Монголын хошин урлагын хамгийн царайлаг бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй А.Гэрэлцэцэг юм. Авъяас чадвар, царай төрхөөрөө олонд танигдсан бүсгүйн хайр дурлалын асууудал ихээхэн сонирхол татдаг нь үнэн. Тэгвэл Мисс Ю.Балжидмааг жүжигчин А.Гэрэлцэцэгээр сольсон залуу Сэтгүүлч Д.Төрмөнхийн хүү гэдгээр нь олон нийт илүүтэй таних модель Т.Энхтүвшин сүүлийн үед жүжигчин А.Гэрэлцэцэгийн найз залуу гэж цоллуулах болж.
Эрлийз царай төрхтэй болоод ч тэрүү гадаадад загвар өмсдөг байсан Т.Энхтүвшин анх мэргэжил нэгт мисс Ю.Балжидмаатай үерхэж байсан цаг саяхан. Үе тэнгийн тэднийг загварын хамгийн сайхан хосууд гэж ойр дотныхон ихэд ам сайтай байсан.
Хосууд чимээгүйхэн салцгааж хоёр талд найз залуу, найз охинтой болцгоосон. Ю.Балжидмаа гэхэд дуучин Гантулгатай хэсэг хугацаанд үерхэж байгаад салсан бол модель Т.Энхтүвшин мисс найз бүсгүйгээ жүжигчин бүсгүйгээр сольсон.
Солих солихдоо эгчмэд бүсгүйг найз бүсгүйгээ болгосон нь олны анхааралыг ихээхэн татсан. Мэдээж тэр бол нялх ногоо зулгаадаг гэдгээрээ алдартай хошин шогийн жүжигчдийн нэг. Угаасаа насаар залуу үе мултарсан сайхан залуучуудыг уураглаж насны ханиа болгож чаддаг хошин шогийн жүжигчин бүсгүйчүүдийн сүүлийг мушгисан жүжигчин нь А.Гэрэлцэцэг. Хэсэг хугацаанд харилцаагаа нууцалж байсан хосууд өдгөө хамтын амьдарлаа ч нуухгүй байгаа билээ.
Одоогоос яг хоёр жилийн өмнө сэтгүүлч Д.Төрмөнхийн хүү Энхтүвшин Сингапурт болсон 36 орон оролцсон Азийн мистер тэмцээнд 2-р байрт шалгарч байсан. Мөн Asian best model , Best photogenic модел гэсэн гурван шагнал хүртэжээ, Сингапурын “Керри” хэмээх дэлхийд 7 салбартай том агентлагт ажиллах гэрээ хийсэн.
Харин өнгөрсөн жилийн өдийд “Маск” хамтлагийн жүжигчин А.Гэрэлцэцэгтэй хайр сэтгэлийн холбоотой болсноо хоёулаа олонд зарлаж байв. Загварлаг залуу, царайлаг жүжигчин бүсгүй хоёрын хайр сэтгэл бүтэмжтэй байгаа. Төрмөнхийн хүү Энхтүвшин 1993 онд төрсөн бол найз бүсгүй А.Гэрэлцэцэг нь 80-адд оны эхээр төрсөн найз залуугаасаа 12 насаар эгч гэж яригдаж эхэллээ.
А.Гэрэлээ насаар эгчмэд ч найз залуутайгаа үе тэнгийн харагддаг, насны зөрөө огт байхгүй юм шиг харагддаг. Хошин урлагийн жүжигчин Гэрлээ нас бол тоо гэдгийг харуулж, 20 гаруйхан настай залууг “унатал тустал” дурлуулсан нь нэг талаар бахархал ч юм шиг. Ямартай ч хайр сэтгэлд нас хамаагүй гэдгийг дахин баталж буй хоёр хосдоо уншигч түмнийхээ өмнөөс аз жаргал хүсье.
Эх сурвалж Шуурхай.мн