ТҮЦ-тэй “дайтаж” эхэлсэн хотын менежер Т.Гантөмөр найзуудынхаа компанид хоёр тэрбум гаруй төгрөгийн тендер “бэлэглэжээ”    


Улаанбаатар хотын Ерөнхий  менежер, хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр саяхнаас ТҮЦ-үүдтэй “дайн” зарлаад тун завгүй байна. Түүнийг  ТҮЦ нээж хоногийн хоолоо залгуулдаг жирийн иргэд бас зүгээр суулгахгүй бололтой. Тэд эсэргүүцлээ илэрхийлэн хотын захиргааны үүд сахиж суухаас өгсүүлээд мань эрийн хуулийн дээгүүр харайж хань хамсаатнууддаа тендер “бэлэглэдэг” гэх мэт долоон булчирхайг ёстой тоочиж тавихаар шийджээ.

Т.Гантөмөр дарга хууль дүрмээр өөрт нь олгогдоогүй эрхийг эдэлж, танил талынхаа компанийн захирлуудад нийтдээ хоёр тэрбум гаруй төгрөгийн төсөвт ажлыг тендергүйгээр шууд олгосон байлаа. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 21 дугаартай тушаал гаргахдаа эрх мэдлээ хэтрүүлэн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, хэдэн найз нарынхаа хувийн компанид ийм их хэмжээний мөнгийг хуваагаад өгчихсөн нь нийслэлийн төсөвт нэлээд дарамт учруулж байгаа аж.

Хуулиас дээгүүр эрх мэдэл  эдлэх нь гэмт хэрэг мөнөөс мөн. Иймээс Т.Гантөмөрийн энэхүү дураараа аашилсан хэргийн мөрөөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид шуурхай ажиллах нь зүйн хэрэг биз. Гэвч одоогоор тодорхой шалгаж гавьсан юмгүй байгаа нь тун хачирхалтай.

Т.Гантөмөрийн гаргасан тэрхүү 21 дугаартай тушаалынх нь хавсралтанд зааснаар бол мань хашир юун түрүүнд “Улаанбаатар шинэчлэл” компанид 583.2 сая, “Грейт роуд” компанид 698.6 сая, Охь мандал” компанид 519.4 сая, “Эко орчин” компанид 273.7 сая төгрөгийг тендергүйгээр шууд  “бэлэглээд”  хотын бүтээн байгуулалтын ажилд оролцуулахаар дур мэдэн шийдсэн байлаа. Хотын захирагчийн ажлын албаны дүрмээр бол түүний эрхэлж буй одоогийн албан тушаал нь иймэрхүү ажлыг өөрийн дураар, ямарч тендергүйгээр гэрээ байгуулж хийлгэх эрхгүй юм байна. Иймээс Т.Гантөмөрийн тэрхүү 21 дугаартай тушаал нь мань эрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон авлига, хээл хахуулийн шинжтэй хэргийн гол нотлох баримт гэдэг нь мэргэжлийн хуульчид гэлтгүй эгэл жирийн иргэн хэнд ч төвөггүй ойлгогдоод байгаа ажээ. 

Т.Гантөмөрийн энэхүү хууль бус эрх мэдэлд дулдуйдан ажилтай болсон тэдгээр халаасны компаниуд нь Нисэхийн аюулгүйн тойргоос Өлзийт тосгоны  уулзвар хүртэлх замыг засах болон Биокомбинат, хуучнаар Шувуун фабрик, Монос компанийн төв байрны хажуугийн замын уулзвараас Жаргалант тосгон, Ар Гүнтийн чиглэлийн зам, талбайн цэвэрлэгээг хариуцахаар болсон байлаа. Гэвч тэдгээр компаниуд нь хийж гийгүүлсэн олигтой юмгүй л байна. Хоёр тэрбум төгрөг бол бага мөнгө биш. Тэгээд ч манай дарга нар хэзээнээсээ эрх мэдэл албан тушаалаа ашиглан ах дүү хамаатан садан, найз нөхдийнхөө хувийн компаниар дамжуулан тендер нэрийн дор улсын болон орон нутгийн төсвөөс баахан мөнгө тоншин хувааж иддэг муу зуршилтай билээ.

Одоогийн дагаж мөрдөж буй төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар бол төрийн байгууллагууд нь тавин сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй ажлыг хийлгэхэд заавал тендер буюу нээлттэй сонгон шалгаруулалт зарлан хувийн компаниудаас шилж сонгож авах ёстой. Гэтэл Т.Гантөмөрт энэ хууль үйлчилсэнгүй. Уг нь мань эр зарим дарга нарынхаа элдэв заль мэх, буруу булхайг зад шүүмжилдэг их л шударга хүн шиг харагддаг байлаа. Харамсалтай нь тэр одоо их өөр болжээ. ТҮЦ-тэй “дайтах”-аасаа урьдаад уг нь хуулиа дээдэлж хэвшвэл  түүний хувьд илүү буянтай сайн үйл болохсон доо.

О.Баяр

Шуурхай.мн 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Иргэн · [64.119.19.2] · 2 цагийн өмнө

    Ер нь бол Гантөмөр аж ахуйн ажилд сайн, сайн ч менежер. Дүүргийн засаг даргыг сайн хийсэн. Өөлөөд байх юм бол бүх хүн сул талтай. Төрийн ажилд чөмөг дундартал зүтгэж яваа эмч хүн. Хүн муулах донтой өөрсдөө бүтээсэн юм нөхдүүд нийгмээр дүүрэн


  • Зочин · [122.201.24.243] · 2 цагийн өмнө

    iimerhuu nobshnuudaa zailuulaachee


  • Зочин · [93.133.77.28] · 18 цагийн өмнө

    TUZ gedeg yumyg burmusun bolih heregtei. Delguur hudaldaa hangalttai baihad bohir zavaan, hunsnii zuil hadgalah yamar ch nuhtsul hangaagui, hulgaigaar arhi damlaj, tamhi shirheglen zarj huuli zurchsuur baigaa ene buduuleg obyektuudyg boliulah heregtei. Ard ni yduuvtar hunii nereer zuvshuurultei, zuvshuurulgui hudaldaa hiilgej bayajdag bayan shulaachid, luivarchid l ihenh ni baigaa shuu. Temtseed bai, Gantumur uu. Ene hun bol mash ajilsag, shuurhai hun baigaa yum. Ugend ni orohgui, huviin shulaany biznest ni saad boloh geed baigaa uchraas l zarim humuus tuuniig muulj bicheed baigaa baih


  • zocin · [59.153.112.221] · 2018/11/05

    sain ajillaj baigaa geed baigaa ulsuud chin uuruus ni xede yum dolooson ntaniluud ni baixgui yu uur xen baidag yum unuudriin mongoliin niigmiig xaraad uzl dee


  • zochin · [59.153.112.221] · 2018/11/05

    tuts tei daitaad yaxav tegej ajil xiisen dur uzuuleed yaxav xot tuluvlult gede yum baidag bol teriigee saijruul oron suuts barixad standart gede yum baidag yum mashinii sogsool surguuli tsetsreleg nogoon baiguulamj geed uurt chin xiix ajil ix baina muu uxer mongoloo


  • Zochin · [150.129.140.16] · 2018/11/03

    Gantumur sain ajillaj baigaa shvv.


  • иргэн · [66.181.191.12] · 2018/09/24

    хэзээнии хуурамч царайлсан этгээд


  • МАН · [64.119.18.15] · 2018/09/23

    энэ балай коммунистын унтаж амрахгүй явааг чи цуг хэвтэж хонож байснаараа мэдэж байгаа юмуу, хулгайч царайлчихаад энэ новшийн ажил хийх гэж нүдэнд харагдах нь байтугай чихэнд сонсогдоогүй юм байна


  • хотын иргэн · [202.9.41.39] · 2018/09/21

    энэ ганболд гэдэг чинь эмгэд өвгөд түцээр мэрэгжиж хөрөнгөжисөн хүн гэдэг яриа байдаг үнэн байхаа


  • Зочин · [66.181.161.91] · 2018/09/20

    Шударга хүн болж жүжиглэдэг нөхөр дөө. Хуурамч хүн


  • Zochin · [66.181.161.91] · 2018/09/20

    Atg -t ogoh heregtei


  • Зочин · [202.126.89.52] · 2018/09/13

    ТҮЦүүд болоод ил задгай худалдааг зогсоохыг иргэн би 100 хувь дэмжинэ Зөв өө Ганаа даргад бүү бууж өг гэж захия Улаанбаатарчууд аа зөвийг дэмжиж бурууг зайлуулья Алийн бүр ийм бохир заваан худалдаагаар амь зуухын бэ Энэ тухайд нийслэлийн удирдлага зөв зүйл хийж бна


  • Зочин · [202.9.43.118] · 2018/09/12

    энэ хэдэн увайгүй юмнуудыг харахаар дургүй хүрээд байх юм. ядаж яасан ч их гардаг юм.


  • zochin · [66.181.165.88] · 2018/09/07

    Iimerhuu zuil hiisen bol Gantomor darga aldaagaa zasah bh a. Harin TUTs iig bol buur ogt bhgui bolgoh heregtei ene shig zavaan yum hotod bhgui temtseed buulgah heregtei shu. Bohir zavaanii buh uurhai TUTs nd bn da


  • pujee · [66.181.179.204] · 2018/09/06

    Shudarga ajil heregch daichin hundee


  • Зочин · [202.126.89.95] · 2018/09/05

    Тэр ТҮЦ-дийг чинь ихэнхи нь төрийн албанд шургалсан хүмүүс зөвшөөрлийг нь аваад энгийн иргэдэд түрээслүүлдэг шүү ТҮЦ-ийн үйл ажиллагаа нийслэл хотын эрүүл ахуй ариун цэвэрт огт нийцдэггүй гэдгийг захын хүн мэднэ шүү Сумын төвд бол яахав гэхсэн Бие биенээ таних учир арай өөрөөр үйлчилнэ.Энэ чинь нийслэл бас 21-р зуун


  • Зочин · [202.126.89.95] · 2018/09/05

    МАН намын ганц нүдээ олсон томилгоо гэж би хувьдаа дэмждэг Биеийн амрыг бодож ТҮЦ ажиллуулахаа иргэд зогсоох нь зөв ТУЦгүй болоод бна Бас энэ ТҮЦдийг эзэмшигч түрээслүүлэгч нь тухираад байгаа юм 1 хүн маш олон ТҮЦ түрээсэлдгийг илрүүлж зарлаарай


  • Тэрслүү · [202.126.89.95] · 2018/09/05

    Гантөмөр даргад БЗДийн шударга иргэд итгэж байгаа Тэр лав л нийслэлийнхнийг хулхидах хүмүүстэй нөхөрлөхгүй ээ Энэ жилийн хувьд бороо хэцүүдүүлж бна.Дүүргийн ЗД байхдаа бохир заваан ТҮЦ-ийг цөөлсөн 2012-2016 онд Үүл 9-12 сая-ын ТҮЦ-ээр бүх нүх сүвийг дүүргэж гай тарьсан Тэр балагийг засах гэж тэр тэмцэж бна


  • Зочин · [202.9.42.150] · 2018/08/29

    Ганьөмөр дарга маш сайн ажиллаж байгаа түүнд амжилт хүсэх хэрэгтэй ман-ы сайн хэт ажилсаг шударга дарга нарйн төлөөлөл аргагүй мөөн ажил хийсэн хүнийг заавал хэл ам дагадаг


  • Зочин · [202.9.47.178] · 2018/08/29

    гантөмөр зөвөө.


  • munhuu · [66.181.160.96] · 2018/08/25

    gadaad iin hutuudaar yvj baihad gudamjnii biznes ih hugsun haragddag turgen huul geh met bizil biznes urchin sain burdsen . hujsun baidagiig ene erhem meddeg bailgui


  • зочин · [202.126.89.203] · 2018/08/22

    Энэ залуу шудрага. Ажлын төлөө хүн санагддаг. Тендер гэж илүү ажил дэмий юм хийснээс сайн гүйцэтгэгчид шууд эрх олгох нь зөв шүү.


  • 1 · [103.50.207.150] · 2018/08/17

    ёстой бүдүүлэг нөхөр байна лээ


  • Elbegdorj · [103.9.90.130] · 2018/08/16

    Zaa yaah vee huurhii sain ajillaj bgaa sh dee hotiin nuur tsarai saihan l bolj bna sh dee


  • ЗОЧИН · [103.229.123.76] · 2018/08/10

    тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэгч л болж байх шиг байна даа номхон тэмээ ноолоход амар гэдэг


  • Иргэн · [182.160.34.72] · 2018/08/09

    МАН угаасаа дийлдэхээ болилоо шүү дээ.Тэдэнд юу ч хэлээд нэмэргүй байна.16 онд хэнийг сонгосноо санацгаа


  • Зочин · [103.14.38.44] · 2018/08/07

    энэ эх сурвалжтай юм бичиж байгаа юу ингэхэд ямар ч баримтгүй шар нийтлэл шиг харагдаж байна. Баримттай бич тэгвэл итгэе


  • сүрэн · [66.181.165.216] · 2018/08/07

    хотын даргыг дагаад тойрч дольдогноод тойроод гүйгээд байгаа нь 5 настай хүүхэд ч тэгэхгүй дэ


  • сүрэн · [66.181.165.216] · 2018/08/07

    энэ хүн хот тохижолтод зам цэвэрлэгчээр ажилалуувал яг тохирно


  • Дорж · [66.181.165.216] · 2018/08/07

    нийлэлийн ерөнхий менэжир арай ч ийм ухамсар дорхой мэдрэл муутай хүн хийж болохгүй л дэ


  • энхээ · [66.181.165.216] · 2018/08/07

    үнэн шүү энэ хүн лав л цоо эрүүл биш тэр ярьж хөөрч байгаа нь галзуу хүнээс ч долоон дор


  • Ганбат · [66.181.165.216] · 2018/08/07

    М,Энхболдын фрац Гантөмөрийг АТГ шалгах уу


  • төмөр · [66.181.165.216] · 2018/08/07

    ямар эрүүл хүн юм асуусан сэтгүүлчийг алгадаж байх юм бэээ


  • төмөр · [66.181.165.216] · 2018/08/07

    энэ Гантөмөр эрүүл биш шизоотой хүн ш дэ ,,С,Батболдоо энэ албанаас нь зайлуулаач


  • зочин нэг · [66.181.160.68] · 2018/08/07

    гантөмөр шударга байлаа юу.шударга хүн ард иргэдийнхээ амин зуулгаар наадаад бга юм бишүү.тэрнээс хоолны мөнгө гуйгаа юу.өөрсдөө элбэг хангалуун амьдарчихаад ядарсан ард иргэдээрээ ингэж тоглох гэждээ ичдэг болоосой муу сайн луйварчин авилгачид


  • зочин нэг · [66.181.160.68] · 2018/08/07

    энэ нэг хүн нэг бол түц ад үзээд нэг бол мал ад үзээд хаашаа янзын нөхөр вэ.малтай айл хотод байлгахгүй гээд малтай өрхийг хөөсөн.энэнээс болоод хичнээн хүн малаа дагаж өрх тусгаарлав.өөрөө мах идэж сүүтэй цай уудаггүй юм шиг байх юм.ямар ухаантай хүн гэхээрээ ингэж өвөг дээдсээсээ өвлөгдөж ирсэн мал аж ахуйгаа ад үздэг байнаа.


  • zochin · [103.212.116.124] · 2018/08/06

    surguuliin xul bombogii n talbai deer barilga barij baina boliulaa ch muusain avligiin uurnhuud turshlaga sudalna geed gaddaad ruu bainga yavdag evropiin ornuud xol bombogiin talbaigaa toiruulaad mod tarichixsan tend ni xuuduud bainga togloj baidag ene ni eruul mended hi xurtel geregtei shuu dee ta muusain uxer mongoliin muusain luivarchid mungu avaad l gazraa zarj baigaa biz.


