fbpx Ерөнхийлөгч Засгийн Газрыг удирддаг болвол Монгол Улсын иргэд итгэж найдаж, ажлын үр дүнг асууж байх удирдагчтай болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 54 секунд

Ерөнхийлөгч Засгийн Газрыг удирддаг болвол Монгол Улсын иргэд итгэж найдаж, ажлын үр дүнг асууж байх удирдагчтай болно

Монгол Улсын төр засаг ухаан чадвартай удирдагчтай байх арга замын тухай бодол санал
 
Монгол улс хөгжиж байна. Гэвч ардчилсан хувьсгалаас хойш хөгжлийн хурд удаан, ард олны амьдрал сайн биш, яаж хөгжиж ямар хугацаанд ядуурлыг арилгах, түүний төлөө төр ба ард иргэд нэгэн санаа сэтгэл, нэгдсэн хүч чармайлтаар ямар асуудлыг хэрхэн шийдэх шаардлагатайг тодорхойлж чадахгүй байсаар бараг гучин жилийг өнгөрөөлөө. Энэ бол нийт Монголчуудын санааг зовоож байгаа асуудал. Шалтгааныг оновчтой тодорхойлж шийдлийг олж хэрэгжүүлэхэд цаашид цаг алдах аргагүй. Миний бодлоор юуны өмнө хоёр асуудлыг шийдэх шаардлагатай.
Нэгдүгээрт, төрийн тогтолцоог боловсронгуй болгож төр улсын удирдагад зөв хүмүүсийг сонгож тогтвортой хариуцлагатай ажиллуулах,
Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх алс хэтийг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөтэй болох. Нэгдүгээр асуудал буюу төр улсын удирдлагад ухаан боловсролтой, өндөр ёс суртахуунтай, улс нийгмийн төлөө бие сэтгэлээ бүрэн зориулж ажиллах сэтгэл чадвартай хүмүүсийг хэрхэн шилж сонговол зохистой байхыг үргэлж бодож санал бодлоо хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр илэрхийлж байдаг билээ. Улс нийгмийг зөв удирдан чиглүүлэгч ухаантай удирдагч зайлшгүй хэрэгтэй. Энэ санааны үүднээс бусад улс орны туршлага, эрдэмтэн ухаантан нарын сургаалийг судалж байх явцад Елена Ивановна Рерих хэмээх алдарт эмэгтэйн төр улсын тэргүүнийг сонгох асуудлаар хэлж бичиж байсан санааг олж унших завшаан олдсон юм.
XX зууны гарамгай сэтгэгч, сансар ертөнцийн оюунтан, шашны философч, зохиолч, нийгмийн зүтгэлтэн гэж үнэлэгддэг Елена Ивановна Рерих гэдэг ухаалаг Орос эмэгтэй 1879-1955 онд амьдарч байжээ. Элена Рерих "Основы буддизма -Буддизмын үндэсүүд", "Криптопрограммы Востока -Дорнын нууцлагдсан код бичгүүд" гэх мэт ном, оюунлаг -философийн сэдэвтэй олон өгүүллэг нийтлэлүүдийн зохиогч юм. Өөрийнхөө өдөр тутмын тэмдэглэлийн үндсэн дээр Амьд Этики гэх сургаалийн цуврал ном бичсэн ба түүнийхээ үндэслэл санааг тайлбарласан олон нийтлэл бичиж үлдээжээ. Е.П.Блаватски-ийн "Тайная доктрина - Нууц номлол" гэдэг хоёр боть ном болон Махатмын А.П. Синнет-д хаягласан \Чаша Востока -Дорнын тэсвэр\ сонгомол захидлууд зэрэг орчуулж чадах хүн олоход хэцүү бүтээлүүдийг англи хэлнээс орос хэлнээ орчуулсан байна. Елена Ивановна өөрийхөө нөхөр, Монголчуудын сайн мэдэх Николай Константинович Рерихийн удирдлага дор Орос, Америкийн Нэгдсэн Улс, бусад улсуудад зохиогдож байсан соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд зохион байгуулагч, оролцогчоор идэвхтэй ажилласан. Мөн Энэтхэг улсад байрлалтай "Урусвати" гэдэг Гималайн судалгааны Институтийн хүндэт ерөнхийлөгчийн хувьд Төв Азийн Экспедицид 1923-1928 онд оролцсон байна. Монгол Улсад ч нөхөр Н. К. Рерихийн хамт ирж байсан бололтой. Соёлыг хамгаалах Олон улсын хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг бөгөөд 1928-1947 онд уг хөдөлгөөнийг удирдаж байсан юм байна.