fbpx Х.Баделхан: Улсын хэмжээнд 44 мянган иргэн түрээсийн орон сууцтай болохыг хүссэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 4 секунд

Х.Баделхан: Улсын хэмжээнд 44 мянган иргэн түрээсийн орон сууцтай болохыг хүссэн

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.

-Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбарын талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тавантолгойн 30 хувийг олон улсын зах зээлд гаргая гэж ярьсан. Би Засгийн газрын гишүүний хувьд энэ саналыг дэмжиж байгаа. Ер нь Тавантолгойг хөдөлгөх цаг нь болсон. Тэнд маш их хэмжээний нөөц байна. Ялангуяа олон улсад эрэлттэй коксжсон нүүрс их бий.

 Ийм байдлаараа бид удаан зогсож болохгүй. Эрчим хүчний төрөл олон болж, хэдэн жилийн дараа нүүрс хэрэггүй болох үе ирж магадгүй шүү дээ. Тиймээс бид үнэ нь өндөр байгаа энэ үед хөдөлгөж, ард түмний амьдралыг сайжруулах хэрэгтэй. Засгийн газар ерөнхийдөө шийдвэрээ гаргасан. Намын бүлгээр асуудлаа ярьсан. Одоо УИХ-ын төвшинд ярих байх.

-Засгийн газраас хувилбар боловсруулж, санал оруулна гэж байсан. Ер нь 30 хувьд нь IPO гаргах санал дээрээ тогтсон гэсэн үг үү?

-Тийм. Бид IPO гаргах хувилбараа дэмжихээр ярьсан.

-Банкууд ипотекийн зээл олгохгүй байгаа гэсэн. Харин tee банкнаас ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа гэж мэдээлэл хийсэн байна. Ипотекийн зээл олголт хэвийн үргэлжилж байгаа нь үнэн юм уу?

-Ипотекийн зээлийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш нийт 4.2 их наяд төгрөг гаргаж, 76249 иргэнийг орон сууцтай болгосон байна. Өнгөрсөн онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан учир Монголбанкийг ипотекийн зээл хэрэгжүүлэхийг хориглосон. Тиймээс өнгөрсөн оноос улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө суулган ипотекийн зээлийг үргэлжлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар гурван эх үүсвэрээр ипотекийн зээл хэрэгжиж байна. 

Тухайлбал, өнгөрсөн онд улсын төсвөөс 110 тэрбум, Монголбанкны эргэн төлөлтөөс 294 тэрбум, арилжааны банкны эх үүсвэрээс 266 тэрбум төгрөг гаргасан байна. Уг санхүүжилтээр 10499 айл орон сууцтай болжээ. Харин энэ онд улсын төсвөөс 120 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор 60 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт гарсан байна. Ирэх онд улсын төсвөөс 130 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр тооцож байна.

-Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь, хүүг долоон хувь болгох журам боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан гэсэн. Энэ журмыг батлах ажил ямар шатанд явж байна вэ?

-Ипотекийн журмыг шинэчилнэ. Удахгүй журмаа боловсруулж, Засгийн газарт оруулна. Хамгийн гол нь УИХ, Засгийн газраас тогтоосны дагуу хотын гэр хорооллын утааг багасгах, дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа айлуудыг дэмжих чиглэлээр журмаа боловсруулна. Тухайлбал, анх удаа зээл авч байгаа хүмүүс байна.

Журамдаа урьдчилгааг 25 хувь болгохоор санал оруулж байгаа. Болж өгвөл зээлийн хүүг бууруулах санал тавьж байгаа. Харин энэ саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

- Засгийн газарт энэ журмыг хүргүүлээгүй бил үү?

-Нэг удаа Сангийн яамнаас санал боловсруулсан ч буцаасан. Одоо бид журмаа дахин боловсруулж байгаа.

-Журмыг Засгийн газраас буцаасан шалтгаан нь юу юм бол?

-Шалтгаан нь улсын төсвөөс гаргах 120 тэрбум төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр оруулсан юм. Тиймээс ипотекийн зээлийн хүүгийн зөрүүг энэ мөнгөөр санхүүжүүлэх боломжгүй гэж үзсэн.

-Уг нь зээлийн хүүг бууруулахыг банкууд дэмжиж байгаа юм билээ.

-Банкууд их дэмжиж байгаа.

-Одоо шинэ хувилбар нь ямар байх вэ?

-Шинэ хувилбарын гол зорилго нь анх удаа орон сууц авч байгаа, гэр хороолол тэр дундаа дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцуудаас авч байгаа иргэдийг түлхүү дэмжинэ.

-Зах зээлд бэлэн байгаа орон сууцуудыг судалж, эргэлтэд оруулна гэж байсан. Судалгааны дүн нь гарсан уу?

-Улсын хэмжээнд бэлэн байгаа орон сууц болон хүмүүс ямар орон сууцтай болох хүсэлтэй байгааг судалгаагаар гаргалаа. Судалгааны дүнгээс дурдвал, өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар хотод 308 мянган байдгаас 164 мянган айл нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон байна. Мөн орон сууц худалдан авах чадвартай нь нийслэлд 35 мянга, орон нутагт 14.9 мянга байна.

Харин одоо баригдаж байгаа орон сууцны хувьд ойрын гурван жилд нийслэлд 35,814, орон нутагт 10.8 мянган айлын орон сууц ашиглалтад орох судалгаа гарчээ. Мөн улсын хэмжээнд 44 мянган иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй гэсэн байна. Түүнчлэн улсын хэмжээнд 6390 орон сууц бэлэн байгаагаас 4,622 нь 80 метр квадратаас доош багтаамжтай байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлд хамруулж болох орон сууц 4,622 гэсэн үг.

-Засгийн газраас зах зээлд бэлэн байгаа орон сууцуудыг эргэлтэд оруулах чиглэл өгсөн. Одоо бэлэн байгаа 6,390 орон сууцыг хэрхэн эргэлтэд оруулах вэ?

-УИХ, Засгийн газраас тогтоол гаргасан. Бид эдгээр орон сууцыг хэрхэн эргэлтэд оруулах талаар судалж байна. 2008-2012 онд 4,000 төрийн албан хаагчийг орон сууцтай болгох хөтөлбөр амжилттай хэрэгжсэн байдаг. Одоо ч бид төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох боломжийг судалж байна. Удахгүй саналаа боловсруулж, Засгийн газарт танилцуулна.

-Бэлэн байгаа орон сууцуудыг төрийн мэдэлд авч, иргэдэд түрээслүүлэх хувилбар яригдаж байсан. Энэ хувилбараар орон сууцуудыг эргэлтэд оруулах боломжтой юу?

-Төр хямралтай байгаа учраас энэ хувилбарыг хэрэгжүүлэх боломжгүй. Улс орлогынхоо 50 хувийг зээлд төлж байна. Тиймээс төр засагт хүндрэл учруулахгүй байх ямар боломж бололцоо байгааг судалж байгаа.

-Тодорхой хувилбар яриагүй юм уу?

-Мэдээж олон хувилбар яригдаж байгаа л даа. Эдгээрээс боломжтойг нь сонгож, санал оруулах болно. Засаг төрийг хүндрүүлэхгүйгээр санал боловсруулахгүй бол болохгүй. Гэхдээ зохих хэмжээгээр төрийн дэмжлэг үзүүлэхгүй бол энэ ажил явахгүй. Энэ асуудал бүрэн шийдэгдээгүй байхад ингэнэ, тэгнэ гэж хэлж болохгүй байна.

-Компаниуд ипотекийн зээл гэхээс илүүтэй хувь зээл их хийдэг болсон. Энэ харилцааг бататгах үүднээс Засгийн газар дүрэм, журам боловсруулах уу?

-Өнгөрсөн хугацаанд компаниуд өөрсдийн санхүүжилтээр буюу 29 тэрбум төгрөгөөр 762 айлыг орон сууцтай болгосон. Энэ бол компаниудын өөрсдийн эрх ашиг. Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд өөрсдөө янз бүрийн хувилбар хэрэгжүүлж болно. Үүнд төр ямар нэгэн байдлаар оролцох шаардлагагүй гэж үзэж байна.

-Иргэд нэг асуудлаар гомдол их гаргаж байна. Ипотекийн зээлд хамрагдах гээд банкинд очиход “Ийм хорооллоос орон сууц авбал ипотекийн зээлд хамруулж болно. Бусдад нь зээл гаргахгүй” гэсэн тайлбар өгч байгаа гэнэ. Зээлийг ингэж ялгавартай олгож болох юм уу?