  • зочин · [66.181.160.57] · 2018/08/04

    ЭНЭ Г БУУД


  • Иргэн · [103.26.193.80] · 2018/08/03

    ТҮЦ-ддайн зарлахаасаа өмнө зайсангийн амны зөвшөөрөлгүй баригдсан олон барилгуудыг нураагаасай билээ.номхон тэмээ ноолоход амар гэгчээр муусайн ТҮЦ-дийг л дэглэх юм даа ичмээр гэдэг нь.


  • Зочин · [103.229.122.169] · 2018/07/31

    Гантөмөр менежер шударга хүн гэдгийг олон хүн мэднэ. Битгий ингэж шударга хүмүүсээ оролдоод байгаач. Тендер хэн нэгэнд өгч л таараа. ТҮЦ-үүд дэндүү замбараагүй байна, цаашилбал хүүхдүүдийн минь ирээдүд заналхийлж байгаа нь ойлгомжтой байгаа ш тээ. Удаан хугацаагаар хадгалсан, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн зарж, хавь ойрдоо хүндэрч орчныг завааруулж байгаа нь үнэн ш тээ Манай УБ Түц-ний хот болоод байгааг засах л ёстой.


  • НҮДЭЭ ОЛСОН ТОМИЛГОО · [103.111.68.3] · 2018/07/24

    Т.ГАНТӨМӨРИЙГ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН АЛБАН ТОМИЛСНООРОО ЭНЭ ТӨРИЙН ГАНЦ НҮДЭЭ ОЛСОН ТОМИЛГОО БОЛСОН ШҮҮ. УЛСЫН АЖЛЫН ТӨЛӨӨ УНТАХ, АМРАХАА УМАРТАЖ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭДЭГ ХҮН БОЛ Т.ГАНТӨМӨР МӨНӨӨС МӨН. МАШ ШУУРХАЙ, МАШ ХУРДТАЙ, МАШ ДАЙЧИН АЖИЛЛАДАГ, АЖЛЫН ТӨЛӨӨ АЛЬ Ч ТҮВШИНД ШАХАЖ ШААРДАЖ ЧАДДАГ ТИЙМ Л ХҮН. ТЭР БОЛ ХҮНИЙГ ХЭЗЭЭ Ч ХҮНИЙ ӨӨРИЙН ГЭЖ ЯЛГАВАРЛАЖ БАЙГААГҮЙ. УРДАХ АЖЛАА ХИЙЖ БАЙВАЛ ХЭНИЙГ Ч ДЭМЖИНЭ, АЖЛАА ХИЙХГҮЙ БИЕЭ ХОЙХОЙЛДОГ ХҮНИЙГ АРД НЬ ХЭМБЭГУАЙ Ч БАЙСАН ЁСТОЙ ҮЗЭХГҮЙ ТИЙМ Л ШУДРАГА ХҮН ДЭЭ. ИЙМ ХҮНИЙ ГАРААС ИХ ЮМ ГАРНА.


  • Зочин · [122.201.20.190] · 2018/07/23

    УЛААНБААТАРЫН ДОН КИХОТ НОЁН


  • Зочин · [202.72.245.207] · 2018/07/23

    ХҮНИЙ ТАЛЫН ТҮЦҮҮДИЙГ ХӨӨЖ ӨӨРИЙН ТАЛЫН ТҮЦҮҮДИЙГ Л ТАВЬЖ БАЙГАА ЯДРУУХАН АЖИЛ ШҮҮ ДЭЭ ИЙМ ГАЗРЫН БЭТЭГ ШИГ АМЬТАД ДАНДАА ОЛИГГҮЙ БАЙДАГ ДАА


  • ZOCHIN · [175.137.189.30] · 2018/07/23

    tender gedeg ug xeregjsenees xoish abilgal xeel xaxyyli gedeg stesteglesen.chadna gesend ni uguud xynaltaa sain tabibal chadbartai xiix ermelzleltei xun ix bagaa shuu,


  • иргэн · [202.21.111.10] · 2018/07/23

    Үе үеийн хотын менежрүүд ТҮЗ-ээр биенес хийсээр ирсэн. Зүсийг нь хувиргаад дахин ТҮЗ эрхлэх зөвшөөрөл олгосоор байгааг бүрмөсөн зогсоовол таарна.