Д.Мурат: Ерөнхийлөгчийн хоригийг зөв гэж бодож байна, би шалгуулчихаад буцаад орж ирнэ


УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Тэгвэл УИХ-ын уг шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хориг тавьсан. 

Ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ерөнхийлөгч хориг тавьсан байгаа. Би хувь хүний хувьд хоригийг дэмжиж байна. Их хурлын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулчихаад буцаад ороод ирнэ гэж бодож байгаа. 

Шалгуулахад бэлэн байна. Угаасаа энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй. Ерөнхийлөгчийн хоригийг зөв гэж бодож, дэмжиж байгаа" гэх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. 

Мөн түүний өмгөөлөгч Л.Батмөнх, "Би хоёр зүйл дээр тайлбар өгмөөр байна. Д.Мурат гишүүний холбогдоод байгаа хэрэг олон нийтийн сүлжээгээр яваад байгаа шиг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг биш. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д заагдсан Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар хэрэг бүртгэл явагдаж, шалгагдаж байгаа.

Хоёрдугаарт, ийм хэрэг практик дээр хэдэн зуун мянгаараа гардаг. Энэ хэрэг аль 2017 онд үүссэн ч шийдэх процесс нь удаашралтай байгааг гайхаж байна. Энэ нь цаанаа улс төрийн зорилго байна уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Гэхдээ хуулийн байгууллагынхандаа итгэж байна. Хэргийг хурдан шийдэж өгөх байх хэмээн найдаж байна" гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Zochin · [27.123.212.130] · 2018/06/17

    Gishuun bh yos surtuun bhgui yarij bgaa bolohoos,gemt hereg hiisen gej yariuagui bhaa


  • иргэн · [103.26.193.243] · 2018/06/16

    энэ ямар тэнэг эр вэ улаан цайм л боовоо гаргачихсан байсан биздээ бузар юм чинь тэгээд хэнрүү булхайгаа чихэхгээд байгаа юм болоо зайлачээ бузараа ордныг цэвэрлэж өгөө???????????


  • Зочин · [103.10.22.211] · 2018/06/15

    Тэр боовны зургийг минийх биш гээд гүрийгээд байгаа. Боовоо ард түмэндээ харуулаад мөн бишээ ялгачихаа.


  • зочин · [203.91.118.247] · 2018/06/15

    Ёстой тэнэг нөхөр дөө, боовны зургаа явуулсан гээд байгаа биз дээ


  • мөнхжин · [122.201.21.209] · 2018/06/15

    балиар царайтай новш Чи наанааа буцах биш Суух газраа байх газраа торны цаана орох байлгүй Муу хүчирхийлэгч


  • Зочин · [62.2.190.130] · 2018/06/14

    ter chigeeree zaildaa atsaa