Тайландын нийслэл Бангкок хотод боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-д өрсөлдөж буй Э.Мичидмаа Вьетнам улсын тамирчинг ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчин энэ сарын 26-ны өдөр Казахстаны тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдах аж. Залуучуудын шигшээ баг, “Эрдэнэт бокс” клубын тамирчин Э.Мичидмаа эмэгтэй тамирчдын медалийн буухиаг эхлүүлж байгаа юм.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-очир, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбат нарын удирдлага дор нийт есөн тамирчин өрсөлдөж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр дуусна аж.
Эх сурвалж Шуурхай.мн