Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан бариалж, түрүүлж айрагдсан хурдан хөлгийн нэрс тодорлоо.
Энэ жилийн наадмын хязаалангийн уралдаанд 300 гаруй хурван хөлөг шандсаа сорьсноос Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач, УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны зээрд үрээ түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат, улсын тод манлай уяач Дамбын Хишигжаргалын зээрд үрээ аман хүзүүнд хурдалж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор үрээ, Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын хээр үрээ, Увс аймгийн Тэс сумын харъяат Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ үрээ айрагдаж, наадамчин олноо цэнгүүллээ.