"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн шинэ амьдрал зохиохоор болжээ. Тэрбээр найз бүсгүйгээ танилцуулж, "Хэн нэгнийг мартах гэж биесээ сонгоогүй, хэн бүхэнд хүлээн зөвшөөрөгдөх гэж амьдрал эхлүүлээгүй хүний заяаг бүтэн болгох гэж бурхан ивээв үү. Амьдрал эрээн бараан байдаг хэдий ч дандаа цэцэглэн дэлгэрч байдгийг ухаарлаа даа. Чин зүрх сэтгэлээсээ баярлаж байна чамдаа, үүрд мөнх" хэмээсэн байна.