Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 1984 онд төрсөн, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс, "Хутагтын хүчтэн" дэвжээний бөх Алтанбаганы Цацавшир энэ жилийн баяр наадамд тав даван шөвгөрлөө.
А.Цацавшир харцага
2004 онд Говьсүмбэр аймгийн наадамд үзүүрлэн аймгийн заан
2006 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан
2007 онд улсын наадамд 5 давж начин цол
2011 онд улсын наадамд 6 давж харцага цол
Дорноговь аймгийн анхны харцага цолтон
2013 онд 5 давж өсөх идэр
2017онд 5 давж улам нэмэх чимэг хүртсэн байна.
2018 онд тав давлаа. Ингэснээр тэрбээр Улсын харцага цолтонуудын тавд эрэмбэлэгдэж байна.