fbpx 33 МЯНГА ГАРУЙ ОЮУТАНД БАРЬЦААГҮЙ, ХҮҮГҮЙ СУРГАЛТЫН ЗЭЭЛ ОЛГОНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 48 секунд

33 МЯНГА ГАРУЙ ОЮУТАНД БАРЬЦААГҮЙ, ХҮҮГҮЙ СУРГАЛТЫН ЗЭЭЛ ОЛГОНО

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 46-р тогтоолоор батлагдсан журмын дагуу Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй олгохоор болсон. Өмнө нь банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаардахаас гадна хүү тооцдог байсныг энэхүү журмаар зогсоосон. Шинэ журам нь тавдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих юм Энэ талаар Боловсролын зээлийн сангийн захирал, доктор П.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутны хөгжлийн зээлд хэн хамрагдах боломжтой мөн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Засгийн газрын 46 дугаар тогтоолын дагуу “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын өгсөн шахуу үүрэг даалгаврын дагуу Боловсролын зээлийн сангийн хамт олон зээл олгох бэлтгэл ажлыг хангаад явж байна. Бид одоогоор зээл авах хүсэлт гаргасан оюутан залуучуудын зээлийг хурдан шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байна. Тодруулбал, суралцаж буй их, дээд сургууль дээр зээл авахаар хүсэлт гаргасан оюутан залуучуудын мэдээллийг манай сан хүлээн авч, хянаж санхүүжилт олгох, улмаар Монгол банкны зээлийн мэдээллийн системд бүртгэх ажлыг зохион байгуулна. Үүний тулд Монгол банктай гэрээ байгуулаад байна. Мөн манай сан өнгөрсөн долоо хоногт МУИС-тай гэрээ байгуулсан бол энэ долоо хоногт ШУТИС, ХААИС, МУБИС гээд бусад сургуулиудтай гэрээ байгуулна. Ингэснээр оюутан залуучуудын зээл авах эрх бүрэн нээгдэж байна гэсэн үг.

-Хичээлийн жил дуусахад хэдхэн сар үлдлээ. Энэ жил хэдэн оюутан зээл авахаар хандаж, хэд нь шаардлага хангаад байна вэ?

-Сургалтын төлбөрийн асуудалтай 50 орчим мянган оюутан байна гэсэн судалгааг манай сангаас их дээд сургуулиудтай хамтарч гаргасан. Төлбөрөө төлөөгүй оюутнуудын ихэнх нь бүтэн биш, хагас жил, нэг улирлын төлбөрөө хийгээгүй байна. Тиймээс энэ хичээлийн жилийг дуустал буюу 6 дугаар сарыг дуустал 30 орчим хувьд нь зээл олгохоор төлөвлөж байна. Зээл олгох шийдвэр гарсан оюутнуудтай бид ирэх сард зээлийн гэрээ байгуулна. Үүний тулд зээл авах оюутнуудын хяналтын тоог батлуулж, тавдугаар сарын 1-ний дотор бүх сургуулиудад хүргүүлнэ. Энэ жилийн төсөвт оюутнуудад зээл олгохоор 75 тэрбум төгрөг төсөвт суусан байгаа. Эхний ээлжинд зээлийн шаардлага хангасан 33 мянга гаруй оюутанд зээл олгоно. Дахин хэлэхэд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар зээл олгох суралцагчдын хяналтын тоог энэ долоо хоногт багтаан сургуулиудад хүргүүлэх бөгөөд оюутнууд ирэх сарын 1-нээс зээлээ авах боломж нь бүрдэнэ гэж ойлгож болно.

-Оюутны хөгжлийн зээл энэ жилээс хүүгүй, барьцаагүй, банкаар дамжихгүй болж буйгаараа онцлог. Гэхдээ зээл авах хүсэлтэй оюутнуудад ямар тодорхой шаардлага тавьж байна вэ?

-Оюутны хөгжлийн зээлд шинээр хамрагдах болон сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй эсвэл төлбөрөө төлж чадахгүй байгаа оюутнууд зээл авахад тавих шаардлага нь их энгийн. Дараах шаардлагыг хангасан байна. Үүнд, зохих журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутан байх, боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байх,мөн шинээр элсэгч бол ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш байх, бакалаврын оюутны голч дүн 2.8-аас, магистр, докторантурынх 3.2-оос дээш байх ёстой. Мөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаг бол түлхүү дэмжлэг авна. Барьцаа болон хүүгүй, банкаар дамжихгүй олгогдох тус зээлийн хугацаа 10 жил байх бөгөөд сургууль төгссөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргэн төлөх ёстой. Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил бүр хоёр удаа олгогдох ба зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилсан байна.Тухайн хичээлийн жилд голч дүн тавигдсан шаардлагын хэмжээнээс буурсан тохиолдолд зээл цуцлагдахыг анхаарах ёстой.

-Зээл авахыг хүссэн оюутнууд ямар материал бүрдүүлэх ёстой вэ? Хаана хандах вэ?

-Иргэний үнэмлэх болон ЭЕШ-ын онооны хуулбар, сургуулийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, тухайн улиралд судлах хичээлийн жагсаалт, сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт, мөн ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе бичиж шууд сургуулийнхаа сургалтын албанд хандах хэрэгтэй Анхан шатны сонгон шалгаруулалтыг хяналтын тоонд багтааж тухайн сургууль зохион байгуулна. Ингээд шалгарсан оюутны материал Боловсролын зээлийн санд ирснээр бид оюутантай гэрээ байгуулж зээл олгоно

                                                   Эх сурвалж: БСШУСЯ

Амгалан дулааны станц 0 зогсолт хийжээ
Амгалан дулааны станц 0 зогсолт хийжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​