fbpx Л.СОЁМБО:ТУЛААНЫ СПОРТ ХҮНИЙГ ХАТУУ ЧАНГА САХИЛГА БАТТАЙ, ТЭСВЭР, ТЭВЧЭЭРТЭЙ, АЛИВАА ЗҮЙЛД УУЖУУ ТАЙВАН ХАНДДАГ БОЛГОДГООРОО ОНЦЛОГТОЙ.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 39 секунд

Л.СОЁМБО:ТУЛААНЫ СПОРТ ХҮНИЙГ ХАТУУ ЧАНГА САХИЛГА БАТТАЙ, ТЭСВЭР, ТЭВЧЭЭРТЭЙ, АЛИВАА ЗҮЙЛД УУЖУУ ТАЙВАН ХАНДДАГ БОЛГОДГООРОО ОНЦЛОГТОЙ.

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Лхагвадоржийн Л.Соёмбо нь Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ оны 5 сард зохион байгуулагдсан Жиү жицугийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, насанд хүрэгчдийн буюу мэргэжлийн тамирчдын цагаан бүсний М-2 ангиллын 77 кг-ын жинд  хүрэл медаль хүртэж, эх орныхоо болон прокурорын байгууллагын нэр төрийг өндөрт өргөсөн билээ.

Л.Соёмботой  хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Яагаад заавал энэ спортын төрлийг сонгож хичээллэх болсон бэ?

 -Би бокс, киокушинкай карате, кикбоксоор буюу босоо тулаан хийдэг байсан. Холимог тулаанд амжилт гаргахын тулд буюу Жиү жицу төрлөөр зайлшгүй хичээллэх шаардлагатай байсан болохоор Жиү Жицу спортыг сонирхож хичээллэх болсон. Ингэж аль аль тулааны спортыг хослуулснаар цаашид холимог тулаан хийхэд босоо, хэвтээ аль ч байрлалд тулалдахад саадгүй болдог.

-Ер нь яагаад заавал тулааны спорт гэж?

- Өөрийнхөө сонирхлоороо хөтлөгдөн орсон доо. Би бага наснаасаа  хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Энэ ч нөлөөлсөн байх. Тулааны спорт  нь хувь хүнийг хатуу чанга сахилга баттай, тэсвэр, тэвчээртэй, аливаа зүйлд уужуу тайван ханддаг болгодгоороо онцлогтой. Жаахан л алдаа гаргавал эрсдэл нь их байдаг учраас хувь тамирчнаас өндөр хариуцлага шаарддаг. Энэ бүхэн намайг тулааны спортоор хичээллэх сонирхлыг бий болгосон.

-Та багшийнхаа талаар?

-Миний багш Монголын анхны  Жиү жицугийн хар бүстэй тамирчин Одсүрэнгийн Болд-Эрдэнэ. Багш маань дэлхийн аваргаас 3 алт, 1 хүрэл, Азийн аваргаас 3 алтан медаль авсан. Монголд анх энэ спортыг үүсгэн байгуулагчдын нэг.

-Монгол Улсад  тулааны энэ төрөл үүсээд хэр удаж байгаа вэ?

- Жиү Жицу хэмээх энэ спорт нь анх Бразил улсаас гаралтай. Манай Монгол Улсад Жиү Жицу нь үндсэндээ 3-н төрлөөр буюу энгийн ойлгуулахад кимонтой, кимонгүй босоогоос хэвтээ барилдах, сомват буюу зодооны төрлөөр үүсэж хөгжөөд 10 жилээс багагүй хугацаа өнгөрч байна. Fighting төрөлд бразил жиү-жицучид их алдартай л даа. Ялангуяа Америкт өндөр төв­шинд хөгжсөн. Манай тамирчид энэ төрлөөр дотоодын болон гадаадын тив, дэлхийд зохиогдож байгаа тэмцээн уралдаануудад тогтмол амжилттай оролцож ирсээр байна. Миний хувьд уг Жиү Жицу спортын 3-н төрлөөр нь гурвуулангаар нь 3 дахь жилдээ хичээллэж байна.

-Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ оны 5 сард зохион байгуулагдсан Жиү жицугийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл  медаль хүртсэн. Энэ тэмцээний талаар ярилцая.

-Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ оны 5 сард зохион байгуулагдсан Жиү жицугийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 100-д орны 12000-д тамирчин оролцсон. Би энэ тэмцээнд мастер 2 ангилалаар оролцож, дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Хагас финалын тоглолтонд ОХУ-ын тамирчинтай таарч адил нэг нэг торгуулиар тоглолтын хугацаа дуусгаж, тэнцсэн. Шүүгч нарын саналаар ОХУ-ын тамирчинд ялалт өгсөн.

-Тэмцээн эхлэх агшинд та ямар тактик боловсруулж оролцдог вэ? таны дархан мэх юу вэ?

- Дэвжээнд гарахын өмнө өрсөлдөгч тамирчнаа судална, харна, ямархуу арга барил тактиктай тоглодог болохыг нь судалсны үндсэн дээр багш, хамт олонтойгоо ярьж байгаад тактик боловсруулж байгаад л гарна даа. Ер нь бол тэмцээн эхлэх агшинд  ойр дотнын хайртай хүмүүсээ болон Монгол Улсынхаа нэрийн өмнөөс  “Би чадна, ялна” гэсэн итгэлээр өөрийгөө хурцалж, тэмцээн эхлээд яг дэвжээн дээр гарах үед сэтгэл зүйгээ бэлдэж, элдэв бодлоо цэгцэлж зөвхөн ямар тактиктай тоглох вэ л гэж боддог.

-Прокурорын ажил амаргүй, ачаалал ихтэй, ажлын бус цагаар ч сууж ажиллах болдог.  Хэдийд нь бэлтгэлээ хийж амждаг вэ?

-Миний хувьд аль болох дээрхи тулааны төрлүүдийн аль тэмцээн нь ойртож байна, тэр төрлийнхөө бэлтгэлийг алгасахгүй, таслахгүй хийхийг боддог. Ер нь бол 7  хоногийн 4 өдөр нь байнгын бэлтгэлээ хийдэг дээ, нэг бэлтгэл хийхэд 2-3 цаг үргэлжилдэг юм. Намайг бэлтгэл сургуулилалт хийх боломжоор хангаж өгдөг Баянгол дүүргийн Ерөнхий прокурор, орлогч прокурор болон нийт прокурор, ажилтнууддаа "баярлалаа" гэж хэлмээр байна.

-Тамирчин, тэр тусмаа тулааны спортын тамирчин, "Прокурор" мэргэжлийн ялгаатай болон ойр талууд гэвэл та юу хэлэх бэ?

 -Мэдээжийн хэрэг “Тамирчин” хүн байх “Прокурор” хүн байх асар их ялгаатай л даа. Тамирчин хүн гэдэг нь бэлтгэл сургуулилтаа хэр сайн хангаж, өөрийгөө бусадтай өрсөлдөх хэмжээний сэтгэл санааны болоод биеийн хүчний бэлтгэл хангагдсан гэж үзэх хүртлээ тасралтгүй бэлтгэлээ хийж, тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж байдаг. Заавал ялна, дийлнэ гэсэн сэтгэл зүйтэй байдаг. Тэгвэл прокурорт "заавал" гэдэг үг  таарахгүй байхаа. Бид чинь уян хатан, яллах, цагаатгах аль алийг нэг мөр харж хэргийг хянадаг, хамгийн түрүүнд шударга байх, Тамирчин хүн ч гэсэн шударга байх нь чухал. Мөн анхаарлаа төвлөрүүлэх чадварыг эзэмшсэн гярхай, болгоомжтой байх. Эдгээр чанаруудаараа төсөөтэй юмуудаа. Хуульч хүн нь толгойгоо цэнэглэх шаардлагатай бол, тамирчин хүн биеийн хүч, чадал, энэ талын бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Тэгэхээр "Прокурор-Тамирчин"-ны хувьд аль алийгаа л цэнэглэхэд анхаардаг.

 -Таны хувьд хамгийн мартагдахааргүй сэтгэлд хоногшсон тулаан хэзээ болсон бэ?

