fbpx "Эрдэнэт" үйлдвэрийн өнөөдөр ба маргааш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 30 секунд

“Эрдэнэт“ үйлдвэрийн өнөөдөр ба маргааш

Монголын эдийн засгийн чуулган найм дахь жилдээ болж буй энэ өдрүүдэд улсын эдийн засаг, хөгжлийн гол ачааг хаанахын ямар байгууллага үүрч яваатай та бид танилцаж байна. Улс орон оршин тогтнох, эдийн засаг тогтвортой байхын гол үндэс нь чухам юу вэ, хөгжлийг хэн түүчээлэх вэ. Үүнд төр, засаг төдийгүй жирийн иргэн та бидний оролцоо ямар байх вэ. Хаана хаанаа зөв мэдлэг, мэдээлэлтэй байж, баялгийг хэн бүтээж байгааг бодитоор үнэлэх цаг нэгэнт болжээ. Монголын эдийн засаг өнөөдөр ч уул уурхайгаас бүрэн хараат байгааг чуулганд оролцогчид онцолсон. Цаашдаа ч энэ байдал хадгалагдсаар байхыг шинжээчид хэлдэг. Тэр дундаа “Эрдэнэт” үйлдвэр болон “Оюутолгойг” ойрын хэдэн жилдээ гадна дотнынхон онцолсоор байх нь гарцаагүй. Учир нь, Монгол Улсын хөгжлийн сүүлийн 40-өөд жилийн түүхийг дээрх бүтээн байгуулалтаас салгаж ойлгох аргагүй.

Тэр дундаа нүүдэлчин соёл иргэншил, мал аж ахуйгаас өөр овойж товойх зүйлгүй байх үеэс Монгол Улсыг дэлхийн тавцанд гаргаж, уул уурхайн салбарынхны анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн бүтээн байгуулалт нь “Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй мөн. “Эрдэнэт” дэх Оросын 49 хувийг төр 100 хувь мэдэлдээ авсан, үйлдвэрийн удирдлагуудын өндөр цалин, хангамж, гадна дотнынхны шахаа гэх мэт тулга тойрсон хэрүүлийг энэ удаад хойш нь тавья. Зөвлөлтийн ард түмэнтэй хамтран эзэмшиж байсан үйлдвэрээ монголчууд 100 хувь өөрийн мэдэлд авсан нь зөв эсэх тухайд энд ярих нь төрүүлсэн үрээ ааваар нь овоглосныг буруушааж буйтай агаар нэг учраас тайлбар хийх нь илүүц биз. Харин үйлдвэр тойрсон бусад хэл ам, хэрүүл тэмцлийг газар авахуулахгүйгээр бүтээн байгуулалтыг саадгүй явуулах үндэс суурийг иргэн таны зөв мэдээлэл, төр, засгийн оновчтой бодлогоор бэхжүүлэх учиртайг дахин сануулъя. Ийн хэлэхийн учир нь, Монгол Улсын бүтэн зууны түүхийг бүтээлцсэн, өнөөдөр ч ачааны хүндийг үүрч яваа Монголын буюу “үндэсний” гэх тодотголтой ганцхан том төслөө бид хэрүүлийн алим болгочихоод байгаа нь нууц биш. Тиймээс энэ удаад “Эрдэнэт” үйлдвэрийнхэн Монгол Улсын хөгжилд чухам ямар хувь нэмэр оруулсан, тэднийг “Зууны манлай” хэмээн тодотгохын учрыг бодит мэдээллээр дамжуулан хүргэхийг зорилоо.

“Эрдэнэт” үйлдвэр улсын хөгжлийг тодорхойлохын учир...

1978 онд анхны баяжмалаа гарган авч жилд дөрвөн сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулснаас хойш даруй 40 жил өнгөрчээ. Үүнээс өмнөх түүх сөхвөл 1963 онд Монгол, Чехословакын /Чех улстай хамтран хайгуулын ажлаа эхлүүлсэн ч тэд гэрээнээс гарснаар Зөвлөлтийн ахан дүүстэй хамтарсан түүхтэй/ хайгуулын багийнхан Эрдэнэтэд дөрвөн майхан, дөрвөн гэртэйгээр судалгааны ажлаа эхлүүлснээр Эрдэнэтийн овоо орчимд хүдэржилт илүү байгааг тогтоосон байдаг. Энэ цаг үеэс бүтээн байгуулалт тасралтгүй өрнөсөн төдийгүй Эрдэнэтийг өдгөө улсын хоёр дахь том хот болон өргөжүүлсэн төдийгүй орон нутгийн төсвийн 90 орчим хувийг үйлдвэр дангаараа бүрдүүлж байгаа бол улсын төсвийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг дэлхийн хэмжээний томоохон үйлдвэр болон цар хүрээгээ тэлжээ. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийнхан зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог төдийгүй өрсөлдөх чадвараараа Азидаа нэг, дэлхийд долоодугаарт эрэмбэлэгдэж байна. Түүнчлэн уул уурхайн удирдлагын “Pitram” системийг үйлдвэрлэлд иж бүрнээр нэвтрүүлсэн нь Монгол Улсын хувьд анхных болж дэлхийн хэмжээнд айргийн тавд орж байна. “Эрдэнэт“ үйлдвэрийнхэн бүтээгдэхүүнээ ОХУ, Хятад, Америк, Казахстан, Голланд, Швейцарь, БНСУ улсад худалдаад зогсохгүй Голландын “Trafigura Beheer B.V.“, АНУ-ын “Ocean Partners UK Limited“, “Gerald Metals, Inc“, Өмнөд Солонгосын “Samsung Corporation“ зэрэг дэлхийн 40 гаруй компанитай хамтран ажилладаг олон улсад данстай компани болжээ. Тэд жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж буй. Энэ ч үзүүлэлтээрээ Монголын топ аж ахуйн нэгжийг 16 дахь жилдээ тэргүүлсэн нь тус үйлдвэрийн цар хүрээг бүрнээ илтгэх биз. Топ аж ахуйн нэгжүүдийг компанийн ашиг орлого төдийгүй улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо зэрэг үзүүлэлтийг харгалзан Сангийн яам болон төрийн байгууллагаас гаргасан тоон мэдээлэлд тулгуурлан шалгаруулдаг. “Эрдэнэт”-ийнхэн уг шаардлагыг тогтмол биелүүлж ирсэн учраас ийнхүү тасралтгүй 16 жил шилдгээр нэрлэгдэж байгаа юм.

Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэт” үйлдвэрийг бүхий л үзүүлэлтээрээ номер нэг хэмээн онцолсныг дурдахад илүүдэхгүй болов уу. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Манай үйлдвэрийн хувьд техникийн болон үйлдвэрийн үзүүлэлтүүд 100-гаас дээш хувиар биеллээ. Өнгөрсөн онд үйлдвэр 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 615 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2017 онд бид үйлдвэрээ дараагийн 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулсан. Энэ оноос 15 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Төлөвлөгөөнд туссан ажлаас дурдвал ил уурхайн техник технологийг боловсронгуй болгох, баяжуулах фабрикийнхаа техникийг шинэчлэх, засвар механикийн заводод өргөтгөл хийх ажил багтаж байна. Үндсэндээ “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх зургаан төслийг хэрэгжүүлэхээр бэлдээд байна” хэмээн топ аж ахуйн нэгжийн шагналаа гардах үеэр хэлсэн юм. Энэ бол тус үйлдвэрийн алсын хараа, менежментийг бүрнээ илтгэсэн мэдээлэл. Үйлдвэр алсын хараатай байхын давуу талыг тэд одоогоос хоёр жилийн өмнө дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж, дотоодын эдийн засаг хямарсан үед нэг ч хүнийг ажлаас халаагүйгээр барахгүй хямралын эсрэг хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, худалдан авалтыг зогсоон түүнийг агуулахад байгаа бараа материалын нөөцөө ашиглан орлуулах, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай зардлаас бусад шатах тослох материалын зардлыг 10, удирдлагын зардлыг 20, томилолтыг 30, нийгмийн сангийн зардлыг 50 хувиар бууруулснаар төлөвлөгөөт үзүүлэлтээ бүрэн биелүүлсэн байдаг. Хэрвээ “Эрдэнэт”-ийнхэн энэ чинээний менежмент хийгээгүй бол уналттай байсан улсын эдийн засагт нэрмээс болоод зогсохгүй дарамт болох эрсдэл хүлээж байсан юм. Энэ мэтчилэн “Эрдэнэт”-ийн ашигтай ажиллагаа, үр дүнгээс улсын эдийн засаг хамаардаг учраас тэд хариуцлагаа бүрэн ухамсарласны дүнд хямралын үед ч үүргээ давуулан биелүүлсээр ирснийг онцлох нь зүйтэй. Энэ тухайд хамгийн сүүлийн ганцхан жишээ татахад, одоогоос дөрвөн сарын өмнө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48мВт-ын хүчин чадалтай турбингенератороор өргөтгөх ажлыг дуусгасан явдал. Үүнээс өмнө “Эрдэнэт” үйлдвэр төвийн эрчим хүчний системээс цагт 100 МВт цахилгаан худалдан авч, жилд 225 тэрбумын төлбөр төлдөг байсан бол ийнхүү өргөтгөл хийснээр үйлдвэрлэлийн өөрийн зардлыг 18.1 тэрбум төгрөгөөр хэмнэж, эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн юм. “Эрдэнэт” үйлдвэр түүхэн энэ өргөтгөлдөө 41.8 сая ам.доллар зарцуулсан нь дэлхийн жишгээс даруй хоёр дахин хямд өртөг болсон юм. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ ойн босгон дээр эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болоод зогсохгүй хүчин чадлаараа улсдаа гуравдугаарт эрэмбэлэгдэх Дулааны цахилгаан станцтай болоод байна. Энэ мэт ажлыг үйлдвэр өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгээгүй бол улсаас татаас авч, та бидний татварын мөнгийг хүүхдийн сургууль, цэцэрлэгт зарцуулж чадахгүй байлаа.

Нийгмийн хариуцлага ба бүтээн байгуулалт

1978 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад нийт ажилчдын 95-аас дээш хувь нь зөвлөлтийн мэргэжилтнүүд байсан гэдэг. Харин энэ цаг үеэс дотоодын боловсон хүчнийг бодлогоор дэмжин сургаснаар өдгөө үйлдвэрийн 6000 гаруй ажилтны таван хувь нь ОХУ-ын инженер техникийн ажилтан бол бусад нь монгол хүн байна. Энэ нь үйлдвэрийн удирдлагууд хүний нөөцийн менежментээ хэрхэн зөв хуваарилж ирсний илрэл юм. Монголын мэргэжилтнүүд оросуудаас дутахааргүй мэргэжил мэдлэгтэй болсны нэг илрэл нь үйлдвэрт шаардлагатай 20 гаруй тоног төхөөрөмжийг ажилчид хийж, нийлүүлж байна. Байгалийн баялаг тухайн улсын ард түмний өмч. Тиймээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд нийгэмд хэр өгөөжтэй ажилласнаар нь тухайн компанийг үнэлдэг. Харин “Эрдэнэт” үйлдэр бий болсноос хойш дагуул хотоо хэрхэн хөгжүүлсэн, нутгийн ард түмэнд хэр хүртээмжтэй ажилласан талаар яривал урт түүх болно. Анхны тэсэлгээ хийснээс хойш Дархан-Эрдэнэтийг холбосон автозам барьснаас авахуулаад үйлдвэрийн үе үеийн ажилчдын нийгмийн асуудал, тэтгэвэр тэтгэмж, тэдний гэр бүлд учирсан бэрхшээлийг хуваалцах гээд орчин цагийн уул уурхайн ямар ч компанид бараг байдаггүй үүрэг хариуцлагыг өөртөө хүлээж ирсэн нь хэн бүхний нүдэнд ил байсаар өдийг хүрсэн. “Эрдэнэт” бол нийгмийн хариуцлагаараа онцгойрдог үйлдвэр. Үүний нэг жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд анх 100 хүний ортой эмнэлэг ашиглалтад оруулсан бол өнгөрсөн онд 500 хүний хүчин чадал бүхий “Медипас” оношилгоо эмчилгээний төвийг нээсэн явдал. Тус төвийг ашиглалтад оруулснаар эрдэнэтийнхэн төдийгүй Монголын ард иргэд олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн үйлчилгээг авч, гадагш урсч буй олон арван сая төгрөгийн хөрөнгийн урсгалыг өөрийн оронд татаж, иргэдэд учирч буй хөрөнгө санхүү, цаг хугацаа, сэтгэл санааны саад бэрхшээлийг арилгах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Цаашилбал, бурхан багшийн сэрэг дүр, найрамдлын хөшөө гэх нүдэнд харагдаж, гарт баригдах томоохон бүтээн байгуулалт бүрт “Эрдэнэт” үйлдвэрийн оролцоо байсаар ирсэн. Харин дотоодын ажилчид буюу баялаг бүтээгчдэдээ үйлдвэрийн удирдлагууд хэрхэн анхаарал хандуулдаг вэ. 1980 онд үйлдвэрийн ажилчид маск зүүхээс хэтэрдэггүй байсан бол өдгөө хөдөлмөр хамгааллыг номер нэгд тавиад зогсохгүй хөдөлмөрийн аюулгүй байдлаараа дэлхийд үнэлэгдэх хэмжээнд хүрээд буйг салбарынхан онцолдог. Энэ тухайд ганцхан жишээ татахад, хөдөлмөр хамгааллын хувцасгүйгээр нэг ч хүн үйлдвэрт нэвтэрдэггүй нь дээрхийн бүрэн хариулт болох биз. Эрдэнэтийн нөөц дуусах гэж байгаа талаарх мэдээлэл нэг хэсэг чих дэлссэн бол үйлдвэрийн удирдлагууд 30-40 жилийн нөөцтэй талаар мэдээлж буй. Тиймдээ ч Эрдэнэтийн овооны нөөцийг бүрэн ашиглах хүрээнд ил уурхайн мөчлөгт тээврийн технологи нэвтрүүлэх, баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих, исэлдсэн, ядуу агуулгатай хүдрээс цэвэр зэс үйлдвэрлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

М.ӨНӨРЖАРГАЛ

С.БАЯРЫН БИЕИЙН БАЙДАЛ ЭРС МУУДЖЭЭ
С.БАЯРЫН БИЕИЙН БАЙДАЛ ЭРС МУУДЖЭЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​