Дэнж хотойтол нааддаг дэлхийд ганцхан монгол наадам болоход 20 гаруйхан хоног үлдэж байна. Энэ жил Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой тохиож байна.
Улсын баяр наадмаас гадна энэ жил ихэнх аймгууд баяр наадмаа долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд хийхээр товлоод байгаа ажээ.
Энэ жилийн наадмыг Өмнөговь аймаг эхлүүлж долдугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна. Гэхдээ тус аймгийн ихэнх нутаг гантай хуурай байгаа гэсэн мэдээлэлтэй байна.
Энэ жилийн тухайд Булган, Хэнтий зэрэг аймаг үүсч байгуулагдсаныхаа тэгш ойг тэмдэглэнэ. Энэ нь наадмыг улам өргөн дэлгэр болгодог.
Баяр наадмаа хамгийн сүүлд тэмдэглэх аймгийн нэг нь Булган. Тус аймаг долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд баяр наадмаа хийхээр товложээ. Цаг хугацаагаа ингэж тааруулсан нь наадмаа өнөр өтгөн болгож, олон хүчтнүүдийг дэвжээн дээрээ зодоглуулж, газар газрын хурдаар нутгийнхаа тоосыг өргүүлэх гэснийх буй заа.
Та бүхэн аймгуудын баяр наадмын хуваарьтай танилцана уу