Нийгэм / 2018/06/12 / 1

Байгалиа хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэрийг үнэлэн М.Орхоныг “Хүндэт жуух” бичгээр шагнажээ



Байгалиа хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэрийг үнэлэн М.Орхоныг “Хүндэт жуух” бичгээр  шагнажээ Arslan.mn

 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албанаас хүрээлэн  буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хор уршигийг  иргэд, олон нийтэд таниулан, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг улс орон даяар амжилттай зохион байгуулсан.
Арга хэмжээний хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид зөвлөмжийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг амжилттай явуулсаны үр дүнд олон хэрэг зөрчлийг илрүүлж, хариуцлага хүлээлгээд байгаа.

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд идэвхтэй оролцсон юм. Тэдний нэг нь О энтертайнмент студын захирал “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн хөтлөгч М.Орхон бөгөөд түүнийг Цагдаагийн байгууллагын хуулиар  хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласныг үнэлэн “Хүндэт жуух” бичгээр  шагнажээ.

Байгалиа хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэрийг үнэлэн М.Орхоныг “Хүндэт жуух” бичгээр  шагнажээ Arslan.mn
М.Орхон өөрийн фэйсбүүк хуудастаа  “Маш том урам, хариуцлага, итгэл найдвар. Хийсэн хийж буй зүйлсийг минь ЦЕГ Мөрдөн байцаах алба өндрөөр үнэлж, “Хүндэт жуух” бичигээр шагналаа. Цаашдаа хамтран ажиллаж, эх орныхоо төлөө чадах бүхнээ хийх болно. Энэ шагнал ард түмэн бидний хамтын хичээл зүтгэл шагнал юм шүү. Бүгдээрээ хамтдаа урагшаа. Хуурахгүй худалдагдахгүй чин үнэнчээр эцсийн дусал цусаа дуустал зүтгэх болно. Эх орноос минь илүү үнэт зүйл гэж үгүй.” Хэмээж сэтгэгдлээ бичжээ.

Тэрээр “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хэнтий аймгуудын 8 сумын нутаг дэвсгэрт 12 нэр бүхий газруудад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр нэвтрүүлэг бэлдсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан байна.



  • albaker · [93.65.89.201] · 2018/06/14

    УЛААНБААТАР МОНГОЛ Монголчуудын сайн сайхан өдөр Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэр бол Абдулла, би Ховд хотоос ирсэн. Би сүүлийн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.