 -Ер нь бол хожигдсон уралдаан тэмцээнд юунаас болж хожигдов гээд л өөртөө дүгнэлт хийж тэр алдаандаа туршлагажиж байдаг. Харин хожил авч байгаа үедээ мөн л адил дүгнэлт хийж байдаг, цаашдаа энэ амжилтаа хэрхэн яаж хамгаалах,  цаашаа ямар тактикаар  тогловол  зүгээр бол  гээд  их л зүйл боддог доо. Миний хувьд цаашид зөндөө тэмцээн уралдаан хүлээж байгаа болохоор тэмцээн бүхний ялагдал, ялалт үнэ цэнэтэй сэтгэлд хоногшсон байдаг юм.

 -Та өөрийгөө 5-н жилийн дараа хаана байна гэж бодож байна вэ?

- За их сонин асуулт байна, мэдээжийн хэрэг ажил албандаа нэр төртэй прокурор хүн нөгөөтээгүүр тэмцээн уралдаандаа амжилттай яваа тамирчин  байх болов уу гэж бодож байна даа. 

-Таныг ямар зүйл гонсойлгодог вэ мөн таныг юу идэвхжүүлдэг вэ?

-Миний хувьд гонсойлгодог зүйл гэвэл манай  нийгэмд маш олон зүйл  байна. Жишээ болгож хэлэхэд, миний үеийн болон надаас дүү залуучууд маш их таргалж, өөрөөр хэлбэл хөдөлгөөний хомсдолд орж байгааг хараад зөвлөх нэгэнд зөвлөж, хэлэх нэгэнд хэлж явдаг. Ямар нэг спортын төрлөөр хичээллэж, түүний ашиг тусыг мэдрэх хүртлээ уйгагүй тэвчээртэй хандсанаар эерэг чиг хандлага бий болдог гэдгийг хэлмээр байна. Гэхдээ нэг үеэ бодвол фитнесс болон бусад спортын төрлөөр залуучууд их хичээллэдэг болсон нь сайшаалтай байгаа ч зарим нэг залхуу хүмүүсийг хараад харамсалтай санагддаг, үүнд л сэтгэл их гонсойдог доо. Харин ажлын стресс болон ар гэрийн ажлаас түр ч болтугай холдож, клубийн залуустайгаа бэлтгэл хийх нь миний хувьд хамгийн сайхан байдаг. Би чинь заландаа л бэлтгэлээ хийж байхдаа өөрийгөө хэн гэдгээ мэдэрч, тэдэнтэйгээ байхад л бүрэн дүүрэн энерги, эрч хүчээр дүүрэн бэлтгэлээс гарч ирдэг юм даа.

-Ойрын хугацаанд ямар, тэмцээн  уралдаанд орох бэ?

-Энэ онд Казакстан Улсад  зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авах, мөн 9 сард Япон улсад болох чансаа ахиулах тэмцээнд амжилттай оролцох, энэ жилдээ 77 кг-ийн жиндээ Монголын номер 1 холимог тулааны аваргатай тоглож, аваргын бүсийг авах зорилгыг өмнөө тавиад, бэлтгэл, сургуулилтаа хийж байна.

- Танд сүүлийн асуултыг өөрт тань үлдээе

-Юун түрүүнд би өөрийн гэр бүлийнхэндээ мөн намайг ямар ч үед дэмжиж тусалдаг бүх сайхан найз нартаа болон ажлын хамт олон спортын хамтрагч нартаа чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.  Хүн ер нь хийж бүтээе, урагшаа алхая гээд нэгэн зорилго тавьж чадвал түүндээ хүрэхдээ битгий шантар, өнөөдөр чи шантарлаа ч маргааш чамд урам зориг өгөх өдөр ирнэ. Гагцхүү зорилгодоо л хүрэхийн тулд тэмүүл. Хамгийн гол нь залхуурахыг л даван туулж чадвал өөрөөр хэлбэл өөрийгөө л ялан дийлбэл бусад юу ч байсан ялах нь гарцаагүй юм.

Та бүхний итгэл найдварийг цаашид алдахгүй бэлтгэл сургуулилтаа сайн хийж, Монгол Улсынхаа болон  прокурорын байгууллагынхаа нэрийг олон тэмцээнд дуурсгах болноо.

Ярилцсанд баярлалаа.

Тусгай бэлтгэлтэй ирж ХИРГИСҮҮР ухсан этгээдүүдийг баривчилжээ
Тусгай бэлтгэлтэй ирж ХИРГИСҮҮР ухсан этгээдүүдийг баривчилжээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​