Д.Сумъяабазар: Энэ зөв, тэр буруу гэлгүй бодит байдалд тулгуурласан шийдвэр гаргаад явна


Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нарын албаныхан багтсан юм. Тэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцахаас гадна тус сумын иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтэд хариулт өгсөн юм. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай цөөн хором ярилцлаа.

-Өмнөговь аймгийн Гурван тэс суманд нэлээн том багийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Энэхүү сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээр орж, иргэдтэй нь ч уулзлаа. Хэр үр дүнтэй уулзалт, ажил болов оо?

-Өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлалаа өндөрлөөд Гашуун сухайтын боомтоор орж ирсэн. Энэ үеэрээ өмнөд Монголын бүс нутагт тулгамдаж байгаа асуудлаар ард иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг сонссон. Ер нь, Таван толгойн бүлэг орд гэхээсээ илүүтэй Нарийн сухайтын бүлэг ордод үүсээд байгаа асуудлуудын талаар байр сууриа ч илэрхийлсэн. Энэхүү Нарийн сухайтын бүлэг орд бол Монгол Улсын төсөвт ихээхэн хэмжээний хувь нэмрээ оруулдаг. Өмнөх онуудад гаргасан нүүрсний экспортын 50 хувийг дангаараа бүрдүүлсэн.  Энд Засгийн газраас үзүүлж байгаа ач холбогдол, зарим иргэний зүгээс гаргасан хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Зам тээвэр, хөгжлийн сайдтай хамтран ард иргэдийн санал бодлыг сонсох, эдийн засгийн эргэлтэд орж байгаа бүлэг ордын үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар тодорхой шийдэл гаргахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ дагуу Нарийн сухайтын бүлэг ордын үйл ажиллагаатай танилцаж, нутгийн ард иргэдтэй уулзлаа.  Нэлээн ач холбогдолтой, үр дүнтэй ажил болсон гэж бодож байна. Гурван тэс суманд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Энэ хэрээр ажиллаж, амьдарч байгаа иргэдийн бухимдал ч байна. Мөн үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүд үнэхээр бүтээн байгуулалт, баялгыг бүтээж байгаа ч зүйл байна. Тэд орон нутгийг дэмжиж, яг зохистой ажил хийх тал дээр санаачилга гарган ажиллаж байгаа нь харагдаж байна.  Баяжуулах үйлдвэрийг тухайн гаргаж байгаа баялаг дээрээ суурилж зохистой үнэ цэнэтэй болгох хэсэг дээр нь бариад түүнээсээ гарсан бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн борлуулж, орлогын хэмжээгээ нэмэх алхмыг хийж эхэлсэн байна. Энэ бол их зөв алхам гэж бодож байна.

-Иргэдийн бухимдаж байгаа асуудал бол ус. Гэтэл Гурван тэс сумын нутаг дэвсгэрт хоёр ч Баяжуулах үйлдвэр хэзээ мөдгүй нээлтээ хийх гэж байна шүү дээ?

-Үйлдвэрлэлийн хэрэглээтэй холбоотой асуудал үүссэн нь үнэн. Энд ард иргэд газрын гүний усыг ашиглуулахгүй байх талаас нь эсэргүүцэж, хөдөлгөөн өрнөсөн байсан. Гэтэл усны хэрэглээг зөв зохистой ашиглах технологи дэлхийд гараад ирчихсэн. Тэр технологийг туршилтын байдлаар аж ахуйн нэгжүүд нэвтрүүлж байна. Үүнийг бодит байдал дээр очиж танилцахдаа харлаа. Ер нь, нийт газрын гадаргууны үйлдвэрлэлийн хэрэглээний усыг 100 хувь авлаа гэхэд 90 хувийг нь дахин үйлдвэрлэлийн эргэлтэд оруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэх тал дээр тэргүүний технологийг нэвтрүүлж ажиллаж байгаа нь харагдлаа.  Үүнд холбогдох яамны хүмүүстэй ярилцаж нэгдсэн нэг ойлголтод хүрч, тодорхой шийдвэрийг гаргаж, ард иргэдэд албан ёсны хариуг нь явуулах болно.  Цаашид Нарийн сухайтын бүлэг ордод ач холбогдол өгнө. Шинээр байгуулах үйл ажиллагаа явуулах гэж байгаа уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй уулзана. Иргэдэд тулгамдаж байгаа орон нутгийн хатуу хучилттай авто зам, мөн сумын төвөөс уурхай хүртэлх 23 км авто замыг шийдэх гарцыг Зам тээвэр, хөгжлийн сайд болон уул уурхайн компаниудтай санал солилцсон. Сумын төвөөс уурхай хүртэлх 23 км замыг шийдэх боломжтой гэдэг тайлбарыг аж ахуйн нэгжүүд өгч байна.  Харин Гурван тэс сумаас Баян-Овоо хүртэлх 230  гаруй км үргэлжлэх авто замын асуудлыг Зам тээвэр, хөгжлийн сайд Концессын асуудлаар шийдэх боломжтой гэж үзэж байх шиг байна. Энэ бүх шийдвэрийг Засгийн газарт танилцуулж, шийдлийг нь гаргаад явна. 

-Гурван тэс суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд эрчим хүчний асуудлыг хөндөж байна. Тэднийг 100 хувь эрчим хүчээр нь хангах боломжтой юу?  

-Эрчим хүчний дутагдлын эх үүсвэрийн асуудал бий. Энд 35 кВт-ын эрчим хүчний төвийн сүлжээнээс Гурван тэс сумын ард иргэд болон аж ахуйн нэгжүүд хэрэглээгээ хангаж байна. Харин 110 кВт-ын шугам татах асуудал яригдах юм шиг байна. Үүнийг Засгийн газрын хэмжээнд ярина. Салбар хариуцсан сайдтай нь санал солилцож, хүсэлт ирвэл асуудлыг зөв талаас нь харах ёстой. Эрчим хүчний эх үүсвэрээс болж уул уурхайн үйлдвэрлэлийн борлуулалтын орлого цаашид сул зогсох, бүтэн чадлаараа ажиллаж чадахгүй нөхцөл үүсч байгаа. Зүүн бүсэд ч адилхан зовлон гарч байгаа. Бид энэхүү асуудлыг шийдэх ёстой. Ер нь, ашигт малтмалын үнэ ханш боломжийн байгаа энэ үед аль болох нүүрснийхээ хэмжээг экспортод гаргах, бусад дагалдах материал, барааныхаа хэмжээг ч гэсэн нэмж, орлогоо улсад төвлөрүүлэх ажлыг маш яаралтай хийх хэрэгтэй л гэж бодож байна. 

-Шугамыг 110 кВт болгож өргөтгөх ажлыг Эрчим хүчний яам шийдэх ёстой юу, эсвэл Засгийн газрын төвшинд хэлэлцэх асуудал уу?

-Салбарын яам нь асуудлыг мэргэжил болон эдийн засгийн зүгээсээ бодолцож тооцоогоо оруулж ирэх ёстой. Энэ бол Засгийн газрын хуралдаанаар шийдэх, Ерөнхий сайдын хэмжээнд яригдах асуудал юм.

"МАК" компани Засгийн газарт хүсэлт, санал тавьсан. Тэр дунд нь төмөр замын асуудал багтсан байна. Үүнд салбар яам ямар бодлого барьж ажиллах вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц болгоход төмөр замын асуудал ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Төмөр зам уул уурхайн өрсөлдөх чадварыг тодорхойлох стратегийн хамгийн чухал гарц мөн. Энд төрөөс баримтлах бодлого дээр нарийн, өргөн цариг гэсэн зүйл яригдаж байна. Бас л Засгийн газрын төвшинд оруулж, ойрын хугацаанд шийдвэр гаргах байх. Учир нь, Таван толгойн бүлэг орд эдийн засгийн эргэлтэд ороход бас л төмөр замын асуудал сөхөгдөнө.  Үүнийг эхний ээлжид шийдэж байж өрсөлдөх чадвар, ордуудынхаа үнэ цэнэ, өөрсдийнхөө нүүрсний нөөцийг өсгөх хамгийн гол асуудал юм. 

-Энэ байж болох хувилбар уу?

-Тийм. Байж болох хувилбар. Үүнийг бид шийдэх ёстой. Энэ нь зөв, тэр нь буруу гэдэг байдлаар хандахгүй. Зөвхөн цаг хугацаатай уралдаж, бодит нөхцөл байдал дээр тулгуурласан шийдвэрийг гаргаад явах ёстой. 

-Төмөр зам барих ажлыг энэ ондоо багтааж эхлүүлэх хүсэлт тавьсан. Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?

-Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргана. Бүх тогтоол, бодлогын шийдвэр нь гарчихсан. Төмөр зам барих ёстой гэсэн байр суурь ч гарчихсан шүү дээ

 

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • loan · [93.65.89.201] · 2018/05/14

    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000 доллараас 50 сая доллар хүртэлх зээлийг санал болгож байна. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).


  • Монгол · [202.179.26.232] · 2018/05/12

    Энэ хүнд найдах хэрэг байхгүй. Аль хэдийнээ олон улсын эдийн засгийн алуурчдын гэр бүлд элсчихсэн гэсэн.


  • Jantsan · [74.96.154.56] · 2018/05/11

    online sonin bolgon deer, udur bur enehuu Sumiyabazariin zurag buhii yamar negen medee zaaval gardag bolsoor udaj bn. Ene saind uneheer ingej ajillaad baigaa gej haruulah gesen hevlel medeelliinhentei hiisen gereetei yum uu gemeer l sanagdaj haragdaj , humuus yarij bn shuu. Yarij baigaa yum ni bolohoor ingene, tegne geed dandaa ireeduig zaasan shinjtei.