fbpx Оспаныг устгах цэрэг-тагнуулын тусгай ажиллагаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
19 минут 44 секунд

Оспаныг устгах цэрэг-тагнуулын тусгай ажиллагаа

Хорьдугаар зууны Монгол Улсын түүхэн дэх баруун хязгаарт өрнөсөн үйл явдалд Тагнуулын байгууллага болон ард иргэдийн үүрэг, оролцооны талаар Монголын түүх бичигт төдийлөн дурдаагүй ажээ. Энэ нь тухайн үйл явдалд холбогдох гүйцэтгэх ажлын шугамаар зохион байгуулсан арга хэмжээнүүд өнөө болтол улсын болон төрийн нууцын зэргээс гараагүйтэй холбоотой юм. Гэвч нууцын зэргээс гарсан архивын эх сурвалж, аюулгүй байдлын талаар судалгаа, дүн шинжилгээ явуулдаг судлаач, эрдэмтдийн бүтээл, нийтлэлүүдээс Оспаныг устгах чиглэлээр Тагнуулын байгууллагаас авч хэрэгжүүлсэн тусгай арга хэмжээ болон орон нутгийн ард иргэдийн оролцооны талаарх баримтыг нэгтгэн гаргахыг оролдлоо.

Шинжааны нутагт явуулах Монгол Улсын тагнуулын ажлыг ЗХУ-ын шууд заавар зөвлөгөөгөөр гүйцэтгэж байснаас гадна тус муж дахь оршин суугчдыг (эрх чөлөө, шашин шүтлэгийнхээ төлөө босон тэмцэгсэд) зохион байгуулалтад оруулан зэвсэглэж, Гоминданы Хятадын эсрэг хандуулжээ. Түүнчлэн Зөвлөлтийн заавар, удирдамжийн дагуу манай тал Оспанаар удирдуулсан зэвсэгт бүлэглэлтэй 1944 оны эхээр холбоо барьж, харилцаа тогтоож чадсанаар нэг хэсэгтээ баруун хязгаар нутагт амгалан тайван байдлыг тогтоож чадсан юм. Оспан 1946 оны дундуур холбоотон болох БНМАУ, ЗХУ-аас харилцаагаа тасалж, Гоминданы Хятадтай хамтран эвсэж, Монгол Улсын хил хязгаарт халдан довтолж эхэлсэн нь Тагнуулын байгууллагаас явуулах үйл ажиллагааг бүрэн эргүүлсэн юм. Иймд Тагнуулын байгууллагаас 1946-1950-иад оны эхэн үе хүртэл хасагийн зэвсэгт бүлэглэл болон Гоминданы Хятадын цэргийн анги, салбарын байрлал, хүч хэрэгсэл, зорилгыг тодорхойлох, Оспаныг устгах, хил хязгаарын аюулгүй байдлыг сахин хамгаалахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. Эдгээр арга хэмжээнээс зөвхөн Шинжааны ард олны дунд "Оспан баатар" хэмээн алдаршсан этгээдийг устгах талаар манай Тагнуулын байгууллага болон орон нутгийн ард иргэдээс зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч дурдаж байна. Оспаныг Гоминданы талд урван орсны дараа БНМАУ-ын Дотоод явдлын яамны Тагнуулын байгууллагаас тэдний эсрэг цөөнгүй арга хэмжээг зохион явуулжээ. Тухайлбал, Оспаны хүрээлэлд тагнуул суурьшуулан улмаар түүний зэвсэгт бүлгүүдийг бутарган сарниулах, Оспан- Гоминданы Хятадын цэргийн үйл ажиллагаанд байнга хяналт тавих, суурин тагнуулчдыг байршуулах, тэдгээр зэвсэглэсэн бүлэглэлүүдэд цэрэг, зэвсгийн гэнэтийн цохилт өгч устгах зэрэг зорилт тавин ажиллах болжээ.

 

Гоминданы Хятадын цэргийн байрлал, хүн хүч, зэвсэглэл, Шинжаан дахь казак, чантуу, торгууд, урианхай зэрэг үндэстэн ястны санаа бодол, Монголоос дүрвэн гарагчдын байдал, тэднээс Гоминданы цэргийнхэн, казахын дээрэмчин бүлэглэлүүдтэй хэрхэн харилцаж байгаа тухай цаг үеэ олсон мэдээллийг Хилийн 5 дугаар отрядын Тагнуулын тасгийн дарга Э.Гэрэлчулууны суурьшуулсан тагнуулчид үнэн зөвөөр ирүүлж байсан нь баруун хязгаарт буй болсон аюул заналыг таслан зогсооход чухал хувь нэмэр оруулжээ.

Өгүүлэн буй үед Ховд аймаг дахь Хилийн 5 дугаар отрядын Тагнуулын тасгаас Шинжааны чиглэлд Гоминданы цэргийн байрлал, хөдөлгөөн, зэвсэглэл, хасагийн дээрэмчдийн зорилго, үйл ажиллагаа, тус бүс нутагт өрнөсөн үндэстэн ястны эрх чөлөөний хөдөлгөөнийг судлах, мөн тэнд тагнуулчдыг суурьшуулах зорилгоор Батбаярын Дүгэр, Батжаргалын Дүгэр, Б.Бадам, С.Чой, Б.Бүрэнтөгс, Б.Чулуундай, Ү.Сагадай, Б.Сахаан, И.Хамхааш, Б.Сейлхан нарын торгууд, казах ёс заншил сайн мэддэг орон нутгийн ард иргэдийг удаа дараа хилийн чанадад тусгай үүрэг өгч ажиллуулж байв. Эдгээр хүмүүс нь Шинжааны нутаг дэвсгэрээс цэрэг-тагнуулын чухал мэдээлэл олох, Монголоос дүрвэн гарсан ард иргэдийн дунд ухуулга, ятгалга хийж, эх оронд нь буцаан ирүүлэх зэрэг ажлыг чадамгай зохион байгуулж явуулсан юм.

1946 оны сүүлчээс Оспаны бүлэглэл дотор суурьшин ажилласан тагнуулчдын мэдээлэлд тулгуурлан тэдний зарим бүлэглэлээс нэлээд иргэдийг салан тусгаарлуулах, задлан бутаргах, толгойлогчдыг нь урвуулах, Ардын сайн дурын гишүүд, цэргийн анги, салбарын хамтын хүчээр цохилт өгөх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн нь Оспаныхны хүчийг сулруулах, сарниулахад томоохон амжилтын эхлэл болсон юм. Үүний үр дүнд Оспаны мэдэлд байсан 3-4 зэвсэгт бүлэглэл түүнээс салж, Дорнод Туркестаны цэргийнхэнтэй нэгдсэн байна. Түүнээс гадна Э.Гэрэлчулуун 1946 оны 11-12 дугаар сард туршлагатай тагнуулч Т.Амарзаяа, Б.Бадам, М.Түмбээ нарыг 10-15 хоногийн хугацаатай хилийн орчим цагийн байдлыг судлах, мэдээ олзлуулахаар явуулсны дүнд "Оспан Цонж болон хилийн ойролцоо амьдарч буй иргэдээс 600 хүнийг цэрэгт татан авч зэр зэвсэг, хувцас, уналгаар ханган сургуулилт хийж байгаа, Гоминданы хуйхуу цэргээс 500 гаруй хүнтэй цэргийг ирүүлэн шинээр татагдсан цэргүүдтэй нийлүүлэн хороо болгон хилийн ойролцоо байрлуулж эхэлсэн тухай мэдээ ирүүлж байжээ. Энэ мэтчилэн Шинжаан дахь Үндэсний эрх чөлөөний төлөөх бослого тэмцлийг дэмжин туслах, Оспаны бүлэглэлийн зэвсэгт халдлага, дээрмийн үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох талаар тагнуулын бүлгүүдийг хилийн чанадад ажиллуулж хүмүүс тэдгээр нь үүрэг даалгавраа амжилттай биелүүлж байсан юм.