Елена Ивановна Рерихийн утга зохиолын сан хөмрөгт түүний бичсэн захидлууд онцгой байр эзэлдэг байна. Харилцагч нар нь 140 гаруй байсан бөгөөд тэдэндээ бичиж байсан захидлууд нь Хойд Өмнөд америк, Европ, Ази тивд хүрч байсан. Харилцагч нар дотор нь найз нөхөд, сурагчид, хамтран зүтгэгчид, өөрийг нь дэмждэг бүлэг дугуйлангийн төлөөлөлүүдээс гадна соёл шинжлэх ухааны болон улс төрийн нэрт зүтгэлтнүүд олон байж. Е.И. Рерихийн бичсэн захидлуудад олон олон асуудалд хариу өгсөн, шинжлэх ухаан, философийн төвөгтэй асуудлууд, "живой этик"-ийн үндсийг тайлбарласан байдаг.
 Сансар ертөнцийн хуулиуд, хүн төрөлхтөн оршин буйн утга учир, хүн төрөлхтөний өөрчлөлтөд соёлын ач холбогдол, их сургагч нарын тухай бичиж байжээ. Түүний бичсэн захидлуудыг хоёр боть ном болгон хэвлэсний нэгд нь Америк, Европт байсан харилцагчидадаа 1929-1935 онд бичсэн 108 захидал нийтлэгджээ. Елена Рерихийн захидлуудыг уншиж байхад төр улсын удирдлагын сонгуулийн талаар бичиж байсан санаа нь сонирхолтой байлаа. Елена Рерих Америкт байсан нэг харилцагчдаа 1934 онд бичсэн захидалдаа:
" Би хэзээ ч улс төр, төр улсын удирдлагын асуудлыг сонирхож байгаагүй. Гэвч төр улсын удирдлагыг сонгохдоо нийгмийн ашиг сонирхлыг эрхэмлэсэн эрүүл ухааныг удирдлага болгох ёстой, энэ ариун байх ёстой ажлыг нийгмийн ашиг сонирхолд харш ямар ч хүсэл эрмэлзлээр зохиох ёсгүй гэж боддог. Төр улсын удирдагчийг бодит мэдээллээс хол байдаг буюу ухамсар муутай олон түмнээр сонгуулдаг хуулиас өөр ямарч хууль миний дургүйг хүргэдэггүй. Ийм жигшим бөгөөд гэмт хэрэг гэж үзэх ёстой тоглолтыг би олон удаа ажигласан. Авлигыг мөрддөг боловч хамгийн хариуцлагатай ариун шударга байх ёстой ажил буюу төр улсын удирдагчийг сонгох үед авлига, хахууль, санал худалдаж авах зэрэг муухай арга өргөн хүрээгээр явагддагийг ажигласан. Сонгуулийн санал хураахын өмнө улсын гол сонин хэвлэлд нэр дэвшигчийн нэрийг хамгийн том гэмт хэрэгтэн мэт цоллож бичиж байснаа тэр хүн нь сонгогдсон тухайд түүнийг тэр сонины маргаашийн нь дугаарт ердийн биш өндөр чанарын хүн гэх магтаалаар дүүрсэн нийтлэл гаргадаг. Тэгэж л олон түмний ухамсарт нөлөөлдөг буюу тархи угаадаг. Мунхаг харанхуй буюу юм мэдэхгүй, тэгээд сул дорой араншинтангууд олны дотор цөөнгүй байдаг бөгөөд тэд нар хамгийн өндөрлөгийн шүүгч байж чаддаггүй, байх ёсгүйг ухаарах хэрэгтэй. Төр улсын удирдагчийг тухайн улсын зөвхөн өндөр ёс суртахуунтай буюу соёлтой, боловсрол өндөртэй гэгээрсэн ухаалаг хүмүүс л сонгох эрхтэй байвал зохино. Харамсаптай нь улс орны удирдагчид итгэж болох сайн хүнийг шалгаруулж сонгох зайлшгүй шаардлагатай болсон цаг мөчид мэдлэг ухамсаргүйчүүд идэвхждэг. Хэрэв ямар нэг улс мэдлэг хөдөлмөрийн бүх салбартаа байгаа зөвхөн мянга орчим сайн төлөөллөө ашиглаж чадахгүй алдчихвал, тэр улс даруй хөгжлийн доод түвшинд гулсан орох болно" гэж бичсэн байна. Елена Рерихийн ная гаруй жилийн өмнө бичиж байсан санаа орчин үед, манай улсад тохиож байгаа үйл явдлыг хараад хэлсэн санаа юм шиг санагдсан юм. Ингээд түүний хэлж байсан санааг бодолцоод Монгол төрийн тогтолцоог боловсронгуй болгож, төр засгийн удирдлагыг сонгох журамд өөрчлөлт оруулах талаар баримталдаг өөрийн саналыг тодотгож бичих нь зүйтэй юм байна гэсэн санаа төрсөн болно.
 
 
 
Энэ талаарх миний санал:
 
-Монгол Улсын парламентыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай болгох.
 
