Улаанбаатарт 19-21 градус дулаан байна


 

2018 оны 05 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн  уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Өдөртөө 19-21 градус дулаан байна.


Энэ мэдээ таалагдаж байвал: