fbpx Хадгаламжийн хүү яагаад буурдаг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 22 секунд

Хадгаламжийн хүү яагаад буурдаг вэ?

2017 онд Монгол Улсын эдийн засаг эргэн сэргэхэд ОУВС-аас хэрэгжүүлсэн хөтөлбөр, экспортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн зэрэг нөлөөлжээ. Тиймээс ч Монголбанк бодлогын хүүгээ 14-өөс 11 хувь  хүртэл бууруулж, арилжааны банкууд ч дагаад хадгаламжийн хүүгээ бууруулчихлаа.

Олон хүн эдийн засаг сэргэж байхад эсрэгээрээ хадгаламжийн хүү өсдөггүй юм байх даа хэмээн гайхширч байна. Учир нь манайх шиг дэлхийн хамгийн өндөр хүүтэй хадгаламжтай улсад бизнес эрхэлж “шатаж” байхаар, хүүгээрээ мөнгөө арвижуулж ирсэн хүн олон. Тиймээс үүнийгээ алдахыг хэн хүсэх вэ? Харин эдийн засагчид хадгаламжийн хүү буурах нь эдийн засаг эрүүлжиж байгаагийн шинж гэх юм. Учрыг хамтдаа тодруулъя.   

Иргэдийн ёс суртахуун өндөр, ухаалаг байх хирээр “хүү” бага байдаг.

/Австрийн эдийн засагч Eugen von Böhm Bawerk/

Дэлхийн хөгжиж буй ихэнх улс оронд зээлийн болон хадгаламжийн хүү өндөр байдаг. Үүнд юу нөлөөлж буйг тогтоохыг эдийн засагч болгон хүсдэг. Нигерийн алдарт эдийн засагч Gylych Jelilov-ийн өөрийн улсын 1990–2013 оны эдийн засгийн нөхцөл байдалддүн шинжилгээ хийсний үр дүнд тухайн улсад хүүгийн төвшин бага байсан он жилүүдэд эдийн засаг нь сайжирч байжээ. Өөрөөр хэлбэл хадгаламжийн хүү бага байх нь зээлийн хүүг бууруулж, улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байсан байна.   

Харин Украйн улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжих үед хүүгийн төвшин нь ДНБ-нд үзүүлэх нөлөө нь бага байсан ч шилжилтийн үеийн дараа өссөн байна. Мөн дотоодын валют бусад валютын эсрэг сулрахад хүү өсч буйг тогтоожээ. Эдгээр бүх судалгааны эцэст эдийн засагчид нэг л дүгнэлтэд хүрсэн байна.

Дүгнэлт: Хүү нь эдийн засгийн эрүүл мэндийг хэмждэг үзүүлэлт мөн.

Өөрөөр хэлбэл хүү өндөр байх нь эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгааг илтгэдэг байна. Харин эсрэгээрээ бага байвал эдийн засгийн сайжирдаг байна гэсэн үг юм. Жишээ нь,  Япон улсын нэг хүнд ноогдох ДНБ болон хадгаламжийн хүүний түвшинг харьцуулбал эсрэг хамаарал харагдана.

Тус улсад 1960 онд нэг хүнд ногдох ДНБ 4.3 хувь байсан бол эдийн засаг нь өсөж тэлэхийн хэрээр хадгаламжийн хүүний түвшин буурч 0.3 хувьд хүрчээ.  

Энэ нь бусад улсад ч адил байна. Сингапурчууд 1980-аад онд хадгаламжиндаа 10 хувийн хүү санал болгодог байжээ. Тухайн үед нэг хүнд ногдох ДНБ нь 14 мянган ам.доллар байв. Харин 2016 оны эцсээр тус үзүүлэлт 52.6 мянган ам.доллар болж өсөхөд хадгаламж нь хүүгүй шахам болсон байна.

Тэгвэл доорх графикт зарим улсын хадгаламжийн хүү болон нэг хүнд ногдох ДНБ-ний хамаарлыг харуулжээ. Нэг хүнд ногдох ДНБ болон хадгаламжийн хүүний шугам эсрэг хамааралтайгаар далийсан байгаа юм. Өөрөөр хэлбэл эдийн засаг сэргэхээр хадгаламжийн хүү буурах нь эдийн засгийн жамт үзэгдэл юм.  

Энэ жамаар манай улс замнаж байна. Тэгьэл хадгаламжийн хүү буурсан үед бусад улсын иргэд ямар арга хэмжээ авч байсан юм бол? Эдийн засагчид энэ асуултад өндөр хүүтэй хадгаламжийн бусад бүтээгдэхүүн эсвэл хөрөнгийн зах зээлд оролцох зэрэг санхүүгийн бусад хэрэгслийг сонгохыг зөвлөсөн юм.

Улаанбаатарт 27 хэм дулаан
Улаанбаатарт 27 хэм дулаан
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​