Тагнуулын байгууллага болон орон нутгийн ардын сайн дурын бүлгийн гишүүдээс олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний дотор Оспаныг амьдаар нь баривчлах буюу устгах зорилготой хэд хэдэн ажиллагааг явуулжээ.Т.Амарзаяагаар ахлуулсан баг 1947 оны 12 дугаар сард Оспаны лагерь дахь гэрийг шөнө дундын үед бүслэн довтолсон боловч Оспан зугтаж, нэлээд баримт сэлтийг олзолжээ.

 

Дээрх зорилгоор Оспаны итгэлийг дааж, хажууд нь шадар дотно ажиллах, шилдэг нууцыг сонгон олох шаардлага Ховдын отрядын Тагнуулын тасагт тавигдав. Ховд аймгийн Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төмөр-Очир, Э.Гэрэлчулуун нар Ү.Сагадайг сонгон авч бэлтгэжээ. Ү.Сагадай нь удаа дараа тагнуулын даалгаврыг сайн биелуүлж, 1943-1944 онд Оспаны дэргэд ажиллаж байсны дээр олон зуун өрх айлыг бослого гаргуулан Оспаны талд оруулах ажлыг идэвхтэй зохион байгуулан үнэлэгдэж байсан нь дээрх шаардлагад нийцэж байв. Ү.Сагадайг нэгэн зохиомол хэрэгт сэжиглэн баривчилж, хасагийн оргодол дээрэмчинтэй хамт Ховд аймгийн шоронд хорьж мөрдөн шалгажээ. Ү.Сагадай хоригдох хугацаандаа тэр этгээдтэй сайтар танилцаж, шоронгоос оргон, хил давж явах санал бодлоо хуваалцан түүний итгэлийг олсон байна. Эхлээд тэр этгээд шоронгоос оргон хил давж Оспаны бүлэгт нийлсний дараа Ү.Сагадайг мөн оргуулан түүний хойноос явуулсан байна. Ховд аймаг дахь Тагнуулын хэлтсийн дарга Ц.Төмөр-Очир Ү.Сагадайгаар Оспаныг устгуулахаар төлөвлөсөн боловч, Ховдод түр ажиллаж байсан ДЯЯ-ны зөвлөх В.В.Греднев, орлогч сайд, хошууч генерал Б.Дорж нар татгалзаж, 3 сараас доошгүй хугацаатай ажиллуулахаар явуулсан байна. Ү.Сагадайг Булганы Тагнуулын тасагт хэд хоног байлган гүйцэтгэх үүрэг, хэрэглэх арга, халхавчийг сайтар давтуулан, Оспаны лагерийн байрлал, чиглэлийг танилцуулж, хилийн шугам болох Нохой долоохын усанд тусгайлан бэлтгэсэн хайрцагт мэдээ харилцаагаа хоёр талаас дамжуулж байхаар тохирчээ. Булганы тагнуулын төлөөлөгч Мардаан 1947 оны 12 дугаар сарын 23-нд Нохой долоохын усаар Ү.Сагадайг хил нэвтрүүлсэн байна. Тэрээр 1948 оны 1 дүгээр сард Улаан элс хэмээх газарт байсан Оспаны гэрт очив. Ү.Сагадайг явснаас хойш 3 сар гаруй хугацаа өнгөрсөн тул Нохой долоохын усанд байрлуулсан нууц хайрцагт тасгийн дарга Э.Гэрэлчулуунаас "Чи мэнд сайн бол үүргээ болгоомжтой, түргэн биелүүлээд, эд мөрийн баримтыг аваад буцаж ир" гэсэн бичгийг төлөөлөгч Мардаанаар хийлгэжээ.Энэ нь Оспаныг устгаад баримт болох зүйлийг аваад болгоомжтой ир гэсэн утгатай бичиг байсан бөгеөд Ү.Сагадай уг бичгийн утгыг тайлан ойлгож чадах сэргэлэн авхаалжтай хүн учраас ингэж бичжээ. Ү.Сагадай аятай нөхцлийг ашиглан Оспаныг устгаад буцахыг төлөвлөж байсан боловч цэцэг евчнөөр 3 сар орчим хүнд евчилсэн байна. Оспан түүнийг эдгэрсний дараа дуудан уулзаж, өөрийн хүрээлэлд авчран улмаар дэргэдээ авснаар Оспаны дэргэд Ү.Сагадай суурьшиж итгэлийг нь олжээ. 1948 оны 5 дугаар сарын 18-нд Оспан өөрийн "шилдэг баатрууд" гэгддэг 22 хүнийг цуглуулан хилчид, ардын бүлгээс амьд хэл олзлох, мал дээрэмдэн авчрах үүрэг өгч ахлагчаар нь Сагадайг томилж, түүний тушаалыг үг дуугүй биелүүлж байхыг даалгаад амжилт хүсч, өөрийнхөө гэрээс үдэж мордуулжээ. Ү.Сагадай тэднийг дагуулан 5 дугаар сарын 27-ны шөнө хил нэвтрэн 6 дугаар сарын 1-нд Булган сумын нутагт орж ирээд хүмүүсээ хоёр хувааж, нэг хэсгийг Найзарханаар удирдуулан Ээвийн улаан үзүүр гэдэг газрын торгууд айлуудаас амьд хэл баривчлах үүрэг өгч явуулаад хэсэг хүмүүстэйгээ сумын төвөөс өмнө Цоохор нуурын хөвөөнд тэднийг хүлээж байхаар үлджээ. Амьд хэл баривчлах хүмүүсээ нэлээд холдсоны дараа Ү.Сагадай "...Бид эндээ хүлээхээ больё. Баян суудпын ар үзүүрт байгаа манай Касений хуучин өвөлжөөнд очиж хүлээе. Та нар яаралтай, сэмхэн яваад тэнд оч. Би энэ тухайгаа тэдэнд араас нь очиж хэлээд ирье" хэмээн ганцаар явжээ. Тэрбээр дээрэмчдээс тасран явсаар Булган сумын төвд ирж, Тагнуулын албаны дарга, хурандаа Х.Цэдэндорж, тасгийн дарга Э.Гэрэлчулуун нарт дээрэмчдийн тухай мэдэгдсэн байна. Х.Цэдэндорж дайсныг тагнаж олохоор "...ПО-2 нисэх онгоц хоёрыг нисгэжээ. Нисгэгчид Мэргэн уулын өвөрт дайсныг илрүүлэн бөмбөгдөж, пулемётоор шүршин довтолсон байна. Манай цэрэг дайчид дайсныг бүслэн устгах зорилгоор 6 дугаар сарын 2-ны өглөө Мэргэн уул тийш хөдөлжээ. Отрядаас гарсан машинтай 3 бүлэг, морин 1 бүлэг, Булган сумын 30 гаруй хүнтэй  ардын 1 бүлэг нь хүнд, хөнгөн пулемёт, винтов, гранатаар зэвсэглэсэн, нисэх онгоц, автомашин, агт морин уналгатай 1 хүчээр дайсны 22 тооны морьт дээрэмчдийг улсын хилээс 70 км гүнд байгаа Мэргэн ууланд бүслэн байлджээ. Дайсны баруун талаар хурандаа Ёндон, хошууч Далхжав нарын бүлэг дайсанд 600 метр, зүүн хойт талаас давшсан Булганы ардын бүлэг 700 метр ойртоод байжээ. Энэ үед сумангийн дарга Нэхийтийн бүлэг дайсныг өмнө талаас нь бүслэн хааж, байлдсан байна.

Дайсан хүчээ хоёр хэсэгт хуваарилж, нэг хэсэг нь газрын бартаанд хориглон буудалцаж манай бүлгүүдийн хүч, анхаарлыг өөртөө татаж байлдсан бөгөөд нөгөө хэсэг нь хүчээ нуун далдалж байгаад ахмад С.Лхагвадорж, Г.Жагар, Б.Пилхүү, Ардын бүлгийн гишүүн Ц.Халтмаа нарыг устган тэр чиглэлээр мөн өдрийн 17 цагийн үед бүслэлтээс гүн тийшээ сугаран гарчээ. Дайсны талаас 5 хүн алагдаж, 3 хүн олзлогдсон бөгөөд бусад нь шөнийн харанхуйгаар хил даван оджээ. Бүслэлтээс зугатан гарсан 10 тооны дайсан Булган голыг гаталж, хойд зүг чиглэн хил давж буцахаар явжээ.

Отрядын штабаас хошууч Дорлигоор удирдуулсан 10-аад хүнтэй морьт бүлгийг маргааш өдөр нь гаргаж, Цагаан голын чиглэлд дайсныг тосож, устгуулахаар явуулсан байна. Тэд 6 дугаар сарын 7-ны 14 цагт дайсантай тулгаран буудалцаж, дайсан ухран зугтжээ. Энэ байлдааны явц, үр дүнг нэгтгэн үзэхэд дайсан өөрийн өмнө тавигдсан амьд хэл олзлох зорилтоо биелүүлж чадаагүй бөгөөд амьд хүчнийхээ 60 хувийг алдсан байна. Хэдийгээр дайсныг бүрэн устгаж чадаагүй ч манай тагнуулын нууц ажилтан Ү.Сагадайн мэдээллийн үр дүнд Оспаны 22 "шилмэл баатар" гэгчдийг үндсэнд нь жагсаалаас гаргаж, дээрэмчдэд хүнд цохилт өгчээ.

Ү.Сагадай хожим "...Манай дарга нар анх явуулахдаа бүрэн итгэл даалгасан бол би Оспаныг тун ч төвөггүй тонилгочихоод толгойг нь аваад ирэх байсан юм. Намайг эдгэрсний дараа Оспан надад морь унаж, хоёулаа салхинд явъя гэж хэлээд алс хээр гарлаа. Мөргөлийнхөө цагт Оспан морь, буу зэвсгээ надад өгөөд мөргөл үйлдэж байсан. Энэ үед түүнийг хороож элсэнд булчихаад явах бодол төрсөн боловч тийм даалгавар аваагүйдээ аль нэг талаар буруудахаас болгоомжлоод тэвчин өнгөрсөн юм" гэж харамсан ярьж байжээ. Ховд аймгийн Тагнуулын хэлтсийн дарга асан, хурандаа Ц.Төмөр-Очир дурдатгалдаа "... Бид нууц ажилтан Ү.Сагадайд Оспаныг устгах даалгавар өгөхөөр төлөвлөснийг төвөөс зөвшөөрөөгүй. Ү.Сагадай явахдаа надад хандаж хэлэх юм өөр алга уу гээд дахин дахин асуугаад байсан..." гэж тэмдэглэн үлдээжээ. Үүнээс гадна 1948 онд Оспаныг устгуулахаар Б.Чилхаагаар удирдуулсан бүлгийг Улаанбаатарт бэлтгэж, Ховд аймгийн Бодонч гол дахь Алтайн отрядын хариуцсан хэсэг болох Бага Хавтагаар хил нэвтрүүлж явуулсан нь үр дүнгүй болжээ. Мөн 1949 онд Л.Дандар (БНМАУ-ын баатар)-аар удирдуулсан бүлгийг Оспаныг устгуулахаар хоёр ч удаа ажиллуулжээ. Бүлгийг Зээгийн усны застав дээрээс Ховд аймгийн хэлтсийн дарга Цэдэн, ДЯЯ-ны 4 дүгээр газрын хэлтсийн сургагч Ековенко нар 3 дугаар сарын 19-нд хил нэвтрүүлэн гаргажээ. Л.Дандарын удирдсан бүлэг 1949 оны 3 дугаар сарын 24-нд Цонжийн хойд элсний захад Оспаны лагерийн айлуудаас хонь хариулж явсан Акаан гэгчийг тариачин хятадын хамт олзлон баривчилжээ. Тэд "...Оспан хэдхэн хоногийн өмнө өвөлжөөнөөсөө гарч тэр хавьдаа 5, 6 эсгий гэртэй байгаа. Хамгаалагчаар нь 30-аад цэрэг Оспаны ойролцоох тус тусын гэрт байж шөнийн цагт ээлжийн манааны журмаар хамгаалдаг..." гэж мэдүүлжээ. Шөнө болмогц тусгай ажиллагааны бүлгийн гишүүд Оспаны гэрүүдэд 25-30 метр ойртож хөнгөн пулемёт, автомат, винтовоор нэгэн зэрэг гал нээжээ. Гэрүүдээс хэн ч гарч зугтаагүй бөгөөд тэнд байсан хүмүүс цөм алагдсан болохоос зайлахгүй, Оспан нь лав устгагдсан гэж үзээд Л.Дандар бүлгээ авч буцжээ. Булган гол дахь Тагнуулын тасгаас энэ операцийн дүнг шалгахад Туркестаны зүгээс хэсэг хүмүүс ирж хасаг, хятад хоёр хүнийг баривчлан хот айлын дэргэд алаад, тэр айлууд руу нэлээд буудсанаас нэг эмэгтэй хөл шархадсанаас өөр хохирол гараагүй бөгөөд Оспан устгагдаагүй амьд байгаа болох нь тогтоогдсон юм. Тийм учраас Оспаныг устгуулахаар Л.Дандарын бүлгийг 1949 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дахин хил нэвтрүүлжээ. Тэд хил нэвтрээд 7 хүн олзолж, мэдүүлэг авахад Оспан Цонжийн зүүн өмнө уулын битүү салаанд байгаа ба өмнө, зүүн, баруун талаас нь очих зам байхгүй. Уулын хавцлын мөс, цас хайлж гүйцээгүй гэж өгүүлжээ. Байгаль, цаг уур, газар орны аргагүй нөхцөл байдлаас шалтгаалж Дандарын бүлэг үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул тэд эх орондоо 6 дугаар сарын дундуур буцан иржээ. Л.Дандарын бүлэг үүргээ биелүүлж чадаагүй ч гэсэн олон зуун өрх айлыг мэдэлдээ барьж байсан нөлөө бүхий хасгийн толгойлогч, тайж Найзер, Уатхан нарыг Шинжааны Алтай нүүлгэн дүрвүүлсний үр дүнд Оспаны хүчийг задлан бутаргасан байна. Оспан 1950 оны өвөл Бар хөлийн зүүн район Мичин ууланд өвөлжсөн байна. Улмаар 1951 оны 2 дугаар сарын сүүлчээр Энэтхэг рүү хил нэвтрэхээр явахдаа Хөх нуурын өмнөд районд Хайцай гэдэг газар Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн ангид бүслэгдэн баривчлагдаж, Өрөмч хотод цаазлагджээ.

Ийнхүү Тагнуулын байгууллагаас 1946-1949 онд зохион явуулсан дээрх олон талт арга хэмжээ нь баруун хилийн аюулгүй байдлыг хангах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахиулахад чухал хувь нэмэр болсон байна. 

 

a

 

Ү.Сагадайн зураг

 

ХХЕГ-ын Хилийн цэргийн төв архив, түүхийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд хурандаа Н.ДАВААДОРЖ

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах эсэхийг шийдэх санал гаргав
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах эсэхийг шийдэх санал гаргав
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​