-Банк барилгын компанид зээл олгодог. Зээлээ үр ашигтай байлгахын тулд тухайн компанийнхаа борлуулалтыг дэмжих жишиг гарчхаад байгаа юм. Нөгөө талаас Монголбанк эргэн төлөлтөө сайн хийж байгаа банкинд санхүүжилтийг нь их өгч, бага төлдөгт нь бага санхүүжилт өгөх бодлого барьж байгаа. Нэг үгээр хэлбэл, зах зээлийн зарчмаар хэн ажлаа сайн хийнэ, тэр нь их санхүүжилт авдаг болсон. Энэ бол шударга зарчим.

-Ерөнхий сайд Хятад Улсад айлчлах үеэрээ Төв цэвэрлэх байгууламж барих ажлын гэрээнд гарын үсэг зурсан. Одоо ажил нь эхэлсэн үү?

-Төв цэвэрлэх байгууламжийг барих ажлыг 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Хятад Улсын Экзим банкны зээлээр барихаар болсон. Одоо Францын “Артелиа вилл энд транспорт” компанийн хийсэн ТЭЗУ-ийг Хятадын Худалдааны яам судалж байгаа. ТЭЗҮ-ийг судалсны дараа 3-4 компани шалгаруулж, бидэнд нэрсийг нь өгнө. Эдгээр компаниас бид сонгон шалгаруулалт хийх юм. Цэвэрлэх байгууламжаас гарсан цэвэр усны нэг хэсгийг дулааны цахилгаан станцын хөргөлтийн системд ашиглана. Үүнийг ашиглахаар Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой төсөл байгаа юм.

Мөн цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг нь ашиглана. Тэгэхээр цэвэрлэх байгууламжаас гарах саарал ус Мянганы сорилтын корпорациас авах саарал улсын стандартыг хангасан байх шаардлагатай. Төв цэвэрлэх байгууламжийн ажилд АНУ-ын Мянганы сорилтын корпораци зохих хэмжээгээр хяналт тавина. Анхнаас нь буюу тендерийн бичиг баримт боловсруулах, шалгаруулахаас эхлээд хэрэгжүүлэх явцад бидэнд зөвлөнө. Яагаад гэвэл жинхэнэ европын стандартын дагуу чанартай баригдах ёстой. Цэвэрлэхээс гарсан ус нь олон улсын стандартын шаардлага хангасан байх ёстой юм. Одоо Хятадын талаас компаниудаа шалгаруулчихвал бид ажлаа эхлэхэд бэлэн.

-Энэ зун лагийн үнэр үнэртэхгүй гэсэн ч үнэртсээр л байна. Гадаадаас шинэ технологи нэвтрүүлж, лагийн үнэрийг дарна гэж байсан. Энэ ажил ямар шаттай явж байна вэ?

-Үнэрийг дарах ажилд манай яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнгөрсөн сарын 19-нөөс лагийн үнэр дарах ажил эхэлсэн. Үнэрийг дарахын тулд гурван том ажил хийж байна. Нэг дэх нь өдөр бүр гарч байгаа 1,000-1,200 метр куб шингэн лагийн үнэрийг арилгах. Энэ ажилд нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хоёр том төсөл хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээрт, хэт авианы тоног төхөөрөмж ашиглаж, өдөр бүр гарч байгаа лагийн үнэрийг арилгах түүний хорт бодисыг устгаж, халдваргүйжүүлэх юм.

Энэ тоног төхөөрөмжийг Германаас авч ирсэн. Одоо угсарчихсан байгаа. Германаас мэргэжлийн хүн ирж, бүрэн ажиллагаанд оруулна. Мөн лагийг задлах тоног төхөөрөмж угсарсан. Лагийг шингэн, өтгөнөөр нь ялгаж, задлах үүрэгтэй. Гурав дахь нь гарч байгаа шингэн лагийг шахах үүрэгтэй төхөөрөмж суурилуулах ёстой. Өөрөөр хэлбэл, гарч байгаа шингэний хэмжээг багасгахын тулд шахаж, өтгөнийг нь тусад нь авч үлдэх үүрэгтэй төхөөрөмж бий. Шингэнийг нь халдваргүйжүүлэхээр лаг нь бараг үнэргүй болно гэсэн үг. Үүнээс гадна 60 жил хадгалсан 900 мянган метр куб лаг байна. Зарим нь шингэн, заримыг нь овоолчихсон байгаа.

