Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлээ. Жонидан зиндааны барууны 42-т эрэмбэтэй Хоошёорюү өнөөдөр өвдөг шороодолгүй түрүүлсэнээр ирэх тэмцээнд санданмэ зиндаанд дэвшин барилдахаар болжээ.
Өдгөө 19 настай түүнийг сүмогийн мэргэжилтэнүүд ирээдүйн аварга болох хэмжээний бөх хэмээн үнэлж байгаа билээ.