УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөллөө


Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Уг хүсэлтийг МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэнээр ийнхүү өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөллөө. 

Энэ үеэр гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Д.Гантулга гэх залуугаар далимдуулж эрх баригч нам залуучуудын улс төр дэхь оролцоог хумиж, хүний эрхийг зөрчих гэж байна. Энэ залуу алдсан байж болно. Д.Гантулгын алдаанд дөрөөлж Үндсэн хуульд "30 дээш насны хүн УИХ-д сонгогдоно" гэсэн өөрчлөлтийг оруулах гэж байна. Үүнийг би эсэргүүцэж байна. Залуусын улс төр дэхь оролцоог битгий боогдуул" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Олон нийтийн хэлэлцүүлгээр УИХ-д сонгогдох гишүүний насыг 30 дээш болгох ёстой гэсэн санал гарсан. Энэ саналд  УИХ-аас дүн, шинжилгээ хийж байна. Нийт иргэдээс гарч буй саналын давтамж өндөр байсан. Тэр бүү хэл 35, 40 настай байх ёстой гэсэн зүйл яригдсан. Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг зарчмыг олон нийт хэлж түүнийг нь ажлын хэсэг дээр ярьсан. Залуусынхаа улс төр дэхь эрхийг хааж, боосон зүйлгүй. Энэ асуудлыг бүхий л шатандаа ярьж байж шийднэ. Бид гадаад, дотоодын харьцуулсан судалгаа болон нийгмийн амьдрал дахь нөхцөл байдлыг нь судлах болно. Гэхдээ заавал 30 настай байна гэж эцэслэн шийдээгүй. Ажлын хэсгийн түвшинд судалж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд "Д.Лүндээжанцан гишүүн худлаа ярьж байна. Ард түмэн ингэж шаардаагүй. Дэлхий нийтэд залуу үеийн эрин эхэлж байна. Австари, Канад, Итали гээд олон улсын Ерөнхий сайд маш залуу хүн. Монголын залуучууд руу нулимах эрх байхгүй. Хуулиараа залуусын улс төрд сонгогдох квотыг нэмж өгмөөр байна" гэлээ. 

Чуулганы хуралдаан Дэгийн тухай хуулиар үргэлжилж байна. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • batzandand · [103.212.117.189] · 2018/06/18

    aldsan bj bolno gj yugaa soliorood bga yum be. ene zaluu ooroo l erguitej yavsan shuu dee. iim balai yumiig yund ni omoorood tenegteed bgaa yum be


  • Зочин · [103.14.36.6] · 2018/06/18

    Юу ч мэдэхгүй улсад ажиллаж үзээгүй хүнийг УИХ-д нэр дэвшүүлж болохгүй ш дээ. тэд төлөвшөөгүй байдаг. насыг нв бүүр 45 наснаас дээш болгох хэрэгтэй. ганц ч хууль уншиж үзээгүй хүмүүс Гантулга шиг л ёс суртхуунтай байдаг. ер нь шат шатаараа дээшээ явж байсан соц гэгдэх нийгэм чинь л зөв юм шүү дээ


  • Зочин · [202.70.41.102] · 2018/06/18

    Л.Болд гишүүн чинь ёс суртахуун байхгүй гишүүнийг огцруул гээд байсан яасан одоо болохоор өнгөрсөн хойно залуу гишүүдээ дэмжих хэрэгтэй гээл орон гаран нөхөр байна шүү


  • Зочин · [103.10.23.71] · 2018/06/17

    Заа,заа,хэндэн,луйварин,нар,насаа,илээтэл,Их,хуралд,суух,санаатай


  • Зочин · [66.181.177.15] · 2018/06/15

    IH HURAL GEDEG BOL HUULI TOGTOOJ TUR BARIH HARIUTSLAGATAI BAIGUULLAGA TIIMEES GISHUUDIIN NASIIG 35s DEESH GEJ TOGTOOH YOSTOI HUN TER UED TULUVSHDUG YU CH MEDEHGUI NUSGAINUUD ZALUUCHUUD NERIIN DOR TURIIG GUTAAJ BAINA AJIL AMIDRAL ALI ALIND N TURSHLAGAJIJ TULHTAI BOLSON BAIH YOSTOI!!!!!!!!!!


  • Зочин · [64.119.22.184] · 2018/06/14

    Хөгийн хэдэн урдах хойтохоо мэдэхгүй авгай нараар эхэлсэн улс төр дуусав бололтой. Тэгээд төр нь тэр хэдийг дэмжээд нэр төрийг нь шаланд хүтрэл унагаад ухаантай хүмүүс болж үлдэж байгаа нөхдүүдэд шанаа өгөх нь шудрага байдалд нийцнэ