Тайландын агуйд гацсан 12 хүүхдийн дөрвийг нь эсэн мэнд гаргажээ


Тайландын хойд хэсгийн Тхам Луанг агуйд хөлбөмбөгийн багийн гишүүн 12 хүүхэд, дасгалжуулагчийн хамт агуйд түгжигдээд байсан билээ. Зургаадугаар сарын 23-нд агуйд аялж явах үед нь үерийн ус цутгаж, тэднийг гарах аргагүй болгосон юм. 

 

Улмаар 10 орчим хоногийн дараа буюу өнгөрсөн Даваа гарагт тэдний байрлалыг илрүүлж, одоог хүртэл аврах ажиллагаа үргэлжилж байна. 

Харин өчигдөр буюу Ням гарагийн орой дөрвөн хүүхдийг агуйгаас аюулгүйгээр гаргажээ. Тэднийг гаргасны дараагаар хүчилтөрөгчийн савыг дүүргэхийн тулд аврах ажиллагааг зогсоожээ.

Агуйгаас гарсан дөрвөн хүүг эмнэлгийн үзлэгт хамруулахад эрүүл мэндийн хувьд сайн байгаа гэсэн дүгнэлт гарчээ. 

Аврах ажиллагааг өнөөдөр өглөө үргэлжлүүлэх байсан ч бороо их хэмжээгээр орж байгаа нь аюул учруулж болзошгүй болоод байна. Учир нь цаг агаарын урьдчилсан мэдээллээр тус бүс нутагт ойрын өдрүүдэд байнга бороотой байх аж. Энэ нь үерийн усыг зайлуулах гэж оролдож буй аврагчдад хүндрэл учруулах юм.

Чианг Рай хотын захирагч Нарходак Осоттананкорн хэлэхдээ "Ус болон цаг агаарын хоёр саад бэрхшээл бидэнд байна. Энэ бол аврах ажиллагаа эхэлсэн эхний өдрөөс л тулгамдаж байсан асуудал. Байгалийн хүчийг даван туулах хэцүү ч бид чадах бүхнээ хийх ёстой" хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: CNN


Энэ мэдээ таалагдаж байвал: