fbpx АВСАН ТАЛААС НЬ ХУРААГААД ЭХЭЛЛЭЭ, ӨГСНИЙГ НЬ ЯАХ ВЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 51 секунд

АВСАН ТАЛААС НЬ ХУРААГААД ЭХЭЛЛЭЭ, ӨГСНИЙГ НЬ ЯАХ ВЭ

Улаанбаатарт үлдсэн улсын түүх , соёлыг дархалж үлдсэн хуруу дарам цөөхөн газар бий.

Нэг нь Богд хааны ордон музей юм. Гэвч энэ музейн хамгаалалтын бүс дэх газар руу хийсэн довтолгоо уг нь аль эрт эхэлсэн. Тодруулбал , Монгол Улсын Засгийн газар 2001 онд Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг 5.7 га-гаар тогтоожээ. Гэсэн ч энэ газрын 2.3 га нь АПУ тэргүүтэй нэр бүхий компани, хувь хүний эзэмшилд оччихсон байдаг.

Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, бас хэвлэлүүдээс манай “Зууны мэдээ” сонин их л олон удаа “дуугарч” байсан даа. Гэлээ гээд төр засаг, харьяа яам нь ч арга хэмжээ авалгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм. Харин энэ удаад АПУ- гийн “ Вантрэйд ” компани тэр газар дээрээ хөлбөмбөг үзүүлэх асар барих гэж “хөдлөөд”, нийгмийн сүлжээ буюу твиттер, фейсбүүк тэрийг нь дуулиан шуугиан болгосноор Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдээр Богд хааны ордон музейд очжээ.

Хамгаалалтын бүсийн газар нь яачихаад байгааг газар дээр нь очиж үзсэн байна. Энэ асуудлаар Ерөнхийлөгч өмнөх өдөр нь буюу 2018 оны тавдугаар сарын 11-нд Нийслэлийн захиргаанд хандаад байжээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга тавдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15,993 мкв газрыг “Вантрейд” ХХК -д  олгосон захирамжийг хүчингүй болгосон байна. Ийн Богд хааны ордон музейн газраас хумсалсан нөхдийн газар эзэмших эрхийг цуцлаад эхэллээ.

Өөрөөр хэлбэл, авсан хүмүүсийн эзэмших эрхийг цуцалж арга хэмжээ авч байна гэсэн үг. Харин өгсөн хүмүүс буюу Засгийн газрын тогтоолыг зөрчиж, Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн эрх мэдэлтнүүдийг яах вэ? Тухайлбал , “Вантрейд”-ийн газрыг анх 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав олгосон байдаг юм байна.

Тэрээр одоо Уул, уурхайн дэд сайдын албыг хашдаг. Д.Загджавын олгосон гэрчилгээндээ эзэмшүүлэх хугацаа 2012 онд дууссан байгаа юм. Тэр үед нь Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр А/492 тоот захирамж гаргаад “Вантрейд ” ХХК-ийн газар эзэмших эрхийг 17 жилээр сунгачихжээ. Газрын хэрүүл эндээс эхтэй. Нэг үгээр Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Д.Загджав нар энэ асуудалд холбоотой болж таарч байна.

Үүнээс гадна нэр бүхий томоохон компаниудын хувь нийлүүлэн байгуулсан “Интернэйшнл медикал центр” ХХК -ийн “Интермед” эмнэлгийн газар бас Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд багтана. Тэдэнд Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2011 оны 539 дугаар захирамжаараа 1,319 мкв газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1,365 мкв газрыг олгожээ. Түүнчлэн академич Д. Цэрэнсодномын “Номуун гэрэл” төвд мөн л Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 2010 оны 4010 дугаар захирамжаараа 5,512 мкв газрыг эзэмшүүлсэн байна.

Удахгүй эдгээр газрын асуудал сөхөгдөх нь тодорхой болж байна. Нэгэнт  хураагаад , цуцлаад эхэлсэн болохоор тэдэнтэй ч бас асуудал ярьж таарна. Өдгөө хүн бүр, амтай болгон АПУ-г зүхэж байна. Бусдыг нь ч адилхан. Хотын төвийн, Монголын түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах үүднээс тэднийг шүүмжилж болно л доо. Төр газраа хураах, эзэмших эрхий г нь цуцалчихвал тэд өгөхөөс аргагүй. Өгч л таарна.

Харин Засгийн газрын тогтоол байсаар байтал га га-гаар нь тэдэнд эзэмшүүлсэн Засаг ноён Г. Мөнхбаяр, бас Д.Загджав нар ямар хуулийг барьж баримталсан нь сонин байгаа юм. Тиймээс тэдэнтэй холбоотой зүйлийг тун удахгүй цахим сүлжээ, араас нь засаг төр яриад эхлэх биз ээ.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Улаанбаатарт 19-21 градус дулаан байна
Улаанбаатарт 19-21 градус дулаан байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​