Шингэн лагийг нь АСЕМ-ын уулзалтын үеэр гүнийн бордоогоор хучиж, үнэрийг нь арилгаж байсан. Энэ аргыг одоо ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, хадгалагдсан шингэн лагийг бордоогоор хучиж, үнэрийг нь дарж байгаа юм. Гурав дахь том ажил нь овоолсон лагийг Японы технологиор бактериар идүүлж, бордоо болгох ажил хийнэ. Энэ ажил нэг дайраад дуусчихгүй. Нэг үеийг бодвол лагийн үнэр буурч байгаа. Цаашдаа үнэрийг нь бүрэн дарах ажлаа зохион байгуулна. Гэхдээ хотод зөвхөн цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр үнэртээд байгаа юм биш. Тэр хавьд байгаа 24 арьс ширний болон өлөн гэдэс боловсруулах үйлдвэрээс их хэмжээний өмхий үнэр гарч байгаа.

-Арьс, ширний үйлдвэрүүдийг стандарт хангасан бохир нийлүүлэхийг шаардсан байсан. Шаардлага биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна гэсэн. Үйлдвэрүүд шаардлага биелүүлж байна уу?

-Засгийн газраас гаргасан тогтоолоор бүх үйлдвэрийн газрыг өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай байхыг заасан. Мөн Төв цэвэрлэх байгууламж стандартын шаардлага хангасан бохирыг хүлээж авах ёстой. Төв цэвэрлэх байгууламж ахуйн бохир хүлээж авахаас биш химийн бодисыг цэвэрлэж чадахгүй. Арьс шир, өлөн боловсруулах үйлдвэр, автомашины угаалгын газруудаас гарч байгаа бохир химийн бохирдолттой байдаг. Химийн бохирдолттой усыг бохир усны шугам руу нийлүүлэхийг бусад улсад хориглодог.

Харин манай улсад бохир нийлүүлэх асуудал замбараагүй байдаг. Засгийн газраас гаргасан тогтоолоор ирэх оны тавдугаар сарын 15 гэхэд дээрх газруудыг цэвэрлэх байгууламжтай болохыг шаардсан. Энэ хугацаанд шаардлагыг биелүүлээгүй бол үйл ажиллагааг нь бүрэн зогсооно. Мөн саяхан Төв цэвэрлэх байгууламжийн зураг төслийг гаргаж байсан Оросын их сургуулийн захирал манай улсад ирэхдээ цэвэрлэх байгууламжийг үзсэн юм. Ингэхдээ ерөнхийдөө хуучирсан, бетонууд нь муудсан байгааг хэлсэн. Мөн нэг зөрчил нь цэвэрлэх байгууламж руу орох, гарах усны стандартгүй байна гэсэн.

Тухайлбал, бусад оронд цэвэрлэх байгууламж руу бохир нийлүүлэхийн тулд зөвшөөрөл авч, стандарт хангасан ахуйн бохироо нийлүүлнэ гэдэг юм байна. Гэтэл манайд ийм журам байхгүй. Хэн ч ямар ч хамаагүй нь бохир нийлүүлчихээр цэвэрлэх байгууламж бүгдийг нь цэвэрлэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ийм журмыг мөрдөхгүйгээр лагийн үнэр арилахгүй. Энэ үүднээс Мэргэжлийн хяналтын газрынхан өлөн, арьс, ширний үйлдвэрүүдэд шаардлага тавьж байгаа.

Ер нь Засгийн газрын алсын бодлого нь энэ үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх, тэндээ цэвэрлэх байгууламжтай болгох явдал. Гэхдээ өнөө маргаашдаа бүх нийтээрээ нэгдэж, лагийн үнэрийг дарахгүй бол болохгүй байна. Саяхан нисэх орчмоос цааш нэг автомашин арьс, ширний үйлдвэрийн бохирыг ачиж явж байгаад баригдсан. Арьс, ширний үйлдвэрүүд хуримтлагдсан бохироо ачиж аваачаад асгачихдаг юм байна. Тиймээс өмхий үнэрийг дарахын тулд зөвхөн цэвэрлэх байгууламж барих биш том зохион байгуулалт хийх хэрэгтэй.

Б.ЦЭНД-АЮУШ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Шуурхай мэдээ: Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт цуцлагдлаа
Шуурхай мэдээ: Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт цуцлагдлаа
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​