С.Чинзориг: "Өнөр бүл" хүүхдийн төвд 100 сая төгрөг олгохоор боллоо



Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн газрыг, барилгын хамт тус төвийн мэдэлд шилжүүлэх, "Өнөр бүл" хүүхдийн асрамжийн газарт 100 сая төгрөг олгох шийдвэр гаргалаа. 

Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайдыг зургадугаар сарын 1-нд "Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төвийн үйл ажиллагаатай танилцахад тус төвөөс "Үйл ажиллагаагаа хэвийн явуулахад 100 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна. Үүнийг шийдэж өгөөч" гэсэн хүсэлт тавьсан. Ерөнхий сайд тухайн үед нь "Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ" гэж хэлсэн. Үүнийхээ дагуу "Өнөр бүл" хүүхдийн төвийн дээврийг засварлахад шаардлагатай хөрөнгө, олон жил хураагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 22 сая төгрөг, нийтдээ 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж өгөхөөр боллоо. Ингэснээр "Өнөр бүл" хүүхдийн төв цаашдаа үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдэж байна. "Өнөр бүл" хүүхдийн төвийн 185 хүүхэд дотор тусгай асаргаа шаардлагатай, сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бий. Ийм хүүхдүүдийг жирийн хүүхдүүдтэй хамт байлгах боломжгүй. Тиймээс ийм хүүхдүүдийг асархад шаардлагатай төвийг барьж байгуулах асуудлыг судалж ирэх оны төсөвт суулгах үүргийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст өгсөн.

Мөн Ерөнхий сайд Согинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Эрдэм төв" хүүхдийн асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцсан. Энэ төвийг хувийн хэвшил хариуцан ажиллуулж байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа барилга нь нийслэлийн өмч. Нийслэл энэ өмчөө авах тухай асуудал олон жил яригдаж байгаа юм билээ. Ерөнхий сайд буцааж авахыг нь болиулах тухайгаа хэлсэн. Үүнийхээ дагуу Засгийн газраас нийслэлийн Засаг даргад үүрэг өгч энэ төвийн барилгыг "Эрдэм төв"-д албан ёсоор шилжүүлэхээр боллоо. Үүнээс гадна олон жил яригдаж байгаа тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Үүнд шаардлагатай 5.5 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт бүтнээр нь тусгаж орчин үеийн шаардлагад нийцсэн цэцэрлэг барих үүргийг холбогдох сайд нарт өглөө" гэв.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • иргэн · [59.153.113.143] · 2018/06/29

    энэ гэж нэг УЙЛЬГАНСАН СААДын байж байгаа царай ХУДЛАА Л ХУЦААД байх юмаа явж далд орооч НОВШ


  • Зочин · [103.57.94.153] · 2018/06/27

    бидний татварын мөнгийг өөрөөсөө өгч байгаа юм шиг байхымаа


  • Зочин · [103.57.92.182] · 2018/06/06

    Чинзориг сайд аа таны санаачилсан ттэтгэвэр тооцох 5 жилийн дундаж цалинг 7 жил болгосон чинь маш олон хүнийг хохироож байна. Та дараагийн сонгуульд унах нүхээ малтчихжээ. үүнийгээ засахгүй бол будаа