Энэ нөхцөлд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх тухай Үндсэн хуулийн суурь заалт зохистой хэрэгжих, Монгол улсын хууль ард иргэдийн ашиг сонирхолд илүү нийцэж байх, Хуулийг боловсруулах батлах хэрэгжүүлэх үйл хэрэгт тавих хяналт сайжрах болно. Төр төвтэй засаглал тогтож бэхжих ач холбогдолтой.
 
-Төрийн эрх барих дээд байгууллага болох Ардын Их Хурлыг Монгол Улсын сум дүүрэг нэг бүрээс сонгогдсон 400-500 гишүүнтэй, байнгын бус ажиллагаатай байхаар байгуулах.
 
Төрийн эрх барих дээд байгууллага -Ардын Их Хурлыг сум дүүрэг нэг бүрийн ард олны дундаас шилж нэрийг нь дэвшүүлэх үндсэн дээр шууд сонгосон, өндөр ёс суртахуунтай буюу соёлтой, боловсрол өндөртэй гэгээрсэн ухаалаг гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулснаар Монгол Улсын хууль боловсруулж батлах үүрэггэй Улсын Бага Хурал, Засгийн газрын үйл ажиллагааг хариуцах Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Шүүх, прокурор, Үндсэн хуулийн Цэцийг ухаан чадвартай шилдэг хүмүүсээс сонгон шалгаруулж томилох ариун ажлыг ухамсар мэдлэг ухаанаар шалгарсан хүмүүс хариуцдаг болох ач холбогдолтой.
 
-Улсын Бага Хурлыг Ардын Их Хурлын хяналтын дор хууль боловсруулах, батлаж хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд байнгын ажиллагаатай байхаар байгуулах.
 
Монгол Улсын хууль, эрх зүйн актууд боловсронгуй, эдийн засаг нийгмийн хөгжил, ард иргэдийн ашиг сонирхолд нийцэн боловсрогдож хэрэгжиж байх талаар тавих хяналт, хүлээлгэх хариуцлага сайжрах болно.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон гишүүд, Улсын ерөнхий прокурор ба түүний орлогчид, Үндсэн хуулийн цэцийг Ардын Их Хурлаас сонгодог болгох.
 
Дурьдсан албан тушаалтнууд бол өндөр ёс суртахуунтай буюу соёлтой, боловсрол өндөртэй гэгээрсэн ухаалаг хүмүүс байх зайлшгүй шаардлагатай бөгөөд тэд нарыг зөв сонгосон эсэхээс улс нийгмийн хувь заяа ихээхэн хамааралтай. Эдгээр албан тушаалд өндөр ёс суртахуун, соёл боловсролтой хүнийг шалгаруулан сонгох асуудлыг мэдээллээс хол буюу ухамсар мэдлэг дутуу байж болох хүмүүс биш илүү гэгээрсэн гэж үнэлэгдэн Ардын Их Хуралд сонгогдсон гишүүдээр сонгуулах нь чухал.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгчид гүйцэтгэх засаглалыг буюу Засгийн газрыг толгойлж ажиллах үүргийг хүлээлгэх.
 
Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын үйл ажиллагаанаас Улс нийгмийн хөгжил шууд хамаардаг. Монгол улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын Ерөнхий сайд гэсэн гүйцэтгэх засаглалын хоёр салаа удирдлага байх явдал зохисгүй болох нь тодорхой болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг хариуцлага өндөр байх ёстой. Ард иргэдийн санал хүсэлтийг парламент, Засгийн газарт дамжуулагч зуучлагч төдий биш, Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлыг хууль журмын дагуу шуурхай шийдвэрлэж байх үүрэгтэй гүйцэтгэх засаглалын ажлыг хариуцаж ажиллах Ерөнхийлөгчтэй байвал Монгол Улсын иргэд итгэж найдаж, ажлын үр дүнг асууж байх удирдагчтай байх болно. Улсын Ерөнхийлөгч Засгийн газрыг удирддаг байвал бүх яам тусгай газар, аймаг нийслэлийн тамгын газар, төв орон нутгийн төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилтнуудын хүчийг нэгтгэн удирдаж ажиллуулах чадамжтай удирдагчтай байх болно.
 
-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж Ардын Их Хурлын гишүүнд сонгохоор нэр дэвшүүлэх эрхийг улс төрийн намаас гадна сум, дүүрэг дахь үйлдвэрчин, залуучууд, эмэгтэйчүүдийн зэрэг олон нийтийн байгууллага, мэргэжлийн холбоод нийгэмлэгүүд эдэлдэг болгох. Нийслэл, аймаг хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдэд сонгох хүний нэрийг дэвшүүлэх эрхийг мөн энэ журмаар эдлүүлэх нь зүйтэй. Эдгээр асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй.
 
 
 
 
Ерөнхий сайд асан Думаагийн Содном
 ‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяны хүрээнд 1.698 тонн хог хаягдал цэвэрлэв
‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяны хүрээнд 1.698 тонн хог хаягдал цэвэрлэв
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​