fbpx Д.Амарбаясгалан: Цөөн гэр бүл манай улсыг хянадаг болсныг бид өөрчлөхийн төлөө явна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 22 секунд

Д.Амарбаясгалан: Цөөн гэр бүл манай улсыг хянадаг болсныг бид өөрчлөхийн төлөө явна

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг хууль бусаар хуралдуулж, бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийх асуудлыг хэлэлцсэн.Түүнчлэн мөнгөө төлөөд “Эрдэнэт” үйлдвэрт дарга болох хүсэлтэй олон хүн байгаа бөгөөд намын генсек Д.Амарбаясгалангийн өрөөний гадна дугаарлаж байна зэрэг үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарсан. Тэгвэл бодит нөхцөл байдлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАНГААС тодрууллаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хуралдаж, бүтцийн өөрчлөлт хийхээр ярьсан. МАН-аас томилох 60 гаруй хүн бий гэсэн мэдээлэл гарсан. Үнэхээр ийм зүйл болсон уу, үүнд та тайлбар өгнө үү?

-Эрдэнэтийн ТУЗ хуралдсан гэх мэдээллийг би ч хэвлэлээс уншсан. Ер нь Эрдэнэтийн асуудлыг нэг талдаа шийдэх ёстой. Монгол Улсын асар олон хуулийг зөрчсөн, луйврын шинжтэй үйл ажиллагааг, улс төрийн нөлөө бүхий нөхөд хууль хяналтынхныг оролцуулаад хийчихсэн асуудал явж байгаа. Үндсэндээ Монголын ард түмнийг олон жилийн турш тэжээж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийг булааж авах үйл ажиллагаа явсан гэж үздэг. Анх энэ нь хувьчлах процессоосоо эхэлсэн. Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшил худалдаж авсныг буруутгаж байгаа юм биш. Төрийн өмчийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ, хувиа худалдахдаа Монголын Засгийн газар, УИХ-аас зөвшөөрөл авах ёстой байсныг орхигдуулсан нь асуудал дагуулсан. Нөгөө талдаа Худалдаа хөгжлийн банк гэж том банк байна. Монгол Улсын банкны тухай хуулиар зохицуулагдаж үйл ажиллагаагаа явуулдаг банк. Тэр утгаараа хэд хэдэн зүйлийг хөндөх ёстой.

... Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын Монголын ард түмний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрийг шүүх хүчингүй болгож байгаагийн цаана ямар ашиг сонирхол байна вэ гэдгийг хардахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын хуулийн дээд оргил нь болсон Үндсэн хуулийн Цэц хуралдаад Захиргааны хэргийн анхан шатны шүүх ийм шийдвэр гаргах эрх зүйн боломж байхгүй гэдгийг дүгнэчихсэн байхад дахиад дараагийн шатны шүүх дээр аваачиж шийдвэр гаргаж байгаа юм. Тэгэхээр энэ бүх процесс үндсэндээ луйврын шинжтэй явж байна гэж хэлж болно. Энэ луйврыг таслан зогсоох ёстой...

-Тухайлбал?

-Энэ банк өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд тэр зээлийг олгосон эсэх, нэг арилжааны банк ямар ч барьцаагүйгээр 29 настай залууд хэдэн зуун сая ам.доллар зээлж байгаа нь Банкны тухай хуульд нийцэж буй эсэхийг судлах ёстой. Мөн Худалдаа хөгжлийн банк нэг хүнд тэр их хэмжээний мөнгийг зээлээр олгож байгаа нь Банкны тухай хуулийг мөрдөж байгаа эсэхийг хөндөх ёстой гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газраас Монголын ард түмний эрх ашгийг хангах, аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгаа тогтвортой байлгах үүднээс Эрдэнэтийн асуудалд нухацтай хандах ёстой гэсэн байр суурийг барьж ажиллаж байгаа. УИХ-аас энэ чиглэлд шийдвэр гаргасан. Харамсалтай нь шүүхийн шатанд буюу Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр очихоор Засгийн газрын шийдвэрийг цуцалчихдаг. Гэтэл Үндсэн хуулийн Цэц хуралдаад “Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг цуцлах, хүчингүй болгох эрх, хэм хэмжээ байхгүй” гэсэн дүгнэлтийг гаргачихаад байхад дараагийн шатны буюу давж заалдах шатны шүүх хуралдаад анхан шатны шүүхийнхээ гаргасан шийдвэрийг баталгаажуулчих жишээтэй. Энд нэг зүйл харагдаад байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын Монголын ард түмний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрийг шүүх хүчингүй болгож байгаагийн цаана ямар ашиг сонирхол байна вэ гэдгийг хардахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын хуулийн дээд оргил нь болсон Үндсэн хуулийн Цэц хуралдаад Захиргааны хэргийн анхан шатны шүүх ийм шийдвэр гаргах эрх зүйн боломж байхгүй гэдгийг дүгнэчихсэн байхад дахиад дараагийн шатны шүүх дээр аваачиж шийдвэр гаргаж байгаа юм. Тэгэхээр энэ бүх процесс үндсэндээ луйврын шинжтэй явж байна гэж хэлж болно. Энэ луйврыг таслан зогсоох ёстой. Үүнийг таслан зогсоохын тулд МАН бүх төвшинд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Маш олон янзын саад бэрхшээлтэй ч тулгарч байна. Эрдэнэтийн асуудлыг хөндөж, ярьж буй хүмүүсийг няцаах, мохоох тодорхой улс төрийн зорилго агуулсан, хууль хяналтын зарим байгууллагатай хамтарсан үйл ажиллагаа хүртэл идэвхжиж байгаа. Үүнд бид няцаж зогсох юм бол цаашдаа Монгол Улсын хувь заяа, ирээдүй хойч үеийнхний маань ажиллах амьдрах эх орон хаашаа, юу руу явах вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Сүүлийн үед цөөхөн гэр бүл Монгол Улсыг эдийн засаг, улс төр, хууль хяналтын төвшинд нь хянадаг болсныг улс төрийн хүрээнд ярьж буй. Арай ч тийм биш гэж боддог байсан. Одоо үүнтэй санал нэгдэх тал руу ойртож байна. Бид үүнийг өөрчлөхийн төлөө явна.

-Эрх баригч намын хүрээнд Эрдэнэтийн ТУЗ-өөр дамжуулаад бүтцийн өөрчлөлт хийх тухай асуудлыг ярьсан уу. Тухайлбал, таныг “Тодорхой албан тушаалуудыг 200-500 саяар зарж байна. Өрөөнийх нь үүдэнд асар олон хүн дугаарлаад зогсч байна” гэсэн мэдээлэл гараад байна. Энэ хэр бодитой вэ?

-Би түрүүн хэлсэн. Эрдэнэтийн асуудал анхнаасаа л луйврын шинжтэй явчихсан. “Эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдчихсэн” гэж Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлж байсан. Үүнийг нь шийдэж байж дараагийн 49 хувийг эзэмшинэ гэж бусад хүн ярих ёстой юм. Энэ асуудлыг шийдээгүй байхад 49 хувийн төлөөлөл гэсэн хэсэг бүлэг хүн очиж суучихаад Эрдэнэтийн ханган нийлүүлэлтээс эхлээд борлуулдаг зэсийн баяжмал гээд бүх зүйлийг нь давуу эрхтэйгээр өөрсдийн охин компаниудаар хийлгээд Эрдэнэтээс улсад орж ирдэг байсан орлогыг бүгдийг нь өөрийн өмч болгочихсон. Үндсэндээ Эрдэнэтийг худалдаж авсан 400 сая ам.доллароо хоёрхон жилийн дотор нөхөж олох нөхцөлөө бүрдүүлчихсэн ажиллаж байгааг Монгол Улсын Засгийн газар зөвшөөрөхгүй. Үүнийг таслан зогсоох ёстой. Төр өмчөө мэднэ. Төр 51 хувиа эзэмшиж байгаа бол 49 хувийн хяналт, нөлөөллөөс гарах ёстой гэдэг чиглэлийг барьж ажиллаж байгаа. Харамсалтай нь Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг намтай, миний эрхэлж буй албан тушаалтай холбож “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл Эрдэнэтийн томилгоог хийж албан тушаалыг нь худалдаж байна” гэх мэтээр мэдээлж Засгийн газрын шийдвэрийг хүчгүйдүүлэх оролдлого хийж байна. Бид хэзээ ч өмнөх жишгээр явахгүй, давтахгүй, албан тушаал наймаалцахгүй. Албан тушаалд очъё гэсэн хүн Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүдэнд дугаарлаж зогсдоггүй юм. Тухайн албан тушаалд томилогдох шалгуурыг хангасан хүнийг мэргэжлийн байгууллага томилоод явдаг. Тэгш, шударга өрсөлддөг боломжийг олгохын төлөө бид ажиллаж байна, цаашдаа ч хичээнэ. Харин тэр эрх мэдлээсээ буух гэж буй нөхөд юу ч хийж магадгүй байна. Хүнийг яаж ч гүтгэж магадгүй гэдгийг эндээс харах ёстой.

-Гэхдээ хэд хэдэн хүний томилгоо яригдаж байгаа нь үнэн юм байна, тийм үү?

-Нам дээр нэг ч томилгоо яригдаагүй.

-ТУЗ-ийн гишүүдийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгочихсон. Тиймээс ТУЗ-ийн хурал болбол хууль бус гэх мэдэгдэл гаргасан байсан?

-Үүний тайлбарыг Төрийн өмчийн хорооноос авах хэрэгтэй байх. Би тэр талын тайлбарыг өгөх албан тушаалтан биш. Өнөөдөр зөвхөн улс төр талаасаа Эрдэнэтийн асуудалд тайлбар хийж байна. Ер нь цаашдаа Эрдэнэтийн асуудалд онцгой анхаарна. Болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг авч ажиллана. Ард түмэнтэйгээ хамт үүний эсрэг тэмцэнэ гэж бодож байгаа. Мөн түрүүн хэлсэнчлэн хууль хяналт, улс төр, бизнесийнхэн нийлчихсэн бүлэглэлийн эсрэг бид шулуухан тэмцэх цаг нөхцөл нь бүрджээ гэж харж байна. Ардчилсан нам, Ардын намыг ч тэр Засгийн эрх барьж байхад төрд шургалчихаад албан тушаал, авилгын гэмт хэрэг үйлдээд сууж байгаа хэсэг бүлэг нөхдийг цэвэрлэхийн төлөө бид ажиллана. Үүний төлөө зорьж ажиллаж байна.

М.Өнөржаргал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд баярын илгээлт явууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд баярын илгээлт явууллаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​