07-27

"БАГШ МААНЬ МОНГОЛД ИХ ХАЙРТАЙ, ЭЛЭГСЭГ ХҮН"

“Чингис хаан” нисэх онгоцны буудалд Монгол, Туркийн хамтарсан сургуулийг төгссөн олон монгол залуус ирсэн байгаа юм. Тэдний нэг болох “Улаанбаатар эмпати” сургуулийг 2006 онд төгссөн З.Дэлгэрмэнд манай “Ньюс” агентлагт хандан яриа өглөө. 

 

 

Тэрбээр “Туркийн хөрөнгө оруулалттай сургууль анх Дархан-Уул аймагт байгуулагдахад Вэйсел Акчай захирал маань багшаар ажиллаж эхэлсэн байдаг.

Шавь нартаа хайртай, Монголд элэгтэй, бидний бахархал болсон хүн. Турк сургуулиудын сургалтиын чанар өнөөдөр улсад тэргүүлдэг. Энэ бол яах аргагүй Вэйсел Акчай багшийн маань хөдөлмөр сэтгэл юм. Шавь нартаа хамгийн сайн боловсролыг олгохын төлөө Турк сургууль байгуулагдсан үеэс өнөөг хүртэл шамдаж ирсэн. Энэ хичээл зүтгэлийг сургуулийг маань төгссөн мянга, мянган шавь нар батална.

Та бүхэн энд ирсэн хүмүүсийг харж байна. Вэйсел Акчай багшид маань муу юм тохиолдох вий гээд санаа зовоод ажлаа хийж чадалгүй энд ирсэн. Сургууль маань эрдэм мэдлэгийг дээдэлж ирсэн. Хэзээ ч шашны болон терроризмын чиглэлээр хичээл зааж байгаагүй, үүнийг суралцан төгссөн бүх хүмүүс  гэрчилнэ.

Бид өнөөдөр зөв хүн болж төлөвшсөн нь энэ хүний олгосон хүмүүжил, боловсролтой холбоотой.

Гадаадад суралцаж байгаа оюутнуудаа ажлын томилолтоор ирэхдээ байнга эргэдэг, тийм л хүн байсан. Дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь турк, Монголоор хольж ярьдаг тийм л эгдүүтэй хүмүүс байсан. Бид багшийнхаа төлөө маш их санаа зовж байна” гэлээ. 

Вэйсел Акчай захирлын гэргий монголчуудад хандан дараах мэдэгдлийг хийлээ. 

 

19:02 2018-07-27

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДАВ

Монгол-Туркийн хамтарсан Эмпати сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчайг хулгайлсан гэх асуудалтай холбогдуулж, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан мэдээлэл хүсчээ.

Энэхүү мэдээлэл хүссэн бичигт “Вэйсел Акчайг хулгайлан авч явсан нь урьдчилан бэлтгэсэн үйлдэл гэх таамгийг Цагдаагийн байгууллага гаргасан нь гадаадын тусгай алба Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэл болжээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар гадаад улсаас хууль ёсоор оршин суугаа иргэний эрх чөлөөг Монгол Улс хамгаалах үүрэгтэй. Иймээс дараах асуудлаар хандаж байна” гэжээ.

 

 

 

18:45 2018-07-27

ВЭЙСЕЛ АКЧАЙ ЗАХИРАЛ УТСААР ХОЛБОГДОВ

Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат дөнгөж сая бидэнд мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын цагаар 18.28 цагт Вэйсел Акчай захирал өөрийнхөө гар утсаар түүнтэй холбогджээ. Ярьсан зүйлийг нь орчуулбал тэрбээр "Айж эмээх зүйл байхгүй, би таньдаг хүмүүстэйгээ байна. Наанаа байгаа хүмүүсээ тайвшруул. Надад санаа зоволтгүй" гэж хэлээд утсаа тасалжээ. Гэвч дууны өнгө нь аюулгүй байна гэж хэлэхэд бэрхтэй сонсогдлоо" хэмээн Б.Ганбат захирал тодотголоо. Гар утас руу эргэн залгахад "Холбогдох боломжгүй" гэсэн дуут дохиог өгчээ. 

18:07 2018-07-27

Б.ГАНБАТ: ВЭЙСЕЛ АКЧАЙ ЗАХИРЛЫГ ТУРКУУД ХУЛГАЙЛСАН

Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат бидэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Вэйсел Акчай захирлыг Туркууд хулгайлсан. Энэ тухай бичлэг цагдаагийнханд байгаа. Туркийн талаас энэ хүнийг өгөх саналыг Монголын талд олон удаа ирүүлж байсан. Энэ тухай олон нийтийн сүлжээгээр ч бас цацагдаж байсан. Монголоос Вэйсел Акчай захирлыг авч явахын тулд тусгай онгоцтой ирсэн. Одоо тэр онгоц нь нисэхийн талбайд байна.

Манай сургуулийг 4800 гаруй хүн төгссөн. Бид цэвэр сургалтын төлбөрөөрөө санхүүждэг” гэлээ. 

 

 

17:31 2018-07-27

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД ТУРК УЛСЫН ЭСЯ-НЫ ТҮР ХАМААРАГЧИЙГ ДУУДАЖ УУЛЗАВ

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны яам дотоодын холбогдох байгууллагуудаас тодруулахаар ажиллаж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай утсаар ярьж, мөн ЭСЯ-ны Түр хамаарагчийг дуудаж уулзан БНТУ-ын иргэн Вейсел Акчайг хулгайлсан гэх асуудлыг тодруулахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа  хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотлов. Мөн тэрбээр Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу энэхүү асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлэв.

Чингис хаан ОУНБ-д буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг дээрх асуудал тодорхой болтол нисгэхгүй байх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөөд байна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

17:18 2018-07-27

ВЭЙСЕЛ АКЧАЙ ХУУЛЬ ДҮРЭМ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭВ

"Чингис хаан" нисэх онгоцны буудалд байгаа албаны хүмүүсээс гадна хулгайлагдсан Вэйсел Акчай захиралтай хамт ажилладаг багш нарын төлөөлөл ирээд байгаа юм. Тэдний нэг болох "Элит" олон улсын сургуулийн менежер Б.Тамир сэтгүүлчдэд яриа өглөө.

Тэрбээр "Монгол, Туркийн сургууль террорист үйл ажиллагаанд оролцоогүй. 24 жилийн туршид цэвэр боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

Тус сургууль 2017 оноос Германы хөрөнгө оруулалттай болсон. Одоогоор 17-18 турк багш ажиллаж байгаа ч бид одоо Турктэй ямар ч холбоогүй.

Өнөөдөр хулгайлагдсан Вэйсел Акчай Монгол Улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй. Монголын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан бидний бахархалт багш. Манай сургуулийн төгсөгчид бүгдээрээ амжилттай ажиллаж байгааг бид бүгдээрээ мэднэ шүү дээ" гэлээ. 

17:11 2018-07-27

ТУРКИЙН ОНГОЦ ХЯНАЛТАД БАЙНА

Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг өнөөдөр /2018.07.27/ гэрийнхээ гаднаас хулгайлагдсан талаар бид мэдээлсэн билээ.

Түүнийг Турк руу авч явах зорилготой ийм үйл ажиллагаа явууллаа гэж Эмпати сургуулийн захирал Б.Ганбат олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн юм. Тэгвэл яг одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд тэргүүтэй Зам тээвэр хөгжлийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын холбогдох хүмүүс ажиллаж байна. Удахгүй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг мэдээлэл хийнэ.

Мөн Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл “Онгоц хяналтад байна“ гэдэг тайлбар хийлээ.

Баянзүрх дүүргийн Онцгой комисс ‘’Бүрэн хангалттай’’ үнэлэгдлээ
Баянзүрх дүүргийн Онцгой комисс ‘’Бүрэн хангалттай’’ үнэлэгдлээ
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​