fbpx МАХН 42 дугаар тойрогт хэнийг илгээх вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 50 секунд

МАХН 42 дугаар тойрогт хэнийг илгээх вэ?

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин сонгогдсон энэ парламентын хамгийн залуу гишүүн асан Д.Гантулгын чөлөөлөгдөх, хүсэлтийг энэ сарын 14-ны чуулганы хуралдаанаар УИХ дэмжсэн. Ийн Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд УИХ-д төлөөлөлгүй болсон юм. Түүнчлэн Д.Гантулгын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар  болсон тул УИХ-ын тухай хуульд зааснаар эзэнгүй үлдсэн суудалд нөхөн сонгууль явуулах эрхзүйн орчин бүрдсэн. 
Өмнөх парламентын үед өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байсан. Тэрбээр УИХ-д жагсаалтаар орж ирсэн тул түүний оронд жагсаалтын эхэнд байсан Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн болж, тангараг өргөсөн билээ. Харин энэ удаад бол дээрх тойргийн сонгогчид төлөөллийн гишүүнээ УИХ-ын нөхөн сонгуулиар сонгох “номтой”.
Нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар товлон зарладаг. Уг хуульд "Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн УИХ товлон зарлана" хэмээн тусгасан байдаг. Харин УИХ энэ асуудлаар өчигдрийг хүртэл ямар нэг мэдээлэл хийгээгүй л байна. Гэлээ ч УИХ-д суудалтай намууд нөхөн сонгуулийн тойрог руу хэнийг илгээхээ аль хэдийн яриад эхэлсэн. Тэр дундаа УИХ-д ганц л суудалтай хэрнээ тухайн гишүүнтэйгээ таагүй уур амьсгалтай байгаа МАХН-ын хувьд 42 дугаар тойрог “нээлттэй хаалга" байж мэднэ.
Тус намд АН, МАН-ын нэр дэвшигчидтэй ана, мана үзэлцээд илүү тооны санал авах боломжтой хоёр эрхэм бий. Тэдний нэг нь төрийн гурван өндөрлөгийн албыг хашиж явсан, 2005, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Хэнтий аймагт бусад нэр дэвшигчээс нь хамгийн өндөр санал авч байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр юм. Харин нөгөө эрхэм нь өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, нийт санал өгсөн сонгогчдын 409 мянга 899 саналыг цуглуулсан тус намын дэд дарга С.Ганбаатар юм.
 
Н.Энхбаярын хувьд өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгууль өөрийгөө “уях" сонирхол байсан. Гэвч тухайн үед Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй учир нэр дэвших боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Ийн тэрбээр “Б төлөвлөгөө”-ндөө шилжиж өөрийн намаас С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн. Түүнчлэн сонгуулийн үеэр намын даргын хувиар нэр дэвшигчтэйгээ хамт аймаг орон нутгаар явж, дээрх тооны санал авахад нь багагүй дэмжлэг үзүүлсэн.
Харин өмнөх парламентад бие дааж нэр дэвшээд сонгогдсон, тухайн дөрвөн жилээ улстөрчдийг рейтингээр тэргүүлж байсан, “Босоо” гэгдэх С.Ганбаатар 2016 оны нэгдүгээр сард Хөдөлмөрийн үндэсний намын даргаар сонгогдсон билээ. Ийн “2016 онд үнэмлэхүй, 2017 онд хоёр дахь ялалтаа байгуулна’’ хэмээн ам гарч байсан тэрбээр сүүлдээ намын статус ч үгүй хоцорч, тухайн жилдээ УИХ-ын сонгуульд ялагдаж хэсэгтээ л нам жим болсон. Энэ цаг үед “гуравдугаарх” түүнд их итгэлээ хайрлаж, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Ингэхдээ Орхон аймгаас тус намын цор ганц суудлыг авсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн эсэргүүцлийг үл хайхран, өөрийнхөөрөө зүтгэсэн.
Үүнээс гадна “Сантмарал” сангаас сүүлд хийсэн судалгаагаар дээрх хоёр эрхэм өндөр рейтингтэй гарсан. Тодруулбал, нийслэл болон 21 аймгийн иргэдийн дунд түүврийн аргаар хийсэн дээрх судалгааны улс, эх орны хэмжээний шилдэг улс төрчдийн жагсаалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга 33.6 хувиар тэргүүлсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр 20.8 хувь, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар 19.8 хувийн саналаар хоёр, гуравдугаар байрт орсон.
Ямартай ч энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд Н.Энхбаяр өнгөрсөн жилийнх шиг ээ С.Ганбаатарыг “уях” уу эсвэл С.Ганбаатар ачийг нь хариулж намын даргаа тийш нь илгээх үү гэсэн сонирхолтой нөхцөл байдал үүсэж байна.
 
Б.Билгүүн
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Оюутолгойн асуудал дээр С.Баярын тактик үргэлжилж байна уу?
Оюутолгойн асуудал дээр С.Баярын тактик үргэлжилж байна уу?
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​