Сү. Батболдод би "Тавантолгойг" та нар буцааж өгөх нь зүйтэй гэхэд даргаа энд маш их мөнгө байна шүү дээ үүн рүү олон хүн ороод байна. С. Баяр, П. Очирбат, Идэвхтэн, Ц. Элбэгдорж, Апу Батхүү, Молекул Батбаяр, Бадамжунай, дэд сайд Цэнгэл гээд энэ хүмүүс тус тусдаа үүрэгтэй, асуудлыг зохицуулж “гал гаргахгүй байх” арга хэмжээ авахаар үүргээ хүлээгээд явж байна. Бадамжунайн ард Миеэ Энхболд, Оюунгэрэлийн ард С. Баяр, Оджаргалын ард Ц. Элбэгдорж байгаа "та ч гэсэн ор л доо, тэрбум тэрбум мөнгө байна". Тэгээд бүгдээрээ их мөнгөтэй болцгооё гэсэн.
Би хатуу байр суурьтай байж "үгүй ээ" би энэ заваан юманд чинь орохгүй, "Тавантолгойг" буцааж өг! Та нар болоо юм биш үү, ичихгүй байна уу? дэлбэрлээ шүү дээ гээд хатуухан хэлсэн л дээ. Энэ бол 2008 оны үед болсон яриа шүү дээ. Мөн М. Энхболд, С. Баярийн засгийн газрууд солигдох зааг болон
С. Баярын засгийн газар ажиллаж байх үед ч яригдаж байсан.
Эрх ашиг, хөрөнгө мөнгөөр холбогдоогүй учраас би нүүр бардам үгээ хэлж, Монголын ард түмний эрх ашигт харшилсан зүйлийн талаар нилээн хатуу шүүмжлэлийг хэлж байсан минь үнэн. Миний хэлсэн үгэнд тэд их эмзэглэж, хорссон .Үүнээс болоод би эд нарын "зуултанд" орсон. Ерөнхийлөгчийн сонгуульд нийлж унагаад зохиомол хэрэгт нийлж байгаад намайг шийтгэсэн.
Ингээд Тавантолгойг өгсөн дүр үзүүлээд үнэн хэрэгтээ "Ухаа Худаг" гэсэн хамгийн их ашигтай, цөм газраа өөрсдөдөө үлдээж одоо болтол хуваагаад идэж байна шүү дээ!”.
Иргэн Н. Энхбаяр өгүүлэх нь:
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.