fbpx Таван жилийн өмнөх тарчлаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
10 минут 51 секунд

Таван жилийн өмнөх тарчлаан

Миний бие эх орноо төлөөлөн АБНЕУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа “Арабын хавар” гэх нийгэм­ улс төрийн хувьсгалт үйл явцтай биеэрээ тулгарч, сэтгэлээрээ мэдэрч явсан. Тэр хувьсгалыг Каир хотын төв талбайн (тахрир) нэрээр “Тахрирын хувьсгал” гэж нийтээрээ нэрлэж хэвшсэн. Харин одоо таван жилийнх нь ой тохиож буй 2013 оныхыг “Тахрирын хоёрдугаар хувьсгал” гэж нэрлэх нь түгээмэл болж буй. Гарчгаа би яг тэрхүү ойн өдөрт зориулан авлаа.

Египетэд “Тахрирын II хувьсгал” Лалын ахан дүүс­ ийг эргэж ирэхгүй болтол нь нийгмээс шахсаны таван жилийн ой гэчихвэл хилсдэхгүй. Арми тэднийг хүчээр дийлж, номхруулсан. Исламистуудын эсрэг талд зогссон, шашинжихгүй хөгжих нэг хэсэг, либерал, аядуу бүх нам, хөдөлгөөн, нийгэм бат цул нэгдэж нягтарч Лалын ахан дүүс­ийг нэр нүүрээ барсан дээр нь нударгалан дараад таван жил болж байна. Египетийн нийгэмд хар тамхи мэт хүн ардын тархийг угаасан лалын шашны харгис номлол, мухар сүсгээс сая сая хүн сайн дураараа татгалзсаныг хувьсгал гэхгүй өөрөөр юу гэж нэрлэх билээ.

Лалын ахан дүүс нь исламизм, панисламизм, кутбизм, жихад, антисионизмыг үзэл суртлаа болгосон, лал бүхнийг шийднэ гэдэг уриатай нийгмийн томхон хөдөлгөөн юмсанж. 1928 онд байгуулагдаад, тэр дороо нууц байдалд шилжиж, 1952 онд нэг удаа ил гарч ажилласан ч хэт даврах, туйлшрах бодлогоор явж, 1954 онд бүр Ерөнхийлөгч Насерыг хөнөөхөөр завдсан тул үйл ажиллагааг нь бүр мөсөн хорьжээ.

Тэгж тэгж 2011 онд “Тахрир–1” хувьсгалын шуурганаар дахин ил гарч ажиллан, 2012 оноос төрийн эрх барьсан ч жил хагасын дараа түүхээс бараг арчигдсаны таван жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 90 жилийн настай энэ хөдөлгөөнийг 2013 оны хавар албан ёсоор бүртгэж авсан, 2013 оныхоо зун эргээд бүртгэлээс хасагдаж, хууль ёсны статусгүй болж, одоо нууц байдалд шилжжээ. Яг таван жилийн тэртээ хүн амын 90 орчим хувь нь мусульман­чууд гэгддэг Египетэд тэд өргөн фронтоор исламистуудынхаа эсрэг боссон юм.

“2013.06.30”; “2013.07.03”­ны хувьсгалт үйл явдлыг аНу­ын сенатч Ж.Маккейн учиргүй буруушааж, хувьсгал хийсэн либерал босогчдыг тэр үед буруутнаар тодруулж, бүр Лалын ахан дүүс­ийг дэмжинэ гэсэн гээч. шударга сонгуулиар ялаад гараад ирсэн бол хулгайч ч байсан яах вэ гэсэн америк идеализмыг би мөн ч их шүүмжилсэн дээ. Ардчиллын идеализм нь нүдийг нь таглачихсан учраас тэрээр галаар наадаж яваагаа хэрхэн олж харах билээ.

Тэгвэл таван жилийн өмнө яг юу болоод өнгөрсөн бэ? Египетийн нэрт улс төрч Аль­ Барадей эхлээд ингэж хэлжээ. “Арми улс орны дотоод хэрэгт оролцсоноороо маш зөв алхам хийлээ. Энэ бол төрийн эргэлт байгаагүй. хорь гаруй сая хүн гудамжинд гарлаа. Тийм байдлаар цааш үргэлжлэх аргагүй. Хэрэв мурсийг зайлуулаагүй бол бид фашист төр улс байгуулах зам руу шилжих байсан, тэгээд энэ бүхэн нь иргэний дайнаар л дуусна”.

Египетийн христианчуудын Al Watani сонины эрхлэгч Юссеф Сидхом гэдэг хүн үйл явдлыг “Ард түмний эргэлт” хэмээн тодорхойлсон нь оновчтой мэт. Дэглэм солигдсоныг оросын нэртэй араб судлаач экспертүүд тэр дор нь Москвад цуглаж “Египет: Цэргийн эргэлт үү, эсвэл долдугаар сарын хоёрдугаар хувьсгал уу?” сэдэвт эрдмийн бага хурал хийгээд бас дүгнэчихсэн. ОХУ-ын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх эрдэмтэн Александр Игнатенкогийн өгсөн тодорхойлолт анхаарал татна.

“Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэн унагасан явдал бол шинэ төрлийн хувьсгал юм. Иргэний нийгэм нь хүчний байгууллагадаа хандаж хүсэлт тавьсны дагуу хийгдсэн хувьсгал. Батлан хамгаалахын сайд генерал Абдель­Фаттах Аль ­Сисийн танилцуулсан, цэргийнхний боловсруулсан “Замын зураг” бол иргэний нийгмээс тавьсан хүсэлтийг хүчний байгууллага хүлээж авсны үр дүн” гэжээ.

Британийн гадаад хэргийн сайд Уилльям Хейгийн мэдэгдэл байна. Бодууштай, зөв ч юм шиг, голыг нь олоод хэлчихэв үү гэмээр: “Ардчилсан тогтолцооны хүрээн дэх цэргийнхний оролцоо, тэр нь ард түмний дийлэнх хэсгийн дэмжлэг хүлээлээ” гэжээ.

Дээр зөв гарц олж, бүр дон­ жийг нь олж хэлцгээсэн байна. Би өөрийн дүгнэлтээ нэмэе. Юу гэвэл 2013 оны тэр зургаа, долдугаар сарын заагт дэлхий дахин нэгэн жигтэй явдлын гэрч болжээ. Түүхнээсээ ардчил­ лын эсрэг байж ирсэн армиа ардчиллын идэвхтэнүүд нь урьж, сонгуулиар гарч ирсэн, өөрсдийгөө теократ гэж үздэг исламистуудыг зайлуулжээ. Эрх чөлөө ба дэг журмын хоорон­ дын тэнцвэр алдагдсан, олон эрх ашиг холилдсон Египет шиг улсад өөрөөр яах ч билээ.

Тогтвортой нийгэмд бол эрх чөлөө ба дэг журмын хоорондын тэнцвэрийг консенсусын зарчмаар тодорхойлдог. Хууль ёсыг дээдэлсэн нийгмийн сахилга бат тогтоосноор бие хүмүүсийн хоорондын мөргөлдөөнөөс зайлж чаддаг. Үндсэн хуульт ардчилал гэдэг бол эрх чөлөө ба дэг журмын хоорондын тэнцвэрийг хадгалах хамгийн зөв шийдэл. Гэвч ардчилал нь дэндүү балчраараа байгаа Египетэд тийм шийдэлд хүрнэ гэдэг үнэхээр амаргүйг тэр өдрүүд харуулсан.

Гэмт хэрэг, инфляцын өсөлт, тоо томшгүй их ажил хаялт, үйлчилгээний салбарын уналт, улмаар улс төрийн хаос, Засгийн газрын үйл ажиллагааны дампуурлын уршиг дагавар, лалын шашны мухар сүсгийн муйхар шийдлүүдийг египетчүүд ганцхан жилд ханатлаа амсаж, адаг сүүлд нь нийгэмд дэг журам тогтоож аль хэмээн армиасаа хүсчээ. Хамгийн үр өгөөжтэй, найдвартай, юу ч хийж мэдэх армидаа нийгэм нь тэр үед ханджээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын тэр өдрүүдийн бас нэг лут афоризмыг эшлэе. Лалынхны уналтыг тэрээр: “Улс төрийн ислам гэгч төгсгөл болсны илрэл. Мурситэйгээ хамт улс төрийн исламын үзэл суртал нурлаа. Шашинжаагүй төрийг шашны зүтгэлтнүүд хянах гээд бүтэлгүйтсэнийг Египетийн жишээ харууллаа. Шашныг улс төрийн зорилгоор эсвэл ямар нэг бүлгийн эрх ашгийн төлөө ашиглах гэвэл хаана ч ялгаагүй ингэж түлхэгдэн унана” гэжээ.

2011 оны арабын хувьсгалаас хойшхи парадокс, бүр этгээд үзэгдэл бол соёлжиж гэгээрсэн, эдийн засгийн хүч нөөцтэй, хүн төрөлхтөний өлгий болсон 80 сая хүн ам бүхий Египетэд лалынхан засгийн эрхэнд ард­ чилсан сонголтоор гарсан явдал яах аргагүй мөн. Тэгээд жил гаран төр бариад “Ашшааб юрид искату низам”­д тулж унажээ. Хөрвүүлбээс “Ард түмэн дэглэ­мийг зайлуулахыг хүсч байна!” – “Лалын ахан дүүс”­-ийн дэглэм. Дэглэм гэдгээр бүтэц, тогтолцоо, оройд нь суугаа бие хүн бүгдийг ойлгож болно.

ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨХ ҮЙЛ ЯВДЛЫГ ИНГЭХЭД ЛАЛЫН УДИРДАГЧИД НЬ ЮУ ГЭЖ ҮЗСЭН БЭ?
Дээр эшлэсэн эерэг гэмээр үнэлэлт дүгнэлтийн эсрэг, бүр сөрөг гэдгээр аль­ Каедагийн толгойлогч Айман аль­ Завахири, Лалын ахан дүүс­ийн оюун санааны лидер Мухаммед Бадиа нараас унасан үгс.

-Айман аль-Завахири:
Загалмайтнууд, шашин- гүйчүүд, америкжсан арми Булангийн орнуудын мөнгөөр, АНУ-ын заавраар Египетийн Ерөнхийлөгчийг зайлууллаа. Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг авч хаях хуйвалдааныг АНУ бэлтгэжээ.

-Мухаммед Бадиа:
Аллахын нэр барьж тангараглая! Египетэд Абдель-Фаттах Сисигийн үйлдсэн хэрэг бол ариун дагшин Кааб сүмийг маань сүхээр цавчсантай адил хамгийн том нүгэл, хамгийн том гэмт хэрэг.

“Кааб” гэдэг нь Саудын арабын мекка дахь бүх дэлхийн мусульманчуудын гол сүм. Хар хөшгөөр хучсан дөрвөлжин хайрцаг дотор солирын хэлтэрхий хар чулуу буй. Түүнийг эрхэт тэнгэрийн бэлгэдэл хэмээн нийт лалын ертөнц бишрэн шүтдэг. 2013 оны тэр өдрүүд буюу Египетийн “Долдугаар сарын II хувьсгал”, “Тахрирын II хувьсгал” юуг харуулав гэхээр: 

1) Араб ертөнцийн үлэмж том орон аж үйлдвэржсэн, хөгжингүй, ардчилсан нийгмийн төлөө юү эсвэл “Лалын ахан дүүс”­ийнхний тулгасан дундад зууны үзэл суртал, лалжсан нийгмийн байгууллын төлөө юү гэдэг дээрээ эцсийн сонголтоо хийжээ гэж үзэж болно.
2) Египетчүүдийн лав тал нь эх орноо шашны теократ улс болгохыг хүсэхгүй байгааг харуулжээ.
3) Лалын ахан дүүс засгийн эрх бариад XXI зууны соёлжсон, харьцангуй европжсон, нээлттэй, үйлдвэржсэн Египетэд тэртээх дундад шашны зууны үзэл сурталлалчлал, шариатчиллаа тулгаад тийнхүү ялагджээ.

Тахрирын тэрхүү хоёрдугаар хувьсгал бүс нутаг дахь хүчний тэнцвэрт ч нөлөөлсөн. Жихадис­ туудыг дэмжээд бүтэлгүйтсэн Катарын Эмир Халифа Аль­тани, Ерөнхий сайд Ясим Аль­тани нараасаа АНУ, Саудын Араб хоёр салж авсан. Тэд шившигтэйгээр огцорсон.

АБНЕУ­-д исламистууд тийнхүү ялагдсан нь араб ертөнцөд шашинжихгүйн төлөөх хүчнийхэн ялж байгааг илтгэсэн. Арабын консерватив монархууд хөшигний цаагуур орохоос аргагүй болсон. Арабчууд Европын үнэт зүйлсийг баримжаалан улс төрийн тогтол­ цоо, эдийн засгаа шинэчилье, шашинжихгүй хөгжье гэж нэг удаа маш чангаар дуугарсан нь тэр.

2013 оны тэр үйл явдалд зоригжсон Сири өнөөг хүртэл тэсэн тогтоод ялах үедээ ялаад байж байна. 2013 онд лалынхан Египетэд ялагдсан учраас л Сири дэх лалын босогчид шинээр эмхлэн байгуулагдаж, “Лалын улс” болж Ирак руу нүүж улмаар Халифатаа (лалын хаант улс) тэнд байгуулсан. Хэрэв Египетэд лалынхан байсаар байсан бол тэд Ирак руу биш Синайн хойг руу шилжээд тал тал тийшээ салбарлаж, аюул дагуулах байсан биз. Гол нь лалын хэт даврах, мухар сүсгийн үзэл хол явахгүйг таван жилийн өмнө египетчүүд харуулсан юм.

(үргэлжлэл бий)

Засгийн газрын мэдээ сонин 

Шатахуун импортлогчид татвараа тэглүүлсэн ч 6 сарын дараа шатахууны үнийг дахин  нэмлээ
Шатахуун импортлогчид татвараа тэглүүлсэн ч 6 сарын дараа шатахууны үнийг дахин нэмлээ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​