Мэндчилгээ


Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэм хүндэт уншигч, харилцагч, наадамчин олон та бүхэндээ цахим мэдээллийн Шуурхай.мн сайтын хамт  олон бид  эрүүл энх, аз жаргалын дээдийг  хүсэн, золбоо хийморь, ажлын үйлсийн өрнүүн амжилтыг  билэгдэн  мэндчилж байна.

Цахим мэдээллийн Шуурхай.мн сайтын  сэтгүүлч, уран бүтээлчид бид өнгөрсөн хугацаанд  иргэний  нийтлэг  эрх, эрх чөлөөний дуу хоолой, мэдэх эрхийн найдвартай индэр нь байж, мэдээллийн  үнэн бодитой, шуурхай байдлыг хангаж, сэтгүүл зүйн үндсэн зарчим, ёс зүйн хэм хэмжээг тууштай баримтлан уншигчдынхаа итгэлтэй түншийн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн бөгөөд цаашид ч энэхүү  үүрэг, зорилгодоо  үнэнч байх болно.  

Аливаа түүхт ой, тэмдэглэлт өдрүүд, үндэсний их баяр наадам нь монголчууд бидний туулж өнгөрүүлсэн зам мөр, алдаа оноог эргэн дурсаж, угтах ирээдүйн зорилго, өөдрөг тэмүүлэл, арвин их амжилтанд хүрэх арга замаа тунгаан эргэцүүлж тодорхойлох цаг  мөч билээ.

Наадмын дараа намар гэдэг. Энэ нь ирэх өвөл хаврыг  өнтэй сайн давж туулах бэлтгэлээ айл өрх, иргэн бүр эртнээс базааж, ажил хөдөлмөрийнхөө үр шимийг улам дээшлүүлэхийг  хотол олноороо бие биедээ сургаж, анхааруулдаг сайхан уламжлалын товч илэрхийлэл юм.

Монголчууд  бид  хөгжил дэвшилд  тулгамдаж буй олон сорилт, бэрхшээлийг  амжилттай шийдвэрлэхийн тулд  эв эеийг хичээж,  эрч хүчээ нэгтгэн, хуулиа дээдлэх төрт  ёсны уламжлалыг  сэргээн сахих, ниймгийн шударга харилцааг  төлөвшүүлэхэд  үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө өндөр ухамсар, хариуцлагатайгаар зүтгэх нь эх орноо гэсэн халуун элгэн сэтгэлтэй хүн бүрийн юу юунаас илүү эрхэм чухал зорилт болоод байна. 

Эрхэм хүндэт уншигч, харилцагч, хамтран зүтгэгч, түмэн олон наадамчид ааТа бүхэн минь дэлгэр орныхоо “дэнж хотойтол” сайхан наадаарай. Тэнгэр өршөөж, газар ивээх болтугай.

                                                Шуурхай.мн сайтын хамт олон 


Энэ мэдээ таалагдаж байвал: