УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг батлах юм. Гэхдээ өчигдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий 19 гишүүний гарын үсэгтэй "60 тэрбум"-ын асуудлаар нээлттэй сонсгол хийх саналыг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан.
Тиймээс үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан бол УИХ дахь АН-ын бүлэг үүнтэй холбогдуулан шуурхай хурал зарлан хуралдуулсан юм.
Талууд өнөөдөртөө багтаж улс төрийн шийдэлд хүрч, хуулийн хугацаанд хаврын чуулганыг хаах юм.