fbpx Даварсан Засаг ноёноо яах вэ У.Хүрэлсүх ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
4 минут 6 секунд

Даварсан Засаг ноёноо яах вэ У.Хүрэлсүх ээ

Монгол Улсад хавтгайдаа хөндөгдөөгүй үлдсэн цөөхөн аймгийн нэг нь Хөвсгөл бөгөөд тус нутагт дархан цаазтай газрууд ч олон бий. Харин бидний онгон дагшин хэмээн дуулдаг тус аймгийн Засаг дарга  Л.Ганболд аймгийнхаа төсөв хэлэлцэх хурлын үеэр ирэх 2018 онд алтны хайгуул хийх шийдвэр гаргасан нь олны бухимдлыг хүргээд байна. Аймаг орон нутгийн энэ шийдвэрийн хэрэгжилтийн хугацаа хэзээ эхлэхийг хүлээж, багаж зэвсгээ ирлэн суугаа хэдэн мянган хүн байгааг таахад бэрх. Монгол Улсын үзэсгэлэнт байгальтай газруудын нэг Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх тухай төрөөс гаргасан стратеги ч бий. Гэтэл аймгийн Засаг дарга Л.Ганболд ийнхүү төрөөс баримтлах бодлогын дээгүүр гишгиж чадаж байгааг юу гэх вэ.

            МАН-аас томилолт өвөртөлсөн Засаг ноёны энэ харалган шийдвэрт улстөрийн ууган хүчний шинэхэн дарга У.Хүрэлсүх ямар нэгэн эерэг байр суурь илэрхийлнэ гэдэгт нутаг орныхон найдаж сууна. Уг нь “Хууль хууль бас дахин хууль” хэмээн Ерөнхий сайд болж байсан У.Хүрэлсүх ийм шийдвэрт тэгтлээ дуртай байхгүй биз ээ. Ерөөсөө жалга довны бизнес хийж байсан нөхөд төрд гарахаараа ийм аюултай гэдгийг Л.Ганболд дарга харуулж байгаа хэрэг. Түүний хувьд урьд өмнө ноолуурын үйлдвэр эрхэлж байсан нэгэн гэдгээр нь манай уншигчид ч андахгүй болов уу. Тэгэхээр эрхэм засаг ноёны алт олборлох тухай энэ шийдвэр нь ноолуурын үйлдвэрээ алтны үйлдвэр болгох хэтийн төлөвлөгөө мэт сонсогдож байна. Хөвсгөл аймгийг онгон дагшнаар нь аялал жуулчлалын бүс нутаг болгох тухай Төрөөс баримталж буй бодлогыг үл тоосон Засаг дарга байгааг МАН-ын дарга У.Хүрэлсүх төдийгүй, МАН-ын Удирдах зөвлөл шат шатны байгууллага нэн даруй анхаарч үзэхгүй бол болохгүй.

            Энэ мэт хууль дүрэм зөрчиж байгаа Засаг дарга нарыг эргүүлэн татах эрх нь Ерөнхий сайдад бий, мөнхүү аймгийн ИТХ-д ч бий. Тэгэхээр алт олборлохыг эсэргүүцэж буй иргэд байна гэдэг нь тэднээс сонгогдсон төлөөлөгчид ч дуугүй суухгүй гэдэгт найдаж сууна. Дашрамд дурдахад Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нь  Орон нутгийг хөгжүүлэх сангаас хэдэн саяаар нь аваад улсын цол авсан бөхдөө өгчихдөг,  түүнийгээ миний халаасны мөнгө хэмээн ярьж чаддаг нэгэн аж. Үүнээс харвал Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгө бол түүний халаас, нэг төрлийн хэтэвч нь бололтой юм.

            Хөндлөнгийн эх сурвалжийн хэлснээс үзвэл өнгөрөгч аравдугаар сард болсон Аймгуудын өрсөлдөх чадварын уулзалтын үеэр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь “Аймгийнхаа газар нутагт лиценз өгч олборлолт явуулах хэрэгтэй. Тэгвэл бид хөгжих гээд байна” гэсэн утгатай зүйл яриад шүүмжлэлд өртөж байсан аж. Үүнээс харвал Л.Ганболд Засаг ноёны суудалд залраад төлөвлөж байсан нэг гол ажил нь олборлолт явуулах байжээ гэж ойлгогдохоор. Яагаад гэхээр Засаг дарга маань эртнээс Тамгын газрын дарга болсон бусад албаны хүмүүсээрээ томоохон хурал цуглаан дээр хэлүүлээд байж гэж ойлгож болно.

С.Баяр

Шуурхай.мн 

Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​