Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр нутгийн иргэд рүү мотоцикльтой хүн буудсан гэх мэдээлэл аймгийн цагдаагийн газарт ирсэн байна. Цагдаагийн газраас шуурхай ажлын хэсэг гарган буудсан гэх иргэдийг саатуулан шалгахад тус аймгийн Дадал сумын 2 иргэн гөрөөс хэмээн андуурч буудсанаас нэг иргэн газар дээрээ нас барж нэг иргэн хэвлий тус газраа шархадсан байна. Тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Хоёр иргэнийг гөрөөстэй андууран буудаж, нэгнийх нь аминд